“Eset” компанийн мэргэжилтнүүд “Android” суурьтай ухаалаг утас барьдаг Оросын хэрэглэгчдийн эсрэг чиглэсэн шинэ төрлийн вирус илрүүлсэн тухайгаа мэдэгдлээ. “Samsapo” гэж нэрлэгдсэн энэ вирус өөрийгөө үржүүлэн тарааж бусад утаснуудад халдаах чадвартай. Уг вирус нь орос хэл дээр “Энэ чиний зураг мөн үү?” текст бүхий SMS –ийг дагалдан утсанд суудаг. Хэрэглэгч месежийг нээж уншихад вирус шууд өөрийгөө суулгана, үүний дараа бусад утсанд цааш халдварлуулахаас гадна хэрэглэгчид мэдэгдэлгүйгээр төлбөртэй үйлчилгээ авах, тусгай дугаар руу залгах, утасны дугаар, харилцагчдын жагсаалт, SMS мэдээллийг бусдад явуулах, интернэт хаягаар орж өөр вирус, хортой программ суулгах, дуудлага хийхийг хорихт зэрэг олон тооны таагүй зүйл хийдэг ажээ.