Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Найзыгаа тэвэрсэний төлөө эмэгтэйчүүдийг баривчилжээ

Арабын нэгдсэн Эмират улсын нийслэл Абу Дабид хоёр хятад бүсгүйг олон нийтийн газарт биеэ үнэлж садар самуун явсан хэмээн цагдаа нар баривчилсан байна.  Хэргийн учир нь таван одтой Emirates Palace зочид буудлын ажилчин хятад гаралтай нэг  бүсгүй төрсөн өдрөө нутгийхаа нэг эмэгтэй, балбаас ирсэн гурван эрэгтэйтэй хамт тэмдэглэсэн юм байна. Найзууд нь түүнд бэлэг өгөхөд тэрээр баярласандаа эрчүүдийн нэгийг тэвэрч талархлаа илэрхийлсэн нь л түүнийг торны цаана оруулсан гэнэ.
Хятад бүсгүйн өмгөөлөгч Фаиза Мусса “Найзууд нь баяр хүргэсний төлөө тэд бие биенээ тэврэх чинь байдаг л зүйл. Ганцхан энэ үйлдлийг нь харсан цагдаа л өөрийнхөө үзэмжээр шийдсэн хэрэг” гэсэн байна.
Саатуулагдсан хоёр эмэгтэйд одоо шоронд хоригдох ял нүүрлэж байна. Гэхдээ өмгөөлөгч хэр ажиллаж шүүхийн өмнө тэр хоёрыг өмнө нь ямар нэгэн асуудал гаргаж байгаагүй, сайн хүмүүжилтэй, бүр онгоноороо байгаа гэдгийг баталж чадвал хэргээс мулталж магадгүй юм гэж etotupo.ru сайтад бичжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан