Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
"Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Улс тунхагласны ойн бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
ГССҮТ болон салбар эмнэлэгт нийт 429 хүн яаралтай тусламж авчээ
Хиймэл оюунд суурилсан кибер халдлагын хохирол 64.4 тэрбум ам.долларт хүрнэ
Өөрөөсөө ч харшил авдаг өвчин байна
Их британийн 7 настай сурагч Жуниор Ракрофт гадаад ертөнцтэй харьцаж чаддагүй юм бүхнээс харшил авдаг нэгэн. Тэр самар, муур, нохой, адуу, далайн гахай, туулай, тоос, өвснөөс харшил авдаг төдийгүй өөрөөсөө ч харшилтай гэнэ.
Түүний ангийн багш нь нэг удаа Жуниорыг хичээл дээрээ сууж байхдаа үсээ гараараа илж байгаад гэнэт гарнаасаа эхлэн улайн хордлогын шинж илрээд аажмаар хүзүү нүүр нь улайгаад байна хэмээн ээж рүү нь утастжээ.
“Үсээрээ оролдож сууж байснаа тэр дороо л гар, хүзүү нь улайгаад эхэллээ гэж багш нь ярьсан. Бид учрыг нь ололгүй гайхаад эмчид үзүүлээд хүү маань өөрийнхөө үснээс харшил авсан байна гэж мэдсэн. Ер нь яах ийхийн зуургүй л бүх бие нь улайгаад юм туурдаг юм” гэж ээж нь ярьжээ.
Одоо эднийхэн хүүгээ элдэв зүйлд ойртуулахгүй, түүнийг байхад гэр орноо ч цэвэрлэхгүйг хичээж байдаг болсон гэнэ.
Ээж Пуалынх нь ярьснаар бол хүүгээ ой хэртэй байхад нь хүзүүн дээр нь үнстэл харшлын шинж илрээд эхэлсэн гэнэ. Гайхаад байтал хүүгээ үнсэхийн өмнө ээж нь самар идэж байгаад уруул дээр нь самрын үртэс наалдчихсан байж л дээ. Бусад эд зүйлээс хордох нь ч яана гэхэв, өөрөө өөрөөсөө харшил авах нь хэцүү юм даа гэж ээж нь ярьж байна.

0 Сэтгэгдэл