Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Оюутан таны эзэмших мэргэжил эрэлттэй юу

Ажилгүйдэл болон эзэнгүй ажлын байр үүсгэхгүй байх ганц арга нь тухайн цаг үеийнхээ эрэлттэй мэргэжлийн жагсаалтыг гаргаж, тэр дагуу суралцаж байгаа оюутнуудад дэмжлэг үзүүлэх. Манай улс өмнө нь эрэлттэй мэргэжлийн жагсаалтыг гурван жилдээ нэг удаа гаргадаг байсан. Ингэх нь ч жагсаалтынхаа ач холбогдлыг бууруулдаг байв. 2008 оны үед гэхэд гурав, бүр таван жилдээ эрх зүйч мэргэжил хамгийн эрэлттэй байна гэсэн ойлголт нийгэмд өгч, үүнийг нь дагаад хуульчид хэт их нэмэгдэж байсан бол түүнээс хойш уул уурхайн мэргэжил шинэ элсэгчдийг хуйлруулах болсон. Өнгөрсөн жилийн эрэлттэй мэргэжлийн жагсаалтыг тэргүүлсэн уул уурхайн чиглэлийг гэхэд одоо хүртэл сонирхож, шалгалтад нь бэлтгэж буй хүүхдүүд ч бий.

Тэгвэл энэ жилээс эрэлттэй мэргэжлийн жагсаалтыг жил бүр гаргахаар болж. Ингээд жил тутам гаргаад ирэхээр нөгөө хуйлраад байсан уул уурхайн мэргэжил нэгдүгээрт биш, бүр тавд ортлоо ухарсан байгааг олж харах боломжтой боллоо. Энэ удаагийн жагсаалтын нэгдүгээрт байгаль орчин, ногоон хөгжлийн мэргэжлийн чиглэл тэргүүлжээ. Дээд боловсролын шинэчлэлтэй холбогдуулан сургуулиуд мэргэжлийн чиглэлээ хичээлийн хөтөлбөрөөр сольсон. Үүнийг дагаад эрэлттэй мэргэжлийн жагсаалтыг хичээлийн хөтөлбөрөөр нь гаргадаг болсон байна.  

Эрэлттэй мэргэжил эсэхээс нь хамаарч тэтгэлэг олгоно

Эрэлттэй мэргэжлийн жагсаалт гаргахын нэг давуу тал нь ирээдүйд хэрэгцээтэй чиглэлээр суралцаж буй оюутнуудыг дэмжих бааз суурь бий болно гэсэн үг. Тухайлбал, жагсаалтад багтсан мэргэжлээр их дээд сургуульд бакалаврын түвшний өдрийн ангид элссэн оюутнуудад үндэсний тэтгэлэг болох 70200 төгрөг болон урамшууллын тэтгэлэг олгоно. Мөн гадаадын шилдэг 100 их дээд сургуульд суралцахад сургалтын төлбөрийг төрийн санхүүжилтээс гаргадаг. Гадаадын шилдэг 100 их дээд сургуулийн эхний 20-д суралцах эрх авсан бол мэргэжил харгалзахгүй төрөөс тэтгэлэг авах боломжтой ч 21-100-д элссэн бол заавал эдгээр эрэлттэй мэргэжлийг сонгож байж төрийн дэмжлэг хүртэх юм.
Ингээд эрэлттэй мэргэжлийн жагсаалтыг хүснэгтээр хүргэж байна.

ТЭРГҮҮЛЭХ АЧ ХОЛБОГДОЛТОЙ МЭРГЭЖЛИЙН ЧИГЛЭЛ




BSc-Бакалавр, BEng-Инженер бакалавр, MSc-Магистр, MEng-Инженер магистр, PhD-Доктор

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан