Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
"Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Улс тунхагласны ойн бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
ГССҮТ болон салбар эмнэлэгт нийт 429 хүн яаралтай тусламж авчээ
Хиймэл оюунд суурилсан кибер халдлагын хохирол 64.4 тэрбум ам.долларт хүрнэ
Мөнгө төлөөд юу хамаагүй эвдэж бухимдлаа тайлж болно гэнэ
Америкийн Айдахо мужийн Бойсе хотноо хүмүүсийн бухимдлыг тайлах зорилготой нэгэн компани өнгөрсөн сард нээгджээ. Ямар нэгэн тохиолдлоос болоод сэтгэл нь тавгүйтэж байж сууж чадахгүй байгаа хэн нэгэн Das Breakroom компанид очиж гурван доллар төлөөд бейсболын цохиур, өөр ямар нэгэн зэвсгээр гэр ахуйн ямар нэгэн тавилга, цахилгаан хэрэгсэл эвдэлж бухимдлаа тайлж болно гэнэ. Уурлаж бухимдсан хэн нэгэн ойр орчимдоо, бусдад хор хөнөөлгүйгээр бухимдлаа тайлах арга олохоос үүдэн компани байгуулдагчид ийм санаа бодож олсон гэнэ. Компанийг үүсгэн байгуулагч Том Фарренкопф энэ тухайгаа “миний үйлчлүүлэгчид гэр ахуйн ямар ч тавилга, компьютер, хувилах машин зэрэг цахилгаан хэрэгсэл, сав суулга юуг ч эвдэж болно. Бид бас ажлын дараа, юм уу өглөө эрт гээд тодорхой цагуудад хямдралтай үйлчилнэ. Яахав ямар бараа эвдэлж хэмхлэхээс шалтгаалаад үнэ нь өөр өөр л дөө” гэжээ.
Хотын иргэд ч энэ компаниар дуртайяа үйлчлүүлдэг болж байгаа юм байна. Эндэхийн иргэн Линдси Шульц гэдэг эмэгтэй “Миний хувьд бүтэн долоо хоног гунигтай өнгөрлөө. Тэгээд яахаа мэдэхгүй дэмий л бухимдаж байсан. Тэгээд энд ирж бүтэн хайрцаг эд зүйл эвэдэлсэн чинь дотор онгойчихлоо” гэж ярьжээ.
Хотын иргэд ч энэ компаниар дуртайяа үйлчлүүлдэг болж байгаа юм байна. Эндэхийн иргэн Линдси Шульц гэдэг эмэгтэй “Миний хувьд бүтэн долоо хоног гунигтай өнгөрлөө. Тэгээд яахаа мэдэхгүй дэмий л бухимдаж байсан. Тэгээд энд ирж бүтэн хайрцаг эд зүйл эвэдэлсэн чинь дотор онгойчихлоо” гэж ярьжээ.
0 Сэтгэгдэл