Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ж.Клуни сүйт бүсгүйдээ 700 мянган долларын бөгж бэлэглэжээ

53 насандаа хоёр дахь удаагаа хуримаа хийхээр шийдсэн жүжигчин Жорж Клуни найз бүсгүйдээ 450 мянган фунт буюу 750 гаруй мянган долларын үнэтэй, долоон каратын алмаазан шигтгээтэй платинум бөгж сүйн бэлзэг болгон бэлэглэжээ. Жорж Клуни найз бүсгүйгээ Синди Кроуфордын нөхөр Рэнде Герберийн төрсөн өдөрт дагуулан ирэх үед энэ бөгж олны нүдэнд тусч, сүй тавьсан гэдэг нь мэдэгдсэн. 1990-ээд оны эхээр анхны эхнэрээсээ салсны дараа дахин хэзээ ч хүнтэй гэрлэхгүй гэж ам гарч байсан Жорж Клуни олон бүсгүйтэй хайр сэтгэлийн холбоотой байсны эцэст Британийн хуульч бүсгүй Амал Аламуддинтэй гэрлэхээр сэтгэл шулууджээ. Жулиан Ассанжийн өмгөөлөгч гэдгээрээ танигдсан 36 настай хууль бүсгүй Леваны Бейрутад төрсөн ч улс төрийн үймээн самууны улмаас гэр бүлээрээ нутгаа орхиж, Их Британид суурьшжээ. Түүний аав эдийн засгийн чиглэлээр их сургуульд багшилдаг профессор бол ээж нь гоо үзэсгэлэнгээрээ  улсдаа цуутай, Леваны Элизабет Тэйлор гэгддэг сайхан бүсгүй байжээ. Тэд өнгөрсөн онд ажил хэргийн уулзалтын үеэр танилцсан бөгөөд Холливудын хамгийн сайхан эр гэгдэх Жорж Клуниг араасаа нэлээд гүйлгэж байж утасны дугаараа өгч, болзсон гэнэ.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан