Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

”Үнэнчийн бүс”-ийг өнөөдөр ч үйлдвэрлэдэг


Хайртай хүний ч санаа юм уу, хартай хүний ч бүтээл юм уу, үнэнчийн бүс гэдэг энэ төхөөргийг бүр эртний Грект бий болгосон гэнэ. Хамгийн гол нь боол эмэгтэйчүүдийг жирэмсэн болж ажлаас хойш суулгахгүй гэж  сэргийлэн боолчуудад ийм хоёр янзын бүсийг боолын эзэд нэгийг нь бүсэлхийгээр нь, нөгөөг нь хөлний дундуур нь өмсгөдөг байжээ.

Тэдний энэ аргыг дундад зууны үед залгамжлан авч Германы эзэн хаан эхнэртээ ийм бүс өмсгөсөн хэрэг. Энэ нь аажимдаа газар аван хартай эрчүүд төмрийн дархчуудад захиалга өгөн эхнэртээ өмсгөдөг болж өөрсдөө цоожилж, дараа нь өөрөө тайлдаг болсон гэнэ. Энэ нь ердөө л эмэгтэй хүн бие засахад зориулсан нүхтэйгээс биш эрүүл ахуй, тайлах юм уу, ариун цэврийн ямар ч үйлчилгээ хийх аргагүй, түлхүүр нь нөхөрт нь байдаг байсан гэнэ.

Аажимдаа бүхий л европ, тэр дотроо Италид бүр моод болжээ. Хэв загвар нь ч улам боловсронгуй болж бухын арьсаар, төмрөөр, бүр мөнгөөр хийж элдэв чимэглэл гоёлтой урладаг болсон байна. Венецийн Бергамд бүр “бергамын шилтгээн”, “венецийн тор” гэсэн нэртэй ч болж.

Хамгийн сүүлд XYI зуунд ийм бүс хэрэглэж байсан нь тэр үеийн булшнаас залуу эмэгтэйд өмсгөсөн байсан нь олджээ. Энэ үед үнэнчийн бүсийг өргөнөөр үйлдвэрлэж байсан гэдэг. Ихэнх тохиолдолд эрхэм дээдэс, ван гүнгүүд захиалагч нь байсан болохоор үнэт эдлэлээр хийж эрднийн чулуугаар чимэглэж гоёдог болсон байна.

Зөвхөн гэр бүл ч биш энэ үеэс ээжүүд охидоо үнэнч онгоноор нь нөхөрт гаргахын тулд энэ бүсийг захиалан өмсгөдөг болсон гэнэ. Тухайн цагт 15-аас дээш насны охид онгон байх нь ховор байснаас ийм бүс хэрэглэж онгоноороо байгаа бүсгүй гэдэг эрчүүдийн хувьд жинхэнэ ховор өв байжээ.

Ээжүүд нь ийм охиныхоо үнэнчийн бүсний түлхүүрийг хуримын өдөр хүргэндээ баяр ёслолын байдалтай гардуулан өгдөг уламжлал ч тогтож.

Загалмайтны аян дайны үед үнэнчийн бүс бүр өргөн түгээмэл болсон байна.  Аян дайнд хэдэн жил сараар явж байгаа дайчин эр гэргийдээ ийм бүс заавал өмсгөнө.

Эр нөхөр нь дайнаас эргэн ирэхгүй тохиолдолд ийм бүстэйгээ байсаар насыг элээсэн эмгэнэлт тохиолдол ч гардаг байсан байна. Баварийн эвдэрсэн шилтгээнээс  олдсон эртний булшнаас ийм бүстэй эмэгтэйн шарил гарсныг архелогчид нөхөр нь дайнд яваад эргэж ирээгүй ч үнэнч хэвээр үлдсэн бэлэвсэн эхнэрийн шарил гэж тогтоожээ.

Англид викторианы үед эрэгтэйчүүдэд зориулсан анхны үнэнчийн бүс хийсэн гэнэ. Тэр үед гар хангалга хийх нь ухаан солиотой хүний  зүй бус үйлдэл гэж үздэг байсан болохоор хөвгүүдийг гар хангалга хийхээс урьдчилан сэргийлэх зориулалтаар хийж байжээ. Анхны ийм бүсийг 1889 онд хийсэн гэдэг.

13 жил өнгөрөхөд энэ үйлдвэрлэлд бүр дэвшил гарч эрчүүдийн ийм бүс нь пүрштэй, электрон болжээ. Пүрштэй болдог нь эрэгтэйчүүдийн сэрэл хөдлөх үед уян хатан байхаар бодсон нь тэр.

Аажимдаа ийм бүс хэрэглэх нь эрх мэдэл бүхий эмэгтэйчүүдээс эр нөхөртөө хандах хандлагад түрэн орж ирж, нөхрүүддээ ч ийм бүс зүүлгэдэг болсон байна.

Европт өнөөдөр ч гэсэн үнэнчийн бүс захиалан хийлгэдэг хэвээр гэнэ. Ерийн нэг механик бүсээс гадна шинэ материал ашиглан орчин үеийн техникийн дэвшил ашигласан электрон цоожтой ч хийлгэдэг болжээ. Жилд дунджаар 150-200 ийм бүс хийдэг гэсэн мэдээ бий.
  
Өнөөгийн Индонезид байнга л хятад оршин суугчидтай дайсагнаж байдгаас хятад бүсгүйчүүд хүчирхийлүүлэхээс айгаад ийм бүс хэрэглэдэг гэнэ. Мөн иллэг хийдэг салонууд энд бэлгийн үйлчилгээ үзүүлдэггүй гэдгээ нотлохын тул бариач, массажистуудаа ийм бүс зүүхийг шаарддаг байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан