Жүжигчин Жессика Альбаг 33 насных нь төрсөн өдрөөр оны онцлох ээж хэмээх өргөмжилжээ. Хоёр хүүхдийн ээж болсон жүжигчин бүсгүй уг нь дөрөвдүгээр сарын 28-нд мэндэлсэн боловч төрсөн өдрийн баяраа ээжүүдийн баяртай давхцуулан тэмдэглэсэн гэнэ. Жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь ням гаригт тохиодог Ээжүүдийн өдөрт зориулан Лос Анжелост болсон арга хэмжээний үеэр Жессика Альбаг “Оны онцлох ээж” хэмээн зарласан юм. 2008 онд Кэш Уоррентой гэрлэж, одоо хоёр охинтой болоод байгаа Жессика Альба хүүхдийн эрүүл мэндэд харшлахгүй ариун цэврийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг хувийн бизнес эхлүүлсэн нь олны талархал хүлээдэг юм. Сайн ээж гэж өргөмжлөгдсөн жүжигчин бүсгүй 33 насны төрсөн өдрөө Лас Вегаст дотны найз нөхдийн хамт тэмдэглэжээ.