Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

”iPhone-6” худалдаанд гаргах ойртлоо

“Apple” компани шинэ "iPhone-6” утсыг зах зээлд гаргах хугацааг наймдугаар сард болгон наашлуулсан тухай Тайванийн хэвлэлүүд мэдээлэв.
Үндсэн 4,7 инч дэлгэцтэй загварын наймдугаар сард худалдаанд гаргах бөгөөд 5,5 болон 5,6 инчийн дэлгэцтэй загваруудыг төлөвлөгөө ёсоор есдүгээр сард худалдаанд гаргах юм. Ийнхүү шинэ загварыг худалдаанд гаргах хугацааг наашлуулсан нь зах зээл дэх "iPhone-5S” загварын худалдаа муу байгаатай холбоотой бололтой. Түүнчлэн "iPhone-6” загварын утасны үйлдвэрлэх хэмжээг төлөвлөж байснаас 33 хувь нэмэгдүүлэн 80 сая ширхэг үйлдвэрлэхээр болсны 90 хувь нь 4,7 инч дэлгэцтэй үндсэн загвар байх юм. “Apple” компани утасны зарим бүрдэл хэсгийг хүлээн авч эхэлсэн бөгөөд “Foxcon” зэрэг тус компанитай хамтран ажилладаг үйлдвэрүүд ирэх зургадугаар сараас эхлэн "iPhone-6” утсыг үйлдвэрлэж эхлэх юм. Шинэ "iPhone-6” загвар нь өмнөх загвараас дэлгэцийн хэмжээгээр том бөгөөд нимгэн, мохоо өнцөгтэй болжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан