Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

К.Рональду хүүтэйгээ

Тун удахгүй хөлбөмбөгийн ДАШТ-д оролцохоор Бразиль зорихоосоо өмнө Криштиану Рональду хүүтэйгээ аль болох хамт байх гэж хичээж байгаа гэнэ. Тэрээр өчигдөр Мадридын нээлттэй тэмцээнийг үзэхээр хүүтэйгээ хамт ирэхдээ нарны малгай, нүдний шилээр ижилссэн байсан нь олны анхаарлыг татаж байжээ. 29 настай хөлбөмбөгч хэдий хүүгийнхээ ээжтэй гэрлээгүй ч сайн аав байх гэж их хичээдэг хэмээн ойр дотныхон нь магтдаг юм. Хөлбөмбөгч аавын хүү удмаа дагаж мөн л спортын хүн болж магадгүй байгаа тухай Рональду нэгэн удаа ярилцлага өгөхдөө хэлсэн байдаг. "Хүү минь хоёр настайдаа машинд ухаангүй дуртай байсан бол одоо хөлбөмбөгөөр өвчилчихөөд байгаа. Байнга л "ааваа тоглоё, тоглоё" гэж гуйдаг" хэмээн ярьжээ.




0 Сэтгэгдэл
aaviigaa duuraisan höörhön yum,Ronaldog yagaad Ronaldu gej bicheed baigaan
Хамгийн их уншсан