Залуучуудын хөгжлийг дэмжих, залуу гэр бүлийг орон сууцжуулах бодлогыг хэлэлцэв
Нийслэл-385” менторшип хөтөлбөр үр дүнгээ хэлэлцэж, хаалтаа хийлээ
Баянзүрх дүүргийн хэмжээнд цас хусах, давс бодис цацах ажил хийгдэж байна
“Үндэсний бичгийн цэвэр бичигтэн” шалгаруулах уралдааны шилдгүүд тодорлоо
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна
Дэд ахлагч Б.Марал пауэрлифтингийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто замд цасан шуургатай, үзэгдэх орчин хязгаарлагдмал байна
I, II ангийн сурагчдын амралт арванхоёрдугаар сарын 23-нд эхэлнэ
Засгийн газар хуралдаж байна
"Болор цом 42”яруу найргийн наадамд яруу найрагч А.Лхагва түрүүллээ
Царигийн тухай миний бодол
Сүүлийн үед төмөр замын өргөн болон нарийн царигийн тухай яриа дахиад л гарч эхэллээ. Мэргэжлийн болон мэргэжлийн бус нөхөд ямар нэгэн зорилгын тулд сайн, муу, тэр нь ашигтай, энэ нь ашиггүй гэж мэдэж ярих юм. Төмөр замын инженер дотроо барилга, зүтгүүр, вагон, эрчим хүч, дохиолол холбоо, ашиглалт (ачаа тээвэрлэлт, хөдөлгөөн зохион байгуулалт, зорчигч тээврийн зохион байгуулалт, төрөл бүрийн тээвэрлэлтийг нэгтгэн зохион байгуулах, ачих буулгах машин механизм) гэж зургаан үндсэн мэргэжлийн шинжлэх ухаан нэгдэж байж хамгийн ашиг орлоготой, зөрчил сааталгүй тээвэрлэлт явуулдаг юм шүү дээ. Дээрх төрөл мэргэжлийн хүмүүсийг зохион байгуулан нэгдсэн удирдлагаар хангах шаардлагаар ашиглалтын инженер буюу сүүлийн үед тээвэр зохион байгуулах инженер мэргэжлийг бэлтгэж ачаа шилжүүлэх, дугуй солих тээврийн бичиг баримт, хил гааль, мэргэжлийн хяналт ачааг ачих бэхлэх техникийн нөхцөл, сав баглаа боодол, ачилт буулгалтыг механикжуулах, аюултай болон хортой ачааг тээвэрлэх нөхцөл журам, Усан, далайн, агаарын, автотээврүүдийг төмөр замын тээвэртэй уялдуулах зэрэг олон шаардлагыг зохион байгуулдаг шинжлэх ухааныг эзэмшсэн мэргэжилтэн байдаг. Гэтэл мэргэжлийн бус нөхөд төмөр замын тээврийг машинаа сольж унаад давхихтай адил санан, их хялбархан юм ярих. Манай улсад анх төмөр зам байгуулагдаад буюу 1953-1993 оныг хүртэл БНХАУ- ын нутагт өөрийн экспорт, импортын ачаагаа хүний гар харж ажиллаж байсан. Өөрийн эрхээр яаралтай шаардлагатай ачаагаа улс орон дотроо авчирч чаддаггүй олон улсын хэлэлцээрийн дагуу шаардаж, ажиллаж чаддаггүй байсан. Харин 1994 оноос Монгол Улсад маань нарийн царигийн өртөө байгуулагдаж улс орондоо импортоор орж ирж байгаа ачаагаа шалгаж шилжүүлэн ачих ажиллагаа хийж байгаа юм. Одоо л Замын-Үүдийн боомтоор харилцан тэгш эрхтэй олон улсын гэрээ хэлэлцээрийн дагуу ажиллаж байна. Европын миний мэдэх хуучин ЗХУ -тай хил залгадаг улс бүгд хил дээрээ өргөн нарийн хоёр царигийн өртөөтэй, ачааг шилжүүлэн ачих, дугуй солих газартай байдаг.Тийм учраас өөрийн шаардлагатай ачаагаа хүлээн аваад тээвэрлэх ажлыг хүний гар харалгүй хийдэг.
Тэгэхээр ганц нарийн цариг Монголд орж ирэх нь хэдийгээр Монгол Улс ачих ажлыг хийж байгаа ч гэсэн вагоны эзэн хэний ачааг ачуулах вэ? гэдгийг мэдэж манай улсаас далайн боомт хүрэх ачааг нэгдүгээрт тавихгүй гэдгийг би ёстой сайн мэдэж байна. Өөрийнхөө хэрэгцээг хангачихаад дараа найз нөхдөд туслах нь хүний нийгмийн бичигдээгүй хууль. БНХАУ-ын тээвэрлэгч байгууллагууд манай улсын ачааг Хятад улсынхаа нутгаар дамжуулан тээвэрлэж, манай улсын эдийн засаг, гадаад худалдааг сайжруулах гэж нутгийнхаа гүнээс хоосон вагонуудыг үр ашиг багатай тээвэрт зардал гарган авчирч туслах болов уу? Манай төрийн удирдагчид шинэ сайхан онол гаргаж удирдан зохион байгуулах, нүүрс экспортыг далайгаар тээвэрлүүлж чадах болов уу? Монгол Улс экспортоо сайжруулахаар нарийн царигийн вагонуудыг ихээр авч тээвэрлүүлнэ гэх байх, энэ болно. Гэхдээ БНХАУ өөрийн нутгаар хоосон явсан вагонуудын зардлыг авна, тэгэхээр нөгөө өртөг маань өсөх байх даа. Хоосон, төлбөргүй буцах замд ачаа ачиж болно гэж зөвшилцөж болно.Тэгэхээр вагоны эргэлт удааширч ачаа тээврийн хэмжээ багасдаг нь амьдралаар шалгасан зүйл.Миний заалгасан онол, практикаар ямар хэмжээний ачааг нарийн царигаар хүлээн авна, тэр хэмжээний дамжин өнгөрөх ачааг өгч, орон нутагт хэрэглэх ачаагаа тээвэрлэх үүргээ хоёр улс өөрийн дотоодын тээврээр зохион байгуулах нь хамгийн харилцан тэгш эрхтэй гэж үздэг шүү.
Олон улсын тээврийн бичиг баримттай ачааг тухайн улс хилээрээ хүлээн аваад нөгөө хил дээрээ хүлээлгэн өгөхийг дамжин өнгөрөх ачаа гэж үзэж, тодорхой хугацаатай, ачааны чанар тоо хэмжээг хэвийн хорогдлын хэмжээнээс хэтрүүлэхгүй үүргийг хүлээж, тээвэрлэж чадаагүй тохиолдолд хариуцлага хүлээх үүрэгтэй байдаг.
Гэтэл манайхан айлын удирдлагад байж нүүрснийхээ экспортын гадаад худалдааг хяналттайгаар өөр улс гүрнээс хамааралтайгаар байлгахыг хүсээгүй баймаар гэж бодох юм. Арай хувийн эрх ашгаа бодоод энэ байдлыг хүсдэг монгол хүн байхгүй гэж бүрэн итгэж байна. Ганцхан мэдэхгүйгээсээ болж маргалдаж байна гэж ойлгодог.
Зарим сонин хэвлэлд нарийн цариг ашигтай, орчин үеийн техник тоног төхөөрөмжтөй юм шиг бичиж ярих, ашиглалтын мэргэжлийн биш мэргэжилтэн, төмөр замын бус хүн олон байдаг болж дээ.Гэтэл манай төмөр замд ажиллаж байсан шилдэг ашиглалтын инженерүүд дүгнэж яриагүй байхад төмөр замыг удирдаж яваагүй татах, зам, холбоо зэрэг өөр мэргэжлийн нас насны, мэргэжлийн бус хүмүүс ярьж байгаа нь маш сонин санагдах юм. Цариг өргөн болон нарийн гэдэг нь төмөр замын зам төмрийн рельс ажлын ирмэгүүдийн хоорондын зайг хэлдэг. Үүнээс хамаарч төмөр замын техник тоног төхөөрөмж сайн, муу байх нь хамаардаггүй.
Дэлхийн олон улс дотроо нэгдсэн сүлжээгээ ажиллуулахаар төмөр замын царигийг эсвэл өргөн үгүй бол нарийн хийдэг. Тэгж хийснээрээ өөрийн улсын ард иргэдэд саадгүйгээр нийтийн тээвэрлэлтийн үйлчилгээг явуулдаг. Манай Засгийн газар, Зам тээврийн яам ТӨУҮГ Төмөр замын хөдөлгөөн зохион байгуулах хуулж хаяад дахин барих гэж байгаа бол бригадын төв шиг хямд биш учир огт болохгүй гэдгийг хэлэх нь зөв гэж үзэж байна.
Цөөн тооны улс орон дотооддоо олон төрлийн царигтай гэдэг. Тэр нь түүхийн явцад хийгдсэн байдаг. Жишээ нь, Англи улсын төмөр зам 2140 мм царигтай байж байгаад 1435 мм шилжсэн байдаг. Энэтхэгт зөвхөн цайны ургамлаа зөөвөрлөх зориулалтаар 600 мм царигтай төмөр замын тээвэрлэлтээ уурын тэрэгтэйгээр ашиглаж байгаа болохоос нийтийн тээвэрлэлтэд ашигладаггүй шүү дээ.Төмөр замын онолоор, хоёр өөр царигтай улс төмөр замын нийтийн үйлчилгээ явуулахаар аль нэг царигийг сонгож тээврийнхээ нэгдсэн сүлжээнд байлгахаар заалгаж, хил залгаа улсын өөр царигтай төмөр замтайгаа дугуй солих, үгүй бол хүлээн авч байгаа ачаагаа тухайн улсын царигтайгаар улсынхаа хил дотор оруулж ирэн хүлээн авч, өөрийн улсын царигийн вагондоо шилжүүлэн ачиж тээвэрлэнэ. Харин экспортод гаргаж байгаа ачаа вагоноо хөрш улсын хилээр гарган зэргэлдээ гүрэндээ хүлээлгэн өгч ирсэн байдаг. Тэгээд гадаадын улс орон төмөр замын тээвэрлэлтээ Төмөр замын Хамтын нөхөрлөлийн хороогоор дамжуулан хамтран ажилладаг шүү дээ ОСЖД, ЦИВ гээд Төмөр замын ачаа шилжүүлэх, ачааны бичиг баримт боловсруулах, дугуй солих тэргэнцэр, нэг улсын вагон нөгөө улсдаа явах гэдэг чинь, СМГС си СМГС, СМПС си СМПС, ЦИВ, ППВ гэх зэрэг төмөр замуудын хамтын нөхөрлөлийн гишүүн орнуудын олон жил харилцан ажиллаж, хурдан шуурхай зөрчил дутагдалгүй харилцан тэгш эрхтэйгээр төмөр замын тээвэр зохион байгуулах, хил залгаа улс үндэстнүүдийг харилцан ашигтай гэрээ хийж ажиллах бололцоог хангасан хэлэлцээрүүд юм.
ландаг бол адгийн арчаагүй эр хүний шинжгүй жирэмсэн эмийн шээх газраас холодж үзээгүй амьтан байна шдэ
Гурван угсармал хэмээх энэ байр сайн эрчүүдээрээ эртнээс алдартай. Энэ байрнаас шоронгийн хулигаан, муу энергитэй, муу явдалтай хүмүүс олон төрж гарсан. Тэдний нэг нь 48 байрны 5 дугаар орцны нэг давхарт олон жил амьдарсан Ландаг /талх/ хочтой Батцэнгэл хэмээх эрүүгийн рецедив, засаршгүй гэмт хэрэгтэн юм. Эхээс дөрвүүлээ энэ өөдгүй эр харгис хэрцгий, балмад, мунхаг явдлаараа монголын гэмт хэргийн ертөнцөд зард гарсан хүн л дээ. 1999 онд зоогийн газар ажиллуулдаг гэмгүй хүний чихийг нь хайчилж танхайрсныхаа төлөө төрийн хуулиар шийтгүүлж, есөн жил яс суугаад 2008 онд шоронгоос суллагдсан. Одоо Өмнөгвь аймагт нүүрс тээвэрлэдэг том машины жолооч нарыг дарамталж, цалингаас нь татвар авч амьдардаг хүн. Яахлаараа ч мөрөөрөө шударгаар ажил хийгээд амьдарч байгаа жолооч нар энэ хогийн хулгайчид цалингаасаа сар болгон мөнгө өгч байх ёстой юм. Бүү мэд. 1994 онд гурван угсармалд нэгэн хүн амины хэрэг гарсан юм. Энэ байрны 4 орцонд амьдарч байсан Тайвнаа хэмээх дөнгөж гуч шахаж явсан залуу цэл залуугаараа тархиа бяцлуулж, бусдын гарт амиа алдсан юм. Гэхдээ хэргийг цагдаагийнхан тэр дор нь илрүүлсэн л дээ. Ландаг дороо гурван эрэгтэй дүүтэй. Доод талын дүү нь Баттөгс. Төмөр замын ТМС-д суралцаж байхдаа айлын хүүхдийн хуруу заазуурдсан хэргээр 90-ээд оны эхэн үед шоронд сууж байгаад гарч ирсэн. Удаахь дүү нь Боо гэж залуу бий. Хамгийн бага дүү нь Батзориг гэж одоо гуч гарч яваа залуу бий. 94 оны намрын тэр нэгэн орой Баттөгс, Боо хоёр Тайвнаатай орцныхоо үүдэнд тааралдаад нийлж архи уухыг санал болгож. Тайвнаа харин уухгүй гэж дургүйцэж. Ингээд Баттөгс, Боо хоёр “ Чи муу энэ байранд бид нартай нийлж архи уудаггүй. Яасан овоо залуу вэ” гэж хэлээд нийлээд зодож. Зодож байхад нь Батзориг нь цонхоороо хараад зогсч байж. Хоёр ах нь дүүгээ “Сүх аваад аль” гэж хэлж. Батзориг нь нэг давхрын цонхоороо сүх авч өгч. Ингээд сүхний ар талаар талийгчийн тархи руу нь цохисноос болж талийгчийн тархи нь бяцарч үхсэн байдаг. Энэ хэрэг гарсны дараахан гурван угсармалын хөгшчүүл “Гэр бүлээрээ сүйрч байвал таарах айл юм” хэмээн ярилцацгааж байж билээ. Энэ хэргийг Баттөгс, Боо, Батзориг гурав хийсэн ч гэсэн Баттөгс нь хэргээ ганцаараа үүрээд арван жилийн ял аваад шоронд орсон юм. Халхын шоронд ах дүү хоёр хоёулаа цуг хоригдсон түүх тийм ч олон байдаггүй юм билээ. 93 онд Батзориг нь байрны хулигаан, үеийнхээ хэдэн залуустай нийлж 49 дүгээр байрны 6 дугаар орцны подвальд ажилладаг байсан Хар Тас нэртэй тохиролцооны дэлгүүрийг ухсан юм. Хамаг барааг нь хулгйалаад, зах дээр аваачиж зарсан байдаг. Гэвч яг хэргээ хүлээх болохоор Батзориг нь ганцаараа хэргээс мултраад, бусад нь ялаа үүрсэн түүхтэй. Хэрвээ энэ хэргийг шударгаар шүүсэн бол Батзориг, Баттөгс, том ах нь болох Ландаг гурав гурвуулаа шоронд хамт суух байлаа. 94 оны намар хүүхдүүдээ хүн алсны дараа ээж нь гэж нэг зовсон хөгшин гэрээсээ ч цухуйхаа больж, ичиж зовсондоо 95 оны намар байраа зарчихаад Сансар луу нүүсэн юм. Гэвч Ландаг гэж нэг ичдэггүй хулгайч 2008 онд шоронгоос суллагдангуутаа төрсөн нутагтаа очиж амьдарна гэсээр байгаад одоо эхнэр хүүхдүүдтэйгээ хуучин байрныхаа ойролцоо амьдарч байна. Энэ хавиар өдөртөө салхилаад явж байдаг энэ нөхрийн гадаад царай зүс нь харахад андашгүй. Шоронд олон жил сууснаас болоод сахарын өвчинтэй болж улмаар нэг хөл нь хазганаж явдаг, том биетэй, биерхүү, 50 орчим насны эр байгаа.
Yag zov uneniig duraital bichjee. J.Javchivtaa bayarallaa. Odoogiin toriintusheed gej tolgoi ni olgoi bolson medlegguin deer mergejil,tehnikiin gorim durmiig ogtoos medehgui baij unah untsiig ni harj hii hooson tsetserehdeg maluudiig ingej l neg sain handiig ni darah heregtei. Busad injeneruud dugarah tsag bolson. Malaas er yalgaagui humuus tomor zamd shunaj baina. Tedniig ehleed hun bolchih daraa ni shuna gej helmeer baina.

нарийн царигийн ТЗ тавьбал хятадууд өөрийн зүтгүүр вагонтой өөрийнхөө ажилчидта)й орж ирээд л ачаад гарах байх хэдэн жилийн дараа нүүрсний нөөц нь дуусаад хятадууд техникээ аваад л яваад өгнө монголууд нарийн царигийн ТЗ тай л үлдэнэ ашиглая гэхээр өргөн нарийн царигийн уулзварын өртөөн дээр дүгуй сольж нилээд хэмжээний зардал чирэгдэл гарах байх даа гэж бодогдох юм
ТОВЧХОНДОО МОНГОЛ УЛС ӨРГӨН ЦАРИГТАЙГАА Л БАЙСАН НЬ ДЭЭР ГЭЖ ХЭЛЭЭД БАЙНА ШҮҮ ДЭЭ. ДОТООДДОО ОЛОН ЦАРИГТАЙ УЛС ГЭЖ БАРАГ БАЙДАГГҮЙ ТЭГЭЭД Ч
тэгээд чухам яг юу хэлэх гээд байна, огт ойлгосонгүй
Налайхын нарийн төмөр зам, Баянтүмний нарийн төмөр зам гэж байсан биз дээ
ЭМЯамны зөвшөөрөл бүхий МУ-д 9 дэх жилдээ борлуулагдаж байгаа Судасны хатуурал нарийслыг эрүүлжүүлэх Ли Эр Кан бүтээгдэхүүнийг танилцуулага явагдаж байна. Тус бүтээгдэхүүн нь Цус шингэлж, цусан дахь холестриныг бууруулахаас гадна Судасны дотор хананд хуримтлагдсан өөхөн товруу /бляшка/-г арилгах үндсэн үйлчилгээтэй. Тус бүтээгдэхүүнийг хэрэглэснээр Тархи-зүрхний судасны хатуурал, нарийсал, цусан хангамжийн дутагдал, даралт болон хуян, бусад эрхтнүүдийн судасны бөглөрөл зэргийг цогцоор нь эрүүлжүүлнэ. Үнэ – 1 курс - 330$ Эрүүл мэндийн зөвлөгөөг үнэ төлбөргүй өгч байна. Утас: 96665038
Дан ганц төмөр зам ч биш бусад бүх салбарын ИТА-уудын амыг барьчихаад зөвхөн улс төрчид эсвэл улс төрийн намууд бүхнийг шийдэх гэж оролдож суух юм.Төмөр замын ахмад инженер Ж.Жанчив гуайн бичсэнийг бүрэн дэмжиж байна.
АХМАД ИНЖЕНЕР Ж.ЖАНЧИВ
Сүүлийн үед төмөр замын өргөн болон нарийн царигийн тухай яриа дахиад л гарч эхэллээ. Мэргэжлийн болон мэргэжлийн бус нөхөд ямар нэгэн зорилгын тулд сайн, муу, тэр нь ашигтай, энэ нь ашиггүй гэж мэдэж ярих юм. Төмөр замын инженер дотроо барилга, зүтгүүр, вагон, эрчим хүч, дохиолол холбоо, ашиглалт (ачаа тээвэрлэлт, хөдөлгөөн зохион байгуулалт, зорчигч тээврийн зохион байгуулалт, төрөл бүрийн тээвэрлэлтийг нэгтгэн зохион байгуулах, ачих буулгах машин механизм) гэж зургаан үндсэн мэргэжлийн шинжлэх ухаан нэгдэж байж хамгийн ашиг орлоготой, зөрчил сааталгүй тээвэрлэлт явуулдаг юм шүү дээ. Дээрх төрөл мэргэжлийн хүмүүсийг зохион байгуулан нэгдсэн удирдлагаар хангах шаардлагаар ашиглалтын инженер буюу сүүлийн үед тээвэр зохион байгуулах инженер мэргэжлийг бэлтгэж ачаа шилжүүлэх, дугуй солих тээврийн бичиг баримт, хил гааль, мэргэжлийн хяналт ачааг ачих бэхлэх техникийн нөхцөл, сав баглаа боодол, ачилт буулгалтыг механикжуулах, аюултай болон хортой ачааг тээвэрлэх нөхцөл журам, Усан, далайн, агаарын, автотээврүүдийг төмөр замын тээвэртэй уялдуулах зэрэг олон шаардлагыг зохион байгуулдаг шинжлэх ухааныг эзэмшсэн мэргэжилтэн байдаг. Гэтэл мэргэжлийн бус нөхөд төмөр замын тээврийг машинаа сольж унаад давхихтай адил санан, их хялбархан юм ярих. Манай улсад анх төмөр зам байгуулагдаад буюу 1953-1993 оныг хүртэл БНХАУ- ын нутагт өөрийн экспорт, импортын ачаагаа хүний гар харж ажиллаж байсан. Өөрийн эрхээр яаралтай шаардлагатай ачаагаа улс орон дотроо авчирч чаддаггүй олон улсын хэлэлцээрийн дагуу шаардаж, ажиллаж чаддаггүй байсан. Харин 1994 оноос Монгол Улсад маань нарийн царигийн өртөө байгуулагдаж улс орондоо импортоор орж ирж байгаа ачаагаа шалгаж шилжүүлэн ачих ажиллагаа хийж байгаа юм. Одоо л Замын-Үүдийн боомтоор харилцан тэгш эрхтэй олон улсын гэрээ хэлэлцээрийн дагуу ажиллаж байна. Европын миний мэдэх хуучин ЗХУ -тай хил залгадаг улс бүгд хил дээрээ өргөн нарийн хоёр царигийн өртөөтэй, ачааг шилжүүлэн ачих, дугуй солих газартай байдаг.Тийм учраас өөрийн шаардлагатай ачаагаа хүлээн аваад тээвэрлэх ажлыг хүний гар харалгүй хийдэг.
Тэгэхээр ганц нарийн цариг Монголд орж ирэх нь хэдийгээр Монгол Улс ачих ажлыг хийж байгаа ч гэсэн вагоны эзэн хэний ачааг ачуулах вэ? гэдгийг мэдэж манай улсаас далайн боомт хүрэх ачааг нэгдүгээрт тавихгүй гэдгийг би ёстой сайн мэдэж байна. Өөрийнхөө хэрэгцээг хангачихаад дараа найз нөхдөд туслах нь хүний нийгмийн бичигдээгүй хууль. БНХАУ-ын тээвэрлэгч байгууллагууд манай улсын ачааг Хятад улсынхаа нутгаар дамжуулан тээвэрлэж, манай улсын эдийн засаг, гадаад худалдааг сайжруулах гэж нутгийнхаа гүнээс хоосон вагонуудыг үр ашиг багатай тээвэрт зардал гарган авчирч туслах болов уу? Манай төрийн удирдагчид шинэ сайхан онол гаргаж удирдан зохион байгуулах, нүүрс экспортыг далайгаар тээвэрлүүлж чадах болов уу? Монгол Улс экспортоо сайжруулахаар нарийн царигийн вагонуудыг ихээр авч тээвэрлүүлнэ гэх байх, энэ болно. Гэхдээ БНХАУ өөрийн нутгаар хоосон явсан вагонуудын зардлыг авна, тэгэхээр нөгөө өртөг маань өсөх байх даа. Хоосон, төлбөргүй буцах замд ачаа ачиж болно гэж зөвшилцөж болно.Тэгэхээр вагоны эргэлт удааширч ачаа тээврийн хэмжээ багасдаг нь амьдралаар шалгасан зүйл.Миний заалгасан онол, практикаар ямар хэмжээний ачааг нарийн царигаар хүлээн авна, тэр хэмжээний дамжин өнгөрөх ачааг өгч, орон нутагт хэрэглэх ачаагаа тээвэрлэх үүргээ хоёр улс өөрийн дотоодын тээврээр зохион байгуулах нь хамгийн харилцан тэгш эрхтэй гэж үздэг шүү.
Олон улсын тээврийн бичиг баримттай ачааг тухайн улс хилээрээ хүлээн аваад нөгөө хил дээрээ хүлээлгэн өгөхийг дамжин өнгөрөх ачаа гэж үзэж, тодорхой хугацаатай, ачааны чанар тоо хэмжээг хэвийн хорогдлын хэмжээнээс хэтрүүлэхгүй үүргийг хүлээж, тээвэрлэж чадаагүй тохиолдолд хариуцлага хүлээх үүрэгтэй байдаг.
Гэтэл манайхан айлын удирдлагад байж нүүрснийхээ экспортын гадаад худалдааг хяналттайгаар өөр улс гүрнээс хамааралтайгаар байлгахыг хүсээгүй баймаар гэж бодох юм. Арай хувийн эрх ашгаа бодоод энэ байдлыг хүсдэг монгол хүн байхгүй гэж бүрэн итгэж байна. Ганцхан мэдэхгүйгээсээ болж маргалдаж байна гэж ойлгодог.
Зарим сонин хэвлэлд нарийн цариг ашигтай, орчин үеийн техник тоног төхөөрөмжтөй юм шиг бичиж ярих, ашиглалтын мэргэжлийн биш мэргэжилтэн, төмөр замын бус хүн олон байдаг болж дээ.Гэтэл манай төмөр замд ажиллаж байсан шилдэг ашиглалтын инженерүүд дүгнэж яриагүй байхад төмөр замыг удирдаж яваагүй татах, зам, холбоо зэрэг өөр мэргэжлийн нас насны, мэргэжлийн бус хүмүүс ярьж байгаа нь маш сонин санагдах юм. Цариг өргөн болон нарийн гэдэг нь төмөр замын зам төмрийн рельс ажлын ирмэгүүдийн хоорондын зайг хэлдэг. Үүнээс хамаарч төмөр замын техник тоног төхөөрөмж сайн, муу байх нь хамаардаггүй.
Дэлхийн олон улс дотроо нэгдсэн сүлжээгээ ажиллуулахаар төмөр замын царигийг эсвэл өргөн үгүй бол нарийн хийдэг. Тэгж хийснээрээ өөрийн улсын ард иргэдэд саадгүйгээр нийтийн тээвэрлэлтийн үйлчилгээг явуулдаг. Манай Засгийн газар, Зам тээврийн яам ТӨУҮГ Төмөр замын хөдөлгөөн зохион байгуулах хуулж хаяад дахин барих гэж байгаа бол бригадын төв шиг хямд биш учир огт болохгүй гэдгийг хэлэх нь зөв гэж үзэж байна.
Цөөн тооны улс орон дотооддоо олон төрлийн царигтай гэдэг. Тэр нь түүхийн явцад хийгдсэн байдаг. Жишээ нь, Англи улсын төмөр зам 2140 мм царигтай байж байгаад 1435 мм шилжсэн байдаг. Энэтхэгт зөвхөн цайны ургамлаа зөөвөрлөх зориулалтаар 600 мм царигтай төмөр замын тээвэрлэлтээ уурын тэрэгтэйгээр ашиглаж байгаа болохоос нийтийн тээвэрлэлтэд ашигладаггүй шүү дээ.Төмөр замын онолоор, хоёр өөр царигтай улс төмөр замын нийтийн үйлчилгээ явуулахаар аль нэг царигийг сонгож тээврийнхээ нэгдсэн сүлжээнд байлгахаар заалгаж, хил залгаа улсын өөр царигтай төмөр замтайгаа дугуй солих, үгүй бол хүлээн авч байгаа ачаагаа тухайн улсын царигтайгаар улсынхаа хил дотор оруулж ирэн хүлээн авч, өөрийн улсын царигийн вагондоо шилжүүлэн ачиж тээвэрлэнэ. Харин экспортод гаргаж байгаа ачаа вагоноо хөрш улсын хилээр гарган зэргэлдээ гүрэндээ хүлээлгэн өгч ирсэн байдаг. Тэгээд гадаадын улс орон төмөр замын тээвэрлэлтээ Төмөр замын Хамтын нөхөрлөлийн хороогоор дамжуулан хамтран ажилладаг шүү дээ ОСЖД, ЦИВ гээд Төмөр замын ачаа шилжүүлэх, ачааны бичиг баримт боловсруулах, дугуй солих тэргэнцэр, нэг улсын вагон нөгөө улсдаа явах гэдэг чинь, СМГС си СМГС, СМПС си СМПС, ЦИВ, ППВ гэх зэрэг төмөр замуудын хамтын нөхөрлөлийн гишүүн орнуудын олон жил харилцан ажиллаж, хурдан шуурхай зөрчил дутагдалгүй харилцан тэгш эрхтэйгээр төмөр замын тээвэр зохион байгуулах, хил залгаа улс үндэстнүүдийг харилцан ашигтай гэрээ хийж ажиллах бололцоог хангасан хэлэлцээрүүд юм.
0 Сэтгэгдэл
19001973
танд авто тээвэр, аялал жуулчлалын талаар ямар нэг мэдээлэл хэрэгтэй байна уу? хэрэв тийм бол та өөрт хэрэгтэй мэдээллээ авто тээвэр, аялал жуулчлалын төвлөрсөн лавлах 19001973-аас лавлаарай.
2014.05.09
2014.05.08
2014.05.08
2014.05.08
2014.05.08
2014.05.08
2014.05.08
2014.05.08
2014.05.08
2014.05.08
2014.05.08