Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Адель 26 насны төрсөн өдрөө даруухан тэмдэглэв

Дуучин Адель төрсөн өдрөө Лондонд дотны найз нөхдийн хүрээнд даруухан тэмдэглэж өнгөрүүлжээ. Өнгөрсөн даваа гаригт тэрээр 26 нас хүрсэн юм. Хэдий тэрээр дэлхийн хэмжээний од ч гэлээ ердийн заншлаараа хэнд ч үл мэдэгдэм даруу байхыг эрхэмлэж, Лондонгийн Куробута зоогийн газарт  15 хүн л урьжээ.
Адель ням гаригийн үдэш Твиттерээрээ "Баяртай 25 нас минь..." гээд "Жилийн эцсээр эргээд уулзъя" хэмээн бичсэн нь шинэ уран бүтээлээ энэ оны сүүлчээр гаргаж эхлэх нь гэсэн таамаг төрүүлээд байна.
Зарим хэвлэлийн мэдээллээр бол Адель уран бүтээлдээ эргэн орж, АНУ-ын томоохон ая зохиогч, уран бүтээлчидтэй хамтран шинэ дуу гаргаж байгаа гэнэ.


0 Сэтгэгдэл
ene muu ***** heterhii ih zan suutsan ym shig bnle muu targa gahai chin...
Хамгийн их уншсан