Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирээдүйд үхлийг яг хурим шиг төлөвлөдөг болно

Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр шинжлэх ухаан техникийн хөгжлийн хурд хормоор хэмжигдэн урагшилж байгаа. Хэдхээн жилийн дараа манай гариг дээр ямар ямар шинэ ажил мэргэжил бий болох вэ. Тэр гэх тэмдэггүй ч Канадын судлаачид ирээдүй цагт бий болох долоон сонин мэргэжлийг жагсаасан байна.

1.Дурсамж сэргээгч

Түүхийн бүхий л цаг үед өнгөрсөн үеэ дурсч, санагалзах явдал байсаар ирсэн. Одоо бол гэрэл зураг, ном зохиол үлдэж байгаа. Харин ирээдүйд дурсамж сэргээгч гэдэг мэргэжил бий болно гэнэ. Энэ бол түүхч, загвар зохиогч л гэсэн үг. Хэн нэгэн хүүхэд насаа юм уу, эцэг өвгөдийнхө өамьдарч байсан цаг үеийг үзмээр хармаар бол яг ийм орчин, орон гэр бий болгоод тэнд оруулж үзүүлж байх юм гэнэ.

2. Рейвальдер буюу унаган байгаль

Мөн л өнгөрсөн цаг үе, унаган байгаль, ой мод, хүний хүрээгүй цэвэр ус, далай бүтээгч гэсэн үг. Нэг үгээр хэлбэл тодорхой орон зайд эко систем бий болгоно. Магадгүй эндээ жинхэнэ өнөө цагийнх шиг тосгон, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, газар траиалан бүтээж хүмүүсийг татдаг болох юм байна.

3. Теле мэс засалч

Хэдхэн жилийн дараа мэс засалч өөрөө хутга багажаа бариад хүний гэдэс дотрыг уудлахаа болих юм байна. Өнөө ч эхлэл нь хэдийнээ тавигдаад байгаа энэ ажил анагаах ухаанд бүр түгээл болж мэс засалч өөрөө дэлгэцийн өмнө суугаад роботоо удирддаг болж өвтөн эмч хоcр тусгаарлагдсанаар халддвар дамжих, эрсдэл гарах явдал дуусгавар болно гэнэ.

4. Хогийн дизайнер

Ирээдүйд хог гэдэг зөвхөн хаягдал биш тэр чигээрээ түүхий эд болж хувирна гэдэг. Үүн лүгээ хог хаягдал бас урлагийн асар их нөөц, түүхий эд болох эхлэл өнөөдөр хэдийнээ тавигдаад байгаа. Хог хаягдлаар зураач, урчууд төрөл бүрийн баримал, бүтээл туурвидаг болно.

5.  Үхэл төлөвлөгч

Канадын эрдэмтдийн баталж байгаагаар тун удахгүй хүмүүс яг хэзээ үхэхээ мэдж түүндээ төлөвлөдөг болно гэнэ. 2030 он гэхэд мэргэжилтнүүд таны хэзээ үхэхийг хэлдэг болж ингэснээр хүн яг л хуримд бэлтгэж байгаа юм шиг хаана, яаж үхэх, тэр үедээ хэн хэнгийг байлцуулахаа тооцож урьдаг болох юм байна. Үхэл төлөвлөгч алба бол хууль ёсны бичиг баримт бүрдүүлэх, таалал төгсөх байрыг бэлтгэх, холбогдох хүмүүсийг урих гээд яг л гэр бүл бүртгэх товчоо шиг ажил хийх гэнэ.

6. Хэвлэлийн зангилаа


Ирээдүйд өдөр тутмын мэдээллийн их урсгалас хүн хэрэгтэйгээ шүүж олж уншиж, үзэж сонсох нь бэрх болох учраас хэвлэлийн зангилаа, дижей бий болох гэнэ. Энд тухайн өдрийн хамгийн сүүлийн мэдээлэл, дүрс бичлэг, дуу чимээ, бичвэрийг ялган боловсруулж ач холбогдлоор нь, утга агуулгаар нь эрэмблэн хэрэглэгчид шууд өгч байх болно гэнэ.

7. Цаг уурын цагдаа

     
Байгалийн гамшиг, таагүй үзэгдэл гэдэг ойлголт байхгүй болж улс гүрэн, бүс нутгаар төдийгүй орон нутаг, хүн бүр өөрийн таатай улирал, байгалийн үзэгдлийг “цагдаа” –гаар зохицуулуулж болох юм байна. Болзошгүй үзэгдлийг ч цагдаа л зохицуулдаг болно.

0 Сэтгэгдэл
ККК...ЦАГ УУРЫГ ЦАГДАА ЗОХИЦУУЛЖ ХАРАГДАА Ч. ЭНЭ БОЛ ЁСТОЙ БҮТЭХГҮЙ. БУСАД НЬ БАЙЖ БОЛОХ
Хамгийн их уншсан