Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Согтуу зорчигч онгоцны багийн гурван хүнийг зоджээ

ОХУ-ын Петербургээс Анталья руу нисч явсан зорчигч тээврийн онгоцонд явсан нэгэн эр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ онгоцонд зодоон үүсгэсэн байна. Зодооны улмаас онгоцны багийн гурван ажилтан бэртэл авсан гэж Газета.Ru бичжээ. “Онгоцонд зорчиж явсан, 1985 онд төрсөн эр онгоц буухын өмнөхөн зэргэлдээ сууж явсан  зорчигчтойгоо муудалцаж зодолдсон. Улмаар зодоон хүрээгээ тэлж түүнийг болиулах гэсэн нислэгийн багийн гурван хүн бэртэл авсны нэг нь багийн эмэгтэй гишүүн байлаа” гэж петербургийн хууль сахиулах байгууллагын эх сурвалжид өгүүлсэн байна. Нэрвэгдсэн хүмүүсийг Антальяад үлдээж эмнэлгийн тусамж үзүүлсэн байна. Онгоц газардсаны дараа танхайрсан  эрийг эрийг туркийн цагдаагийнхан саатуулсан байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан