Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ТЕНДЕРИЙН УРИЛГА


2014 оны дөрөвдүгээр  
сарын 30-ны өдөр           Дугаар: ТД 2014/-10               Улаанбаатар хот

Тендер шалгаруулалтын нэр: Соёлын өвийн төвд автомашин /автобус/ нийлүүлэх
Соёл, спорт, аялал жуулчлалын яам нь Улсын төсвийн 2014 оны хөрөнгөөр санхүүжих Соёлын өвийн төвд автомашин /автобус/ нийлүүлэх ажлын гүйцэтгэгч сонгох нээлттэй тендерт эрх бүхий оролцогчдыг битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.   
Тендерийн баримт бичгийг /хүсвэл нэмэлт хувийг/  бичгээр хүсэлтээ гарган, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 100,000 төгрөгөөр худалдан авч болно.
Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын талаар дараах шаардлагыг хангасан байна.
- Сүүлийн 3 жилийн борлуулалтын орлогын дундаж нь санал болгож буй үнийн саналын 100 хувьтай тэнцэх
- Аудитаар баталгаажсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2011, 2012, 2013 он.
- Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: санал болгож буй үнийн дүнгийн 100%-тай тэнцэх
 Тендерт оролцогч нь тендерийн хамт тендерийн үнийн 1 хувьтай тэнцэх төгрөгийн дүнтэй тендерийн баталгааг ирүүлнэ.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерийн баримт бичгийн худалдаж авах үнийг Төрийн сангийн 900035409 тоот дансанд тушааж, ажлын өдрийн 08.30-17.00 цагт худалдан авч болно.
Тендерийг 2014 оны тавдугаар сарын 30-ны өдрийн 10.00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба тендерийг нээхэд оролцох хүсэлтэй тендерт оролцогч, сонирхсон бусад этгээдийг байлцуулан, 2014 оны тавдугаар сарын 30-ны өдрийн 11.00 цагт 108 тоот өрөөнд нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг дараах хаягаар авч болно.
    
Хаяг: Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Чингэлтэй дүүрэг,
        Барилгачдын талбай-2, Засгийн газрын 10 байр, 3 дугаар давхар  305  тоот өрөө,
Харилцах Утас 264198

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан