Огноо: 2014 оны дөрөвдүгээр сарын 30
Шалгаруулалтын нэр: Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжигдэх Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нутагт орших Төвхөн хийдийн угтах орчныг тохижуулах ажил.
Шалгаруулалтын дугаар: ТД/2014-20
Соёл,спорт,аялал,жуулчлалын яамнаас Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нутагт орших Төвхөн хийдийн угтах орчныг тохижуулах ажлын гүйцэтгэгчийг сонгох нээлттэй сонгон шалгаруулалтанд эрх бүхий оролцогчдыг битүүмжилсэн тендер ирүүлийг урьж байна.
Тендрийн жишиг бичиг баримтыг авах хүсэлтээ албан ёсоор ирүүлж, эргэн төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 100,000 төгрөгөөр Соёл, спорт, аялал, жуулчлалын яамны 104 тоот өрөөнөөс худалдан авч болно.
Төрийн сангийн данс: 900035409
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс хойш 45 хоногийн дотор хүчинтэй. Тендерийн хамт санал болгож буй үнийн дүнгийн 1% -тай тэнцэх тендерийн баталгаа ирүүлнэ. 2014 оны тавдугаар сарын 30-ны 10 цагаас өмнө Соёл, спорт, аялал жуулчлалын яамны 104 тоот хаягаар ирүүлнэ.
Тендерийн нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2014 оны тавдугаар сарын 30 ны өглөөний 11 цагт нээнэ.
Сонирхсон аж ахуй нэгж тендерийн бичиг баримт болон бусад мэдээлэлийг доорхи хаягаар авч болно.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй
СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМ
Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтэс
Улаанбаатар хот , Чингэлтэй дүүрэг, Барилгачдын талбай-1,
Засгийн газрын X байр, 104 тоот
Утас 311350