Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ТЕНДЕРИЙН УРИЛГА


2014 оны дөрөвдүгээр  сарын 30-ны өдөр                 
Дугаар: № ТД 2014/-08                             
Тендер шалгаруулалтын нэр: Музейн үзүүллэгийг цахимжуулах

Соёл, спорт, аялал жуулчлалын яам нь Улсын төсвийн 2014 оны хөрөнгөөр санхүүжих Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музей, Богд хааны ордон музей, Завхан аймгийн музейн үзүүллэгийг цахимжуулах ажлын гүйцэтгэгч сонгох нээлттэй тендерт эрх бүхий оролцогчдыг битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.    

Тендерийн баримт бичгийг /хүсвэл нэмэлт хувийг/  бичгээр хүсэлтээ гарган, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 100,000 төгрөгөөр худалдан авч болно.
Тендерт оролцогч нь тендерийн хамт тендерийн үнийн 1 хувьтай тэнцэх төгрөгийн дүнтэй тендерийн баталгааг ирүүлнэ.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерийн баримт бичгийн худалдаж авах үнийг Төрийн сангийн 900035409 тоот дансанд тушааж, ажлын өдрийн 08.30-17.00 цагт худалдан авч болно.

Тендерийг 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 10.00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба тендерийг нээхэд оролцох хүсэлтэй тендерт оролцогч, сонирхсон бусад этгээдийг байлцуулан, 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 11.00 цагт 108 тоот өрөөнд нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг дараах хаягаар авч болно.
    
Хаяг: Соёл, спорт, аялал жуулчлалын яам,
 Чингэлтэй дүүрэг,
Барилгачдын талбай-2, Засгийн газрын 10 байр,
3 дугаар давхар 308  тоот өрөө,
Утас-264197

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан