Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эмэгтэй хүний хөхтэй эр

Фермийн ажил эрхэлдэг 55 настай хятад эр  Гуо Фенг арваад жилийн өмнөөс л хөх нь томорч эхлэхийг мэдсэн ч нэг их ач холбогдол өгсөнгүй. Гэтэл сүүлдээ улам том, яг л эмэгтэй хүний хөх шиг болж энэ таагүй санагдаж эхэлж. Мэдээж ажил хөдөлмөрт нь ч садаа болж эхэлсэн байна.

Эмнэлэгт хандсан ч эмч нар яаж тусалж чадсангүй хөх нь улам л томроод байж. Өөрөө мэс засал хийлгэе гэсэн ч Бээжингийн Хөхний клиникийн поктор Чан Лилань шинжилгээгээр учрыг нь нарийн тогтоож оношлоогүй цагт мэс засал хийх аюултай гэжээ. “30 жил эмнэлэгт ажиллахдаа ийм тохиолдолтой таарч байсангүй” гэж доктор Лилань хэлж байна. Тус эмнэлгийн ерөнхий эмч Гаойонг Хонг “Гуо бол манай гариг дээрх хамгийн том хөхтэй эр” гэж баталж байгаа юм.

“Бид цусны шинжилгээ авсан, гадны ямар нэг нөлөөлөл халдвар байхгүй, генийн шинжилгээгээр ч эвийн хэмжээнээс хэтэрсэн зүйл байхгүй байна. Рентгенээр ямар нэгэн хорт хавдар алга. Зүгээр л өөхлөг давхраа, эд эстэй холбоотой байх” гэж эмч хэлжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан