Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Нийслэлийн 2025 оны төсвийн төслийг өргөн барилаа
Орон нутгийн эрүүл мэндийн төвүүдэд бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө
Биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа
УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ
Тамирчид шалгаруулж авна
АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
“Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо
Санаанд оромгүй ер бусын чадвартай 10 хүн
Үлгэрээс юм уу, уран зөгнөлийн ном зохиол, киноноос бид ер бусын авьяас чадварын тухай бишгүй нэг үзэж, уншсан. Уг нь ерийн та бидэнд ч гэсэн зарим онцгой чадварууд бий гэх боловч хүн даан ч түүнийгэ энээж илрүүлж ашиглаж чаддаггүй гэнэ. Ер бусын чадвартай 10 хүн энд байна.
1. Дөш хүн буюу Жино Мартино
Америкийн бөх, жүжигчин Жино Мартиногийн толгой бол нэг үгээр хэлэхд дөш л гэсэн үг. Түүний толгойг төмөр саваа, бейсболын цохиур, бетонон тоосгооор цохиход яах ч үгүй. Тэр бүү хэл таван метрийн өндрөөс боулингийн бөмбөг унагаахад зүгээр л инээгээд зогсч байна. Эмч нарын үгээр бол байгаль түүнд ер бусын зузаан гавал заяасан гэдэг. Ингээд л түүнийг Дөш-хүн гэдэг байна.
2. Тамлалын хаан-Тим Кридланд
Энэ бас л нэг өвдлөхийг мэдэрдэггүй хүн. Ийм ч болохоор “Тамлалын хаан” гэдэг үзүүлбэр үзүүлэн 10 жилийн туршид дэлхийдаяар явж гайхамшигт чадвараа үзүүлж явна. Тэрээр биеэ жадаар сүлбэж, галаар түлж, илдээр цавчин, хадаас шаах зэрэг хүнд үзүүлбэр үзүүлдэг. Тим үүгээрээ алдарт Гиннесийн дээд амжилтын номд ч орсон хүн.
3. Мөсөн хүн –Вим Хоф
Голланд эр Вим Хом хасах температур тэсвэрлэх өвөрмөц чадвартай нэгэн. Тэрээр цасан дундуур нүцгэн гүйж, өвлийн хүйтэнд усанд шумбаж, битүү мөсөөр дүүргэсэн ваннд 1 цаг, 52 минут сууж дэлхийн дээд амжилт тогтоосон хүн. Хоф бас Килиманжаро уулын оргилд зөвхөн богино өмдтэй гарсан. Тэрээр үүнийгээ өөрийгөө захирах, сэтгэлээ эзэмдэхтэй холбон тайлбарладаг. Судллаачид ч үүнийг нь баталж түүнд өөрийнхөө дээд мэдрэлийн системийг хянан захирах чадвар бий гэсэн байна.
4. Масутацу Ояма бухыг ч ганц л цохилтоор унагаана
1923-1994 онгд амьдарч байсан, японы иргэн тулааны урлагийн мастер, дэлхийн аварга энэ хүнийг хэзээ ч хэн ч дийлж байгаагүй. Түүнийг гурав хоногийн туршид янз бүрийн 100 өрсөлдөгчтэй тулалдахдаа тус бүрийг нь ердөө л хоёр минутын хугацаанд ялж байсан гэдэг. Тэр бас нүцгэн гараараа зэрлэг бухтай тулалдаж нэг л цохиллтоор унагааж байжээ.
5. Биеэсээ халуун гаргагч лам
Дотоод сэтгэлийн гал эхмээх йог эзэмшсэн буддын лам бол ямар ч хөдөлгөөн хийлгүйгээр өөрийнхөө биеийн халууныг дээд хмэжээнд хүртэл өсгөж чаддаг гэнэ. Энэ нь зөвхөн орхимж нөмрөн бурхны суудлаар суун бясалгаж оюун санаагаа төвлөрүүлэн суудаг байна.
6. Хятадын сувд хэмээх мастер Жоу
Мастер Жоу бол кун-фугийн жинхэнэ мастер-цигун. Цигун гэдэг нь орчуулбал халуун гэсэн утгатай. Тэр гараа усанд дүрэхэд буцалтлаа хална. Тэр хавдар бусад өвчнийг анагааж чадна. Түүний үйлчлүүлэгчийн дотор Далай лам, сагсан бөмбөгийн “Лос-Анжелос Лейкерс” багийн тамирчид ч бий. Түүнийг хятадын сувд хэмээн нэрийддэг.
7. Бүхнийг идэгч Мишель Лолита
Франц эр Мишель Лотитог бүхнийг идэгч хэмэнэ хочилдог байсан. 1950-2007 онд амьдарсан тэрээр 1959-1997 онд хооронд бараг 9 тонн металл эд зүйл идсэн хүн. Энд онгоц, долоон телевизор, 18 унадаг дугуй, дэлгүүрийн 15 тэргэнцэр, авч, Эйфелийн цамхагны хэсэг, идсэн хүн л дээ. Тэр төмрийг ердөө л жижиг жижиг хэсэг болгоод ургамлын тосонд хутгаад усаар даруулаад идчихнэ. Тэр ерийн л хүн шиг амьдарсаар нас барсан.
8. Супер самурай Исао Мачии
Энэ бол ер бусын хурдан хөдөлгөөнөөр хөдөлж илдээр ямар төмөр зүйлийг тасар татдаг шидтэй хүн. Түүнийг 320 км цагийн хурдтьай хөдөлдөг гэж тогтоосон. Дүрс бичлэгээр удаашруулж үзэхэд ч судлаачид хараад гайхаж байсан хүн дээ.
9. Авиагаар орон зайгаа олж чаддаг Бен Анденрвуд
1992 он төрсөн Бен гурван настайдаа хүнд мэс засалд орж хараагүй болсон. Түүнд хараагүй бусад хүн шиг таяг, нохой аль нь ч хэрэггүй. Тэр зүгээр л авиагаар зүг чигээ тодорхойлж чаддаг нэгэн. Таван настайдаа тэр энэ чадвараа мэдэрсэн гэнэ. Ингээд л тэр хараатай бусад хүүхдийн нэгэн адил скейтбордоор гулгаж, хөл бөмбөг тоглон, танхайчуудаас өөрийгөө хамгаалж чаддаг болж. Харамсалтай нь түүнийг өвчин нь дийлж 16 насандаа нас барсан.
10. Рентген хараатай Наталья Демкина
Наталья Демкина 10 насандаа хүний арьсыг нэвт харж байгаагаа мэдэрч өнөө хэр энэ чадвараа ашигласаар байгаа. Тэр яг л рентген аппарат шиг харж чадна. 2004 онд телевизийн Discovery Channel суваг Натальягийн энэ чадвараар “Рентген нүдтэй охин” нэвтрүүлэг хийж байсан байна. Эмч мэргэжилтнүүдийн оролцсон судалгаагаар тэр сайн дуын зургаан хүнийг оролцуулахад Наталья тэдний оношийг зөв тодорхойлж байсан. Өнөө ч гэсэн тэрээр өвчтэй хүмүүст тусалсаар л байгаа.

0 Сэтгэгдэл