Ганц бие болоод удаагүй байгаа жүжигчин Орландо Блум, дуучин Селена Гомез хоёр өчигдөр Лос Анжелост болсон Челси Хэндлерийн шоуны үеэр хамтдаа сууж байгаад паппарацын дуранд өртжээ. Тэд гэрэл зурагчдад баригдсандаа эвгүйцсэн бололтой, хоёулаа нүүрээ даран, хоёр өөр зүг рүү явсан гэнэ. 37 настай жүжигчин эр, 21 настай дуучин бүсгүй хоёр юуны учир олны нүднээс далд уулзаж байсан нь тодорхойгүй ч тэдний хооронд ямар нэг холбоо харилцаа байна уу гэж шар хэвлэлүүд аль хэдийнэ араас нь мөшгиж эхэлжээ.
Дуучин Селена Гомезын хувьд саяхан Жастин Бибертэй харилцаагаа сэргээсэн ч өмнө нь олон ч удаа салж нийлсэн тэдний хувьд цаашид тогтвортой байх эсэх нь эргэлзээтэй. Харин Орландо Блумын хувьд эхнэр Миранда Керрээс салаад тусдаа амьдарч байгаа билээ.
Өнгөрсөн онд тэдний эксүүд болох Жастин Бибер, Миранда Керр хоёр Виктория Секретийн шоуны үеэр тайзны ард хамтдаа зургаа авахуулсан нь бас л шуугиан тарьж байсан юм.