Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Мөнгө хүүлэгчдийн хүлээсэнд хэчнээн наймаачн ороогдсон бэ


Мөнгө хүүлэгч… Энэ нэр­шил аль хэдийнэ ма­най нийгэмд бий болж. Мөн­гө­ний хэрэгцээ гарсан, мөрийтэй тоглоом, хар тамхинд донтсон хүмүүс мөнгө хүүлэгчдээс зээлсэн их хэмжээний мөнгөө төлж чадахгүйгээс хамраараа газар хатгаж буй бараан амьдралыг бид Солонгос киноноос л харж, биднээс хол мэт санаж явсан. Тэгвэл наймаачдын хэлдгээр их мөнгөний судлыг атгасан мөнгө хүүлэгчдийн тоо өсөөд зогсохгүй тэдэнд “атгуулсан” олон наймаачны амьдрал хэцүүхэн байгааг нэрээ нууцлахыг хүссэн нэгэн худалдаачин хэлэв.

“Sunday” худалдааны төвд наймаа эрхэлдэг тэрээр “Манай худалдааны төвийнхнөөс мөнгө хүүлэгчээс мөнгө зээлээгүй хүн ховор доо. Эргэлтийн мөнгөгүй болсон үед элдэв бичиг баримт шаарддаггүйгээр нь тэдэнд ханддаг юм. Хэдэн төгрөг хэрэгтэйгээ хэлэнгүүт гэрээ байгуулаад шууд өгдөг. Эхлээд бага мөнгө зээлээд цаг хугацаандаа төлчихөөр дараа нь боломжийн юм шиг санагддаг. Ингээд мөнгө­нийхөө хэмжээг өсгөх тусам өдрийн хүүндээ “дарлуулан” үнд­сэн зээлээ төлж чадах­гүйгээс их хэмжээний төлбөрт унадаг юм. Ийм тохиолдол олонтаа гарсан” хэмээв.

Наймаачдын хэлснээр зах, худалдааны төвийн байршил болон худалдан авагчдын зэрэглэлээс хамаарч, мөнгө хүүлэгчдийн зээлэх мөнгөний хүү янз бүр байдаг гэнэ. Тухайлбал, олон хөлийн газар болох “Sunday” худалдааны төвийн наймаачдад 10-15 хувийн хүүтэй бол хотын зах орчмын худалдааны төв, захын наймаачдад 5-8 хувийн хүүтэйгээр зээлүүлдэг байна. Мэдээж, ямар нэгэн барьцаа шаардахгүй, нэн яаралтай үедээ хандвал шуурхай үйлчилдэг болохоор наймаачдын хувьд хамгийн ойр санхүүгийн тусламж болдог аж. Гэвч амташсан хэрээ 13 дахина гэгчээр олон удаа мөнгө зээлэн цаг тухайд нь өгч байсан зарим наймаачны бараа зарагдаагүйгээс товлосон өдөр нь төлж чадалгүй, хэдэн сараар “базуулаад” залилангийн хэргээр шүүхэд дуудагдсан нь ч бий гэнэ. Энэ талаар иргэн Г “Саруул” захад лангуутай нэгэн танил маань мөнгө хүүлэгчээс 10 сая төгрөг зээлэн өдрийн хүүг цаг тухайд нь төлж явсан ч, үндсэн зээлийн мөнгөө төлөхгүй байна гэсэн үндэслэлээр цагдаад өгсөн байна  билээ. Мөнгө хүүлэгчдийн тооцоогоор таван сая төгрөг өгөх ёстой гэсэн. Харин танил маань  зээлсэн мөнгөнийхөө 70-80  хувийг өгсөн. Шоронд суулгана гэвэл орсон ч яахав” гэсэн хэмээн ярив.
Залилангийн хэргээр шүүх, цагдаад дуудагддаггүй юм аа гэхэд сэтгэл санааны хүнд дарамтад орсон наймаачид ч байна. Үүний нэгэн тохиолдол “Нарантуул” нь зах дээр наймаа хийдэг С бүсгүй. Түүний мөнгө хүүлэгчдээс зээлсэн 500 мянган төгрөгийн зээл хэдэн сарын дотор 10 сая төгрөг болж, өл залгуулах хоолны мөнгөгүй болж, тэдний дарамтанд амьдарч буйгаа хэвлэлээр ярьсан байдаг.

Г.Дүгэр: Залилангийн хэрэгт унаж, ял авсан хүн ч бий

Мөнгө хүүлэгчдээс болж орон гэрээ алдсан, сэтгэл санааны дарамтад орсон наймаачдын эрх ашгийг хамгаалж, хүчтэй дуу хоолой нь болж тэмцсэн МҮЭХ-ны Монголын хувийн хэвшил, жижиг, дунд үйлдвэр, худалдаа үйлчилгээ, аялал жуулчлалын салбарын ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Г.Дүгэртэй холбогдсон юм.

-Сүүлийн үед мөнгө хүүлэгчдээс мөнгө зээлсэн хүмүүс орон гэргүй болж, залилангийн хэргээр “аавын хаалга” татаж байна гэх юм?
-Наад асуудал чинь одоо хүндэрсэн. Хоёр жилийн өмнө “Нарантуул”, “Өгөөмөр” захын наймаачдад өдрийн өндөр хүүтэйгээр мөнгө зээлдүүлж байна гэсэн мэдээлэл гардаг байсан бол одоо мэдэхгүй хүн үгүй болж. Өдрийн хүүтэй нь өгчихөж чадна гэж мөнгө аваад төлж чадахгүй өрөнд орсон хүн олон бий. Арга хэмжээ авдаг төрийн байгууллага ч алга.

-Өдрийн 5-20 хувийн хүүтэй гэхээр нэлээн их мөнгө эргэлдүүлдэг том гарын наймаачид зээлдэг юм болов уу гэж бодогдсон?
-Янз бүр дээ. Овор хэмжээ ихтэй том бараа зардаг наймаачдаас эхлээд ахуйн хэрэглээний бараа зардаг жижиг нь ч байна. Тэгээд өдөр, өдөрт нь зээлсэн мөнгөнийхөө хүүг өгч чадахаа байгаад гэнэт л 10, 20 сая төгрөгийн өрөнд унаж, залилангийн хэргээр цагдаа, шүүхэд дуудагддаг. Эцэст нь, ял авсан хүн ч бий.

-Өрөө төлж чадахгүйгээс ийм байдалд орсон хэр олон хүн байдаг юм бол?
-Зөвхөн “Саруул” захад гэхэд 60 хүн мөнгө хүүлэгчдээс мөнгө зээлд их хэмжээний өрөнд унасан байдаг. Миний мэдэхийн нэг хүн шоронд явсан байх шүү. Өдрийн 5-15 хувийн хүүтэй гэхээр их, бага хэмжээний мөнгө зээлсэн ч бай, цаг хугацаандаа төлж чадахгүй бол залилан хийсэн нэрээр цагдаа, шүүхээр хэрэг нь шийдэгддэг.
Ер нь, зах, худалдааны төвүүдэд анх солонгос, япон, хятад хүмүүс мөнгө зээлдүүлдэг байсан бол одоо монголчууд ч зээлүүлдэг болж. Тухайлбал, “Өгөөмөр” захын наймаачдад бол хятад авгай мөнгө зээлүүлдэг гэсэн. Цаг тухайд зээлсэн мөнгө өгөхгүй бол гахай, нохойгоор нь дууддаг тухай наймаачид ярьж байна билээ. Бас Японд байдаг ч Монголд гарынх нь хүмүүс өндөр хүүтэйгээр бусдад мөнгийг нь зээлүүлдэг тухай тэтгэврийн өвгөний талаарх яриа ч бий.

-Энэ талаар яагаад арга хэмжээ авдаггүй юм бэ. Зээлсэн мөнгөө төлж чадахгүйгээс орон гэрээ алдаж, гудамжинд гарах шахаж буй олон хүн байна гэж наймаачид ярьж байна лээ?
-Мөнгө хүүлэгчийн тухай яриа 2008 оноос л гарч эхэлсэн юм шүү дээ. Гэвч өнөөг хүртэл арга хэмжээ аваагүй. Бодвол иргэд хоорондын харилцан тохиролцсоны үндсэн дээр хийж буй санхүүгийн үйлчилгээ гэдэг утгаараа арга хэмжээ авдаггүй бололтой. Гэхдээ зарим мөнгө хүүлэгч ББСБ нэрийн дор үйл ажиллагаагаа явуулдаг юм билээ.  Манай иргэд ч цаг тухайд нь төлж чадах үгүйгээ сайн бодож зээлмээр байгаа юм. Яг үнэндээ, наймаанаасаа өдөрт их хэмжээний ашиг олоод байхааргүй хүмүүс зээлээд  өрөнд уначихдаг. Мэдээж, тэд хууль шүүхийн тогтоолоор хохирлоо төлүүлэхээсээ илүүтэй хүчээр байр, машин гээд эд хөрөнгийг нь авдаг. Хүчээр мөнгө зээлсэн асуудал биш учраас иргэд өөрсдөө л тооцоо судалгаатайгаар мөнгө зээлэх хэрэгтэй.

Ямартай ч, наймаачдын ярих нь мөнгө хүүлэгчид өдөрт 50-80 хүнд зээлийн үйлчилгээ үзүүлдэг учраас цаг тухайд мөнгөө хүүтэй нь өгөхгүй бол хатуухан сануулга өгдөг байна. Хэрвээ сануулгыг нь үл тоон  мөнгөө өгөхгүй байвал барааг нь авах, ар гэрийнхнийг нь дарамтлах цаашлаад зарж болох бүхнийг нь хураан авдаг гэнэ. Тэдний тухай ярьсан тохиолдолд дарамт ирдэг хэмээн нэрээ нууцалсан нэгэн наймаачин “Мөнгө хүүлэгч зээлүүлсэн мөнгөө авах өдрөө 2-3 том биетэй хамгаалагчтай ирээд зээлтэй бүх хүнээ эргэхэд 2-3 том чемодан нь мөнгөөр дүүрдэг. Хэрвээ та нар цагтаа мөнгөө өгөхгүй байвал дараагийн зээлийн үйлчилгээ авах хүнд бид үйлчилж чадахгүй. Нөгөөтэйгүүр, товлосон өдрөө өгөхгүй бол их хэмжээний өрөнд унахыг ч хатуухан сануулдаг юм” гэв.

Мөнгө хүүлэгчдийн талаарх хуулийн ямар нэгэн зохицуулалт бий эсэхийг Санхүүгийн зохицуулах хорооны Тамгын газрын Эрх зүйн хэлтсийн дарга О.Батбилэгээс тодруулахад “Хуульд энэ талаарх тухайлан заасан заалт байхгүй. Гэхдээ иргэд хоорондын харилцан хүлээн зөвшөөрсний үндсэн дээр гэрээ байгуулж мөнгө зээлүүлсэн асуудал шүү дээ. Иргэний тухай хуульд зээл болон гэрээний хүү, хугацааг зааж өгсөн байдаг. Энэ нь, банк бус санхүүгийн байгууллага, санхүүгийн байгууллагад хамааралтай. Мөнгө хэрэгтэй үед иргэн арилжааны банк, банк бус санхүүгийн байгууллага цаашлаад ломбарданд хүртэл хандаж болно. Гагцхүү эдгээр санхүүгийн байгууллага барьцаа шаарддаг учраас л наймаачид мөнгө зээлдүүлэгчдэд хандаж буй хэрэг. Иргэд эдгээр хүнээс өндөр хүүгээр мөнгө зээлэх хэрэгтэй юү гэдгээ сайн бодож шийдэх л асуудал” гэв.
Албаны хүний хэлсэнчлэн Иргэний тухай хуулийн 281 дүгээр зүйлд зээлийн гэрээг тодорхой заасан байсан бол 282 дугаар зүйлд ”Зээлийн гэрээгээр талууд тохиролцож, хүүгээ тогтооно. Хүүгийн хэмжээг зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хэмжээг багасгаж болно” гэж заажээ. Гэхдээ хуулийн энэ заалт хууль ёсны зөвшөөрөлтэй санхүүгийн үйлчилгээ үзүүлэх эрхтэй байгууллагад л хамаарна. Харин хувь хүмүүсийн санхүүгийн үйлчилгээг зохицуулсан заалт энэ хуульд битгий хэл журамд ч тусгаагүй учраас өдрийн хүүгээ хэдээр тогтоох нь тэдний эрхийн асуудал аж. Тэгэхээр энэ талын үйлчилгээг хуульчлан заасан хуульд нэг ч үг, үсэг байхгүй учраас өдрийн өндөр хүүгээр зээл авах эсэхээ сайн бодож шийдэхгүй бол аз харьсан нэгэн өдөр “аавын хаалга” татах нь ч энүүхэнд гэдгийг Монголын хувийн хэвшил, жижиг, дунд үйлдвэр, худалдаа үйлчилгээ, аялал жуулчлалын салбарын ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Г.Дүгэр гуайн анхааруулгыг дахин сануулъя.

5 Сэтгэгдэл
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Хамгийн их уншсан