Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Г.Өнөрбаяр: ”Чингис” бондын зарцуулалтын талаар тайлагнах цаг болсон

Сүүлийн үед хэсэг залуус нийлж "Чингис","Самурай" бондын гэрээг ил болгож олон нийтэд үзүүлэх, зарцуулалтыг тайлагнахыг шаардах болсон. Уг санаачилгыг ахалж байгаа УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны зөвлөх Г.Өнөрбаяртай шаардлагынх нь талаар ярилцлаа.

-Та бондуудтай хол­боотой мэдээлэл, зар­цуу­лалтыг ил болгооч гэсэн шаард­лага тавьж байгаа. Шаардлагын гол агуулга нь юу вэ?
-Бондын зарцуулалтын та­лаар сүүлийн үед нэлээд зөрүүтэй мэдээлэл хэвлэлээр гарах болсон. Бас олон нийт ч бондын мөнгө хаана, яаж зарцуулсныг асууж сураглаж эхэллээ. Тийм учраас асууд­лыг нэг тийш болгож, ойл­гол­тын зөрүүг арилгаж, мэ­дээл­лийг ил тод болгох шаард­лага тавьсан. Бидний шаардлагын дараа Хөгжлийн банкнаас бондын мөнгөний зарцуулалтын талаар тодор­хой хэмжээгээр мэдээлж л байна. Энэ нь сайн хэдий ч тайлан нь хангалтгүй байгаа юм. Бондын мөнгийг 10 том төсөлд зарцуулж эхэлсэн. Гэхдээ задаргаа нь байхгүй.
Энэ 10 том төсөл гэдэгт яг ямар ажлууд багтсан, хэчнээн аж ахуйн нэгж орсон нь мэдэгдэхгүй байна. Уг нь бондын хөрөнгөөр ажил гүйцэтгэсэн аж ахуйн нэгж болгоныг нэг бүрчлэн зарлах хэрэгтэй. Түүнээс биш нэгдсэн том дүн тавьчихаад цааших мэдээлэл нь нууц гэвэл ард түмнийг хуурсан хэрэг болно.
Жишээлбэл, “Гудамж” төсөл гэхэд дотроо маш олон задарна. Хөгжлийн банк тайландаа Гудамж төсөлд эхлээд 47.6 тэрбум төгрөг, дараа нь 1.9 сая ам.долларын санхүүжилт өгч. Үүнийгээ нарийвчлан тайлагнах ёстой. Судлаад үзэхээр Гудамж төслийн хүрээнд 33 уулзварыг засч эхэлсэн. Уулзвар бүхнийг өөр өөр аж ахуйн нэгж өргөтгөсөн. Бас уулзвар бүрт гэрэлтүүлэг, тохижилтын ажил дагаж хийгдсэн. Энэ бүхнийг ямар аж ахуйн нэгж хийв гэдгийг төсөвт өртөгтэй нь зарлахаас ажил эхлэх ёстой.

-Төсөл бүрээр, гүй­цэтгэгч байгууллага бүрээр ил болгох нь ямар ач хол­богдолтой юм бэ?
-Энэ мөнгийг Монголын ард түмний нэрээр дэнчин тавьж авсан учраас зар­цуу­лалтыг  нэг төгрөг бүрээр нь тайлагнах ёстой. Бас "Чингис" бондын мөнгийг ямар аж ахуйн нэгж авч, юу хийж бү­тээс­нийг ард түмэн харах хэ­рэг­тэй болно. Монголын ард түм­ний нэрээр авсан мөнгөөр Мон­­­голдоо юу бүтээсэн бэ гэдэг л олон нийтэд чухал байна.

-Таны бодлоор бол тийм их хаалттай байна уу?
-Эрх баригчид маань ард түмэндээ амласан төсвийн ил тод байдал, шилэн данс, нээлттэй ардчилал, тунгалаг төрийн тухай үзэл баримтлалаа биелүүлэх учиртай. Олон нийтийн өмнө ийм сайхан зүйлийг ярчихаад яг цагаа тулаад ирэхээр ард түмний нэрээр авсан мөнгөнийхөө зарцуулалтыг ил болгож чадахгүй байгаад хармсч байна. Тухайлбал, Монгол Улсын Ерөн­хий­лөгчөөс өргөн барьсан Ши­лэн дансны тухай хуулийн төс­лийг Ардчилсан намынхан олонхиороо унагаачихлаа. Уг нь, энэ хууль батлагдсан өд­рөөсөө хэрэгжих байсан. Хэрэгжиж эхэлсэн бол манай улсын бүх төсөв, өр зээлийн зарцуулалт, санхүүгийн ил тод байдал шилэн хоргонд байгаа юм шиг илэрхий харагдах учиртай байлаа. Эрх баригчид маань ард түмний нэрээр авсан бондын зарцуулалт, санхүүжүүлэлт ил болчихно гэж айхдаа унагачихлаа. Энэ хууль бол манай улсын төрийн санхүүгийн салбарт чухал түлхэц болох байлаа.

-Та бас Засгийн газар бон­дын асуудлаар хууль зөрч­лөө, УИХ-ын бүрэн эр­хэнд халдлаа гэж мэ­дээл­сэн. Энэ ямар учир­тай юм бэ?
-Нэгдүгээрт, Засгийн га­зар бондын зарцуулалт дээр Үнд­сэн хуулийг зөрчсөн. Хоёр­дугаарт, УИХ-ын бүрэн эрхэнд халдсан. Гуравдугаарт, Төсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай гээд олон хуулийг уландаа гишгэсэн.

-Тодруулбал?
-Үндсэн хуулиар бол ма­най улсын санхүү, зээл, төсөв мөн­гөний бодлогыг УИХ-ын онц­гой бүрэн эрхэд хамаарна гэж заасан байдаг.
Гэтэл УИХ-ын энэ эрхийг зөрчиж Засгийн газар гаднаас зээлж авсан мөнгөө УИХ-аар батлуулалгүй дур мэдэн зарцуулж байна. УИХ-ын ийм онцгой бүрэн эрхэд Засгийн газар халдаж байна. Төсвийн тухай хуулиар Монгол Улсын төсөв иж бүрэн, үнэн зөв, ил тод байх ёстой. Гэтэл Улсын төсөв иж бүрэн биш байна. Үнэн зөв, ил тод биш байна. Улсын төсвөөс гадна “Чингис” бондын, “Самурай” бондын, Хөгжлийн банкны, БНХАУ-ын Хөрөнгө оруулалтын банк­ны, Үнэ тогт­вор­жуулах хө­төл­­бөрийн гээд олон төсвийг Зас­гийн газар бий болголоо. Энэ бүхэнд УИХ хяналтаа тавьж чадахаа бай­лаа. Зас­гийн газар авсан зээ­лээ өөрс­дөө батлаад, өөрсдөө зар­цуу­лаад, өөрсдөө хяналт тавиад сууж байна шүү дээ.

-Хяналтын хувьд бод­логын зөвлөл гэсэн бие даа­сан бүтэц томилсон гэ­сэн шүү дээ?
-Засгийн газар тийм шийд­вэр гаргасан гэж сонс­сон. Уг нь төсвийн тухай хуулиар өр үүсгэж бүрдүүлсэн эх үүсвэрийг зөвхөн улсын төсөвт тусган, УИХ-аар баталсан хөтөлбөр, төсөл, арга хэмжээнд зарцуулах ёстой. Гэтэл энэ хуулиа мөр­дөх­гүй “Чингис” бондын зар­цуулалтад хяналт тавих бод­логын зөвлөл гэж бай­гуулаад Засгийн газ­рын ху­рал­даанаараа шийд­вэр­­лэж байна. Энэхүү бод­ло­гын зөвлөлийг Ерөнхий сайд ахал­даг ч гэсэн бү­тэц бү­рэл­дэхүүн нь бас тодор­хойгүй. Миний авсан мэдээл­лээр бол бодлогын зөвлөлд Ерөнхийлөгчийн Тамгын га­зар, ЗГХЭГ, Сангийн яам, ЭЗХЯ, Хөгжлийн банкны тө­лөө­лөл багтсан гэсэн. Гэхдээ энэ хүмүүсийн нэрс албан тушаал бас нууц. Тиймээс бидний тавьж байгаа бас нэг шаардлага бол энэ бодлогын зөвлөлийн гишүүдийн нэрс, албан тушаалыг олон нийтэд зарлаач ээ. Ийм хүмүүс ард түмний нэрээр авсан мөнгийг мэдэж байгаа шүү гээд.

-Засгийн газар бондоо богино хугацаанд үр ашиг нь гарахгүй зам руу хийчихлээ гэж олон хүн шүүмжилдэг. Гэвч одоо яах вэ гэдэг асуултад хариулах нь цөөн юм.
-Хамгийн түрүүнд хариуц­лага ярих ёстой.
Нэг хэсэг нөхөд дураараа хууль зөрчөөд, нөгөө хэсэг нь хууль зөрчсөн хэдийгээ өмөөрөөд “За яахав, одоо хууль зөрчсөнөөс хойшихыг ярья” гэвэл утгагүй. Эхлээд хариуцлагаа тооцож, алдаа­гаа засчихаад цаашаа явах ёстой. Хоёрдугаарт, энэ бондын мөнгийг юунд зар­цуу­лахыг Монгол Улсын Үн­дэсний аюулгүй байдлын зөв­лөл маш тодорхой заа­чихсан шүү дээ. Тэр зөв­лөм­жид бондын мөнгийг Монголыг хөгжилд хүргэх томоохон мега төслүүдэд зарцуулна гэсэн. Гэвч ҮАБЗ-өөс гаргасан зөвлөмжийг Засгийн газар биелүүлээгүй. Тэд уг нь ард түмэндээ зөвлөмжийг хэрхэн дагаж ажилласнаа тайлагнах ёстой. ҮАБЗ ч энэ зөвлөмжийнхөө үр дүнг шаардах ёстой гэж боддог. Бид ч бас ҮАБЗ-ийн зөвлөмжийг хэрхэн биелүүлснээ тайлагнахыг эрх баригчдаас шаардаж байна.

-Асуудлыг шүүмжилж олон шаардлага тавьж байна. Харин цаашид яах тухай таны байр суурь?
-Асуудлыг шүүмжлэхээс гадна гарц хайх хэрэгтэй. Бидний харж байгаагаар бол Хөгжлийн банкинд харьяалагдах бүх бондын мөнгийг улсын төсөвт суулгах ёстой. Тийм учраас бид "Чингис", "Самурай" бонд, Хөгжлийн банкны бусад мөнгийг улсын нэгдсэн төсөвт суулгахыг шаардаж байна. УИХ-ын гишүүд үлдэгдэл мөнгийг ямар төсөл арга хэмжээнд зарцуулахаа шийдвэрлэчихвэл энэ олон хэрүүл зогсоно. Сайд нар өөрийн хувийнх нь мөнгө юм шиг дураараа булаацалдаж, зарцуулдагаа болино. Манай намын бүлэг ч ийм зүйлийг санал болгож байгаа.

-Биднийг бондоор мар­гахын хэрээр олон улс дахь нэр хүнд маань уналаа гэж хэлэх сайд нар байна шүү дээ? Тиймээс санаачлаад байгаа маргаанаа зог­соовол дээр биш үү?
-"Чингис" бондыг авах үед манай улсын зээлжих зэрэглэл В+ байсан. Одоо В- болсон нь үнэн. Үүнд олон хүчин зүйл нөлөөлсний нэг нь бондын буруу зарцуулалт, нууцлагдмал байдал нөлөөл­сөн. Монголын 2.9 сая хүнд мөнгөө өгсөн, зээл олгосон хүмүүс сэтгэл түгшиж байгаа. Тэд манай улсын зээлийн эргэн төлөлтийн баталгаа, зарцуулалтын үр дүн гээд олон зүйлийг ажиглаж байгаа. Тийм болохоор бид асуудлаа ил тод ярья гээд байгаа юм.

-Засгийн газрын ба­талгаа, ард түмний нэр дээрх бондын хөрөн­гийг ЭЗХ-ийн  сайд л зар­цуул­даг, шийддэг бол­чих­лоо. Та хөндлөнгөөс юу гэж харж байна вэ?
-Монголын 2.9 сая иргэ­дийн нэрээр Н.Батбаяр гэдэг хүн өөрөө зээл авчихсан юм шиг л аашлах юм. Тэр сал­барт мөнгө өгнө, өгөх­гүй гэж дураараа ярьдаг бол­чихлоо. Мөн "Чингис" бон­дын зарцуулалтыг хариуцсан Хөгжлийн банкны захирлаар өөрийнхөө туслах байсан хү­нийг томилчихсон. "Гудамж" төсөл дээр өөрсдийнхөө найз нөхдийг тавьчихсан. Ин­гээд үзэхээр бондын мөнгө Батбаяр гэдэг хүнээс бүрэн хараат болчихоод байх шиг. Тэгэхээр энэ сайдыг со­лих­гүйгээр бондуудын зар­цуулалт ил тод болохгүй нь.
Мөн АН-ын сайдууд бондын мөнгөнөөс болоод их муудалцаж байна. Жишээ нь, Зам тээврийн сайд төмөр замаа явуулах гэхээр бондоос мөнгө өгөхөө байлаа гэж мэдэгдсэн. Бас Хотын дарга бондын мөнгөнөөс өгөөч гэж УИХ-ын гишүүдэд захидал бичсэн. Батбаяр сайд өөрөө "Гудамж" төсөлд мөнгө өгөхгүй гэж зарласан гээд маргаантай асуудал их гарах боллоо. Энэ бүхэн санаа зовоож байна. Засгийн газарт кабинетын зарчим алдагдлаа.

-Та бас “Самурай” бон­доос 60 сая ам.доллар дут­сан. Энэ талаар тайлбар хий­хийг хүссэн. Ямар учиртай вэ?
-Хэдэн жилийн өмнө ОХУ-д төлөх их өрийн мөнгөнөөс дутлаа гээд сүйд болсон биз дээ. Тэгвэл одоо Японоос зээлсэн 290 орчим сая ам.долларын "Самурай" бондоос 60 сая ам.доллар дутаж Монголын дансанд шилжсэн гэсэн мэдээлэл гарсан шүү дээ. Зарим нь хүүг нь урьдчилаад авсан гэсэн. Нөгөө хэсэг нь баталгаа болгож 20 хувийг авсан гээд баахан цуурсан даа. Энэ бүхэнд тодорхой хариулт өгөхийг хүсч байна. Хамгийн гол нь Монголын дансанд хэдэн сая ам.доллар орсон нь сонин байна. Ийм хэмжээний мөнгийг газар дээр нь суутгаад авах нөхцөлтэй байсан уу гэдгээ ярих хэрэгтэй байх. Энэ мэт ойлголтын зөрүүг арилгах цаг болсон.

-Ингэхийн тулд яах ёстой вэ? Гэрээнүүдийг ил болгох хэрэгтэй юу?
-Бидний хамгийн түрүүнд тавьж байгаа шаардлага бол "Чингис", "Самурай" бондын гэрээг ил тод болгоход чиглэгдэж байна. Ард түмний нэрээр авсан зээлийн гэрээ, нөхцөлийг ард түмнээс нуух шаардлагагүй гэж бодож байна. Гэрээний нөхцөлүүдийг харж байж л асуудлыг тодорхой ярих ёстой. Хэрэв Монгол Улс хугацаандаа зээлээ төлж чадахгүй бол яана гэж гэрээндээ заасан бэ гэх мэтээс асуудал яригдах болно.

-Монгол Улс арай тийм байдалд хүрэхгүй байлгүй дээ?
-"Чингис" бондын эхний 500 сая ам.долларыг 2017 онд нэг л өдөр төлөх ёстой. Өнгөрсөн жил улсын төсөв алдагдалтай гарсан. Сангийн сайдын мэдээллээр энэ оны эхний улиралд улсын төсөв 20 гаруй хувийн алдагдалтай болчихлоо. Энэ чигээрээ байвал 2013 оны төсөв алдагдалтай гарна. Цаана нь 2015, 2016 гэсэн хоёрхон жил үлдсэн. Энэ хоёр жил тус бүртээ улсын төсөв 250 сая ам.долларын ашигтай ажиллаж байж бид гэрээний эхний мөнгөө төлөх ёстой болно. Ингээд бодохоор байдал хүндхэн л харагдаж байгаа биз дээ.

0 Сэтгэгдэл
You who are looking for money to cope with your personal problems to relaunch or carry out your activities and both for carrying out a more worrying project I am available has you grant to have more information. If you are interested do not hesitate to contact: juliameyer393@gmail.com
Are you looking for a loan for your needs? To buy you an apartment? Or for the realization of a project ?. But hands you file or your file is rejected by the bank. Now more worries to you, a private financing service just saved my life with a loan of 75,000$ to relaunch my project. My joy is so great, why I decided to share this message with you and if you really need it, contact: juliameyer393@gmail.com for more understanding. Finally have the solution to your problem like me. Thank you
энэ МАН ынхан ингэж тайлагнаж байсныг САНАХ ч үгйү л юм байна шүү....жаахан ичиж амьдраач балай минь
tun udaxgui mongol mn ali neg ulsiin xariya bolood ustaj arilax ym shig burxeg ireedui xaragdaj bn. yanadaaaa ene baidlaaraai. turiin terguunuud zowxon amia l bodoj bn. ex oron ard tumnee gsn setgeltei negen yor ni bnuudaa!!!!
bondiin ur ard tumend l daramt uchruulna sh dee. Altanhuyg, Batbayr nar Mongoliin tur zasgaar togloj duuslaa, hezee negen tsagt hariutslagiig zaaval uuruulex estoi.
Хамгийн их уншсан