Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шэрон Стоун чинь Путины амраг болсон гэв үү

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин  нэг биш сарын өмнөөс Холливудын од Шэрон Стоуны утас руу захиадал бичиж байна хэмээн немцийн Bild  сонин жүжигчний нэрээ хэлээгүй найз бүсгүйн үгийг иш татан мэдээлжээ. Эх сурвалжийн хэлснээр бол холливудын 56 настай од бүсгүйд ОХУ-ын ерөнхийлөгчийн тавьж  байгаа анхаарал нь харьцангуй тачаангуй шинжтэй гэнэ.

Владимир Путин ерөнхийлөгч  Шэрон Стоунтай 2010 оны аравдугаар сарын 10-нд сэтгэцийн өвчтэй хүүхдүүдэд туслах буяны үдэшлэг дээр  анх уулзаж байсан юм. Энэ арга хэмжээнд өндөр албаны болон Жерар Депардье, Микки Рурк, Шэрон Стоун нарын  нэрд гарсан одууд ирж байсан юм.

Энэ үед ОХУ-ын Ерөнхий сайдын алба хашиж байсан Владимир Путин тайзан дээр гарч америкийн нэрд гарсан Blueberry Hill дууг дуулан, оросын “Эх орон юунаас эхэлдэг вэ” аялгууг хөгжимдөж байсан дүрс бичлэгүүд нь YouTube-ээр ихэд тархсан юм.
Харин өнгөрсөн 2013 оны зургадугаар сард Владимир Путин эхнэр Людмила Путинагаас салаад байгаа юм.
Путины амрагийн холбооны талаар янз бүрийн таамаг явсаар байгаа ч одоохондоо батлагдаагүй байна хэмээн http://konan-vesti.blogspot.ru сайтад бичжээ.

0 Сэтгэгдэл
Путин Шарон Стоунтай гэрлэвэл болж байна. сайхан хосууд болно. Стоун гайхамшигтай бүсгүй
Чи эмээ ч юмуу өвөө ч болсон гэсэн Шэрон Стоун шиг од болж чадахгүй ш дээ иймд амаа тат одо гэдэг од л бдаг юм бусад нь хамаагүй.
mundag yumaa putin ene emegtei gaihaltai emegtei shvv
Шэрон Стоун мэтийн эмээ нараар яадаг байнаа. Путин чинь угаасаа 30 насаар дүү Кабаева гэдэг бүсгүйтэй суух гэж байгаа биз дэ. Тэр хүүхэн нь бараг хүүхдийг нь төрүүлчихсэн сууж бгам бишү.
Чи эмээ ч юмуу өвөө ч болсон гэсэн Шэрон Стоун шиг од болж чадахгүй ш дээ иймд амаа тат одо гэдэг од л бдаг юм бусад нь хамаагүй.
Хамгийн их уншсан