Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
"Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Улс тунхагласны ойн бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
ГССҮТ болон салбар эмнэлэгт нийт 429 хүн яаралтай тусламж авчээ
Хиймэл оюунд суурилсан кибер халдлагын хохирол 64.4 тэрбум ам.долларт хүрнэ
Хотын даргаар сонгогдсон таван амьтан
M.Enhbold, Ts.Batbayar, G.Munkhbayar naraas l deer yum baina daa
Хүнийг гаднаас нь хараад таних аргагүй. Хамгийн сайн гэж итгэж байтал янз янзын авир, араншин гаргах ч юм уу, олон түмний хөрөнгөнөөс идэж завших явдал гарахыг хэн мэдэх билээ. Ийм тохиолдол бэлхнээсээ хүн төрөлхтний түүхэнд гарсаар л байсан юм чинь. Харин амьтан гэдэг бол өөр, хэрэглээ нь тодорхой. Ийм ч болохоор тэр үү араатан амьтныг хотын даргаараа сонгож томилсон таван тохиолдол энэ байна. Харин энэ хотуудад хотын дарга авлига авсан гэх юм уу, олон түмний өмч хөрөнгөнөөс идсэн уусан гэсэн зарга заалихай гараагүй гэдэг шүү.
1. Аляскийн Талкитна хотын дарга Стаббс муур
Энэ бол албан үүргээ хангалттай сайн гүйцэтгэдэг дарга учраас энэ албаа 15 жил гүйцэтгэж байгаа муур. Талкитна хот орчмын тосгонтойгоо нийлээд ердөө 900 хүн амтай. Сонгуульд нэр дэвшсэн өрсөлдөгчид бүгд хотынхонд таалагдаагүй учраас нэг нь Стаббс муурыг дэвшүүлэхэд хотынхон баяртай хүлээн авч дэмжжээ. Тэгээд ч хотын дарга муур жуулчдыг илүүтэй татна гэж үзсэн байна.
Хотын дарга Стаббс муур ихэнх цагаа унтаж сонгогчдынхоо хашаан дундуур явж, бусад муурнуудтай тоглож өнгөрөөдөг ч энэ хотын даргатай “уулзах” гэж үнэхээр жуулчид ийшээ хошуурдаг гэнэ. Хотын дарга харин элдэв улс төрийн үзэл бодлоор оролддоггүй байна.
2. Калифорнийн Сунол хотын дарга Боско нохой
Лабрадор үүлдрийн Боско нохой бас л эндэхийн хотын даргын албаа сайн хашиж 13 жил улирсан нэгэн. Түүнийг анх 1989 онд бэлгэ тэмгийн, тоглоом шоглоомоор хотын дарга болгосон ч хятадын коммунист хэвлэл “Ардын долоо хоног” хэвлэлд жинхэнэ ардчилсан сонгуулиар сонгосон гэж бичсэн гэдэг. Тэгэхэд нь чөлөөт сонгуулийг дэмжигчид хотын дарга Боско нохойг Сан-Франциско хотноо Хятадын консулын гадаа жагсахдаа ардчилал, эрх чөлөөний бэлгэ тэмдэг болгон авчирсан гэнэ.
3. Техас муж. Лахитас хотын драга Генри Клей III ямаа
Лахитас хотын дарга ямаа бол халуун өдрийг өнгөрөөх өөрийн аргатай. Тэрээр сонгогчдынхоо хашаагаар явж цэвэр ус, заримдаа аяга пиво ууна. Түүнтэй уулзахаар ирсэн жуулчид ч хотын даргад тусалж, бас дайлна. Түүний өвөө ч бас хотын даргаар сонгогдож байсан болохоор тэр үе залгамжилж III хэмээн өргөмжилсөн нь энэ.
4. Кентукки муж. Рэббит Хэг хотын дарга Люси Лу нохой
1998 онд немц овчарк Гуфиг Кетуккийн нэг тосгоныхон хотын даргаараа сонгосон. Яг үнэнийг хэлэхэд Гуфи энэ сонгуулийг худалдаж авсан гэнэ. Ийм явдал болж л дээ. Нутгийн сүмд орж ирж байгаа хүн бүр өөрийнхөө дэмжиж байгаа нэр дэвшигчид нэг доллар хандивлажээ. Санал өгөхийг хязгаарлаагүй болохоор Гуфи 8000 санал авч хоёр хөлт өрсөлдөгчөө ялсан гэнэ.
Тэгээд ч нохой хотын даргын үүргийг сайн гүйцэтгэсэн учраас энэ хотынхон түүнэс хойш хоёр ч удаа хотын даргаараа нохой сонгож одоо колли үүлдрийн Люси Лу нохой энэ албыг хашиж байгаа.
5. Висконсийн Шарон хотын дарга Фредди муур
Висконсин мужийн 900 хүнтэй Шарон хотын даргаар сонгогдсон Фредди муур бас л ажлын цагаараа ихэнхдээ унтаж бас идэж өнгөрөөдөг. Хотын дарга бас энэ хотын бэлгэ тэмдгийг давхар гүйцэтгэнэ. Хотынхон ч даргадаа хүндэтгэлтэй хандаж зочилдог, хоол хүнс, тоглоом авч өгнө гэхдээ энэ бол авлига биш. Хотын даргыг гудамжаар явж байхад машинууд зогсч өнгөрөөнө. Хотын дарга өдөр бүр тогтсон маршрутаар явж шуудан, хоёр зоогийн газар, жижиг цэнгээний газрыг эргэнэ.

0 Сэтгэгдэл
2014.04.28