Тансаг зэрэглэлийн "Титаник" хөлөг онгоцыг живэхээс хэдхэн цагийн өмнө нэг зорчигчийнх нь бичсэн зурвасыг өнгөрөгч амралтын өдөр Британид дуудлагаар 200 мянга орчим доллароор худалджээ.
"Титаник" хөлөг онгоц нь 1912 оны дөрөвдүгээр сарын 14-нд хамгийн эхний аялалдаа гараад Атлантын далайн хойд хэсэгт мөсөн уул мөргөн живсэн юм.
Уг зурвасыг британи эмэгтэй Естер Харт ээждээ бичсэн аж. Тэрбээр уг ослоос амьд гарсан юм.
"Бидний аялал гайхалтай сайхан болж байна. Цаг агаар тогтуун ч хүйтэн, салхитай байна" гэж усан цэргүүдийн хэлснийг тэрбээр бичжээ.
Уг захидал түүний нөхрийн хүрэмний энгэрийн халаасанд байсан учраас үрэгдээгүй байна. Нөхөр нь амьд гарч чадаагүй ажээ. Захидлыг дуудлагаар худалдан авсан хүний талаар мэдээлээгүй байна.