Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Жүжигчин хос гэрлэх нь

Жүжигчин Лев Шрайбер, Наоми Ваттс нар хоёр хүүхдийн эцэг эх болж, есөн жил хамт амьдарсны эцэст гэрлэхээр шийджээ. Тэд уг нь 2007 онд гэрлэхээр өдөр судраа товлоод, хуримын зараа түгээгээд байсан ч эцсийн мөчид цуцалсан юм. 10 шахам жил хамт амьдрахдаа сайн, муу бүхний хамтдаа давж гарсан тэд одоо л гэрлэхэд бэлэн болсон хэмээн ойр дотных нь эх сурвалж хэвлэлд ярьжээ.
Наоми Ваттс, Лев Шрайбер хоёр 2005 оноос хамт амьдарч буй бөгөөд тав, зургаан настай хоёр хүүтэй юм. Тэдний өдий хүртэл гэрлээгүй шалтгааныг хэвлэлүүд байнга шалгаадаг “Бидэнд заавал гэрлэлтийн гэрчилгээ хэрэггүй. Бид өөрсдөө аз жаргалтай байхад л болоо” хэмээн хариулдаг юм.


Наоми Ваттсын хамгийн сүүлд Диана гүнжийн дүрд тоглосон юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан