Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АНУ-ын Цагаан ордны тухай хүмүүсийн мэдэхгүй баримтууд


Америкийн төр засгийн гол бэлгэ тэмдэг, Ерөнхийлөгчийн ордон-Цагаан ордныг дэлхий нийтээрээ мэднэ. Гэхдээ энэ ордонд хэн бүхний мэдэхгүй нууц хадгалагдсаар байдаг гэнэ. Сонирхолтой түүх

1.    Яг ийм байшин Ирландад байдаг гэнэ

Цагаан ордныг дэлхийд ганц гэж боддог бол ташаа болох нь. Цагаан ордны архитектор нь ирланд гаралтай, Дублинд боловсрол эзэмшсэн  америк эр Жеймс Хобан гэгч байж. Тэр энэ ордны браилгын төсөлд уралдсан 9 уран барилгачийн нэг. Түүхчдийн үздэгээр бол  тэр төслийнхөө нэг хувиар Ирландад яг ийм барилга бариулсан нь өнөөгийн Ирландын парламентын байшин гэнэ.

2.    Өөр бас нэг  ийм барилга Францад бий

XIX  зууны эхээр АНУ-ын ерөнхийлөгч Томас Жефферсон уран барилгач Бенжамин Хенри Латробтой хамт цагаан ордны төслийг анх боловсруулж эхэлж. Харин 1824 онд уран барилгач Жеймс Хобаны төсөл гарч ирж уран барилгын хэд хэдэн  шинэ зүйл орж ирсэн нь өмнөх хагас дугай баганат нүүр. Цагаан ордны яг ийм нүүр өнөөдөр францад 1817 онд баригдсан нэг харшид бий.

3.    Цагаан ордныг боолчуудын хүчээр барьсан

Цагаан ордныг барихад олон тооны хар аоьст хүмүүс оролцсоны ихэнх нь боол байсан гэж түүхийн баримтад дурджээ. Тэд цагаан арьстнуудтай хамт ажиллаж Виржини мужаас элс олборлож, байшингийн суурь цутгаж, тоосго барьж байсан гэнэ.

4.    Барилгын ажилд нь европынхон бас оролцсон
 
Цагаан ордны барилгын ажилд европын мастерууд, цагаач ажилчид оролцсон гэнэ. Шотландын чулуучид ханын хавтан чулууг олборлож байсан бол, шотландын мастерууд чулуун хавтангуудыг өнгөлж, тайрч чимэглэл хийж байжээ. Ирланд, италийн цагаач иргэд угсрах ажилд орлцсон гэдэг. Цагаан ордны баганууд, их танхимыг чимэглэхэд ч италийн чулууны мастерууд ажиллажээ. Барилгын ажил бараг найман жил үргэлжилж 2,5 сая орчим доллар зарцуулсан байна.

5.    Жорж Вашингтон Цагаан ордонд хэзээ ч амьдарч байгаагүй

Уранбарилгач Жеймс Хобан уг нь АНУ-ын анхны ерөнхийлөгч Жорж Вашингтонд зориулж бариулжээ. Тэгээд ч Вашингтоны ачаар анхны төсөл бараг гуравны нэг хувь нэмэгдэж, илүү их ёслол төгөлдөр болсон гэдэг. Ганцхан Вашингтон өөрөө энэ байшинд хэзээ ч амьдарч байгаагүй гэнэ. 1800  онд барилгын ажил бараг дуусахад АНУ-ын хоёр дахь ерөнхийлөгч Жон Адамс анхны оршин суугч нь болсон байна. Түүний эхнэр Эбигайль ерөнхийлөгчийн ордон дуусаагүй байна гэж нэг биш удаа гомдоллож байсан гэнэ. Адамс дараагийн ерөнхийлөгч Томас Жефферсонд ажлаа өгөх хүртлээ Цагаан ордонд ердөө нэг жил л амьдарчээ.

6.    Цагаан ордн удаан хугацаанд Америкийн хамгийн том байшин байжээ

АНУ-ын шинэ нийслэл Вашингтон бүүр өмнө францын уран барилгач Пьер Шарль Ланфаны боловсруулсан төслөөр эртний Ромын жишээгээр баригдсан байна. Ингэхдээ Цагаан ордныг тухайн үеийнхээ хамгийн том барилга байхаар боджээ. Америкийн иргэний дайн дуусч улс орон даяар их барилгын ажил эрчимтэй өрнөх хүртэл Цагаан ордон энэ байр сууриа хадгалсан гэдэг.

7.    Британийн армийн буруугаар Цагаан ордон шатах дөхжээ

1814 оны дайны үеэр Цагаан ордон шатаж зөвхөн гадна торх нь л үлджээ. Ер нь британийн ами Вашингтоныг галдаж хоёр жилийн өмнө барьсан парламентын ордныг ч шатаасан гэдэг. Түймрийн дараагаар тонуулчид дайрч төр ердөө хоёрхон зүйл бүтэн авч үлдсэн нь Ж.Вашингтоны гарын үсэгтэй зураг, эрдэнэс бүхий авдар хоёрыг л авсан байна. Хамгийн сүүлд 1939 онд ерөнхийлөгч Рузвельтэд канадын нэг иргэн заримыг нь буцаан өгсөн байдаг.  Тэрээр өөрийн нь өвөг Вашингтоноос аваачсан гэжээ. Түймрийн дараа ерөнхийлөгч Жеймс Медисон дараа нь америкийн архитекторуудын хүрээлэнгийн албан байр болсон Octagon House-т амьдарч Цагаан ордныг бараг шинээр сэргээн босгосон байна. 1817 оны аравдугаар сард цагаан ордныг хэсэгчлэн засварасны дараа Ерөнхийлөгч Монро нүүж орсон байна.

8.    Түймрийн улмаас Цагаан ордны баруун жигүүр нуржээ


Их хямрал эхэлсний дараахан 1929 онд  Цагаан ордны баруун жигүүрт цахилгааны богино холбооноос болж түймэр гарснаар тэр хэсгийн нэг хоёрдугаар давхрын бараг бүх   бараг бүх өрөө шатаж, дахин сэргээхэд хүрч байжээ.

9.    Рузвельтийн үед хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулан тоноглосон байна.

Анхнаасаа их гүрний ерөнхийлөгч хөгжлийн бэрхшээлтэй хүн байна гэж тооцоогүй байж. Харин  1933 онд ерөнхийлөгч болсон Франклин Делано Рузвельт чөлөөтэй хөдөлж чаддаггүй болохоор тэргэнцэр дээр суудаг байж. Ингээд л түүний эмчилгээний зориулалттай хаалттай усан сан, зам зөрөг, шат хийсэн гэнэ.

10.     Ерөнхийлөгч Трумэн Цагаан ордныг нурахаас аварчээ.

Цагаан ордон баригдаад 150 жил өнгөрөхөд цагаан ордны модон тулгуурууд, гадна хана зэрэг нь эрс муудсан байна. Инженерүүд түгшүүр зарлаж яаралтай их засвар хийх хэрэгтэй гэж. Ингээд 1948 онд ерөнхийлөгч Трумэн шинэчлэх их засварын зураг төсөл гаргуулж ган төмөр тулгуурууд хийлгэжээ. Энэ хугацаанд ерөнхийлөгчийн гэр бүл зэргэлдээ харшид нь амьдарч байсан гэнэ.

11.    Цагаан ордныг эхлээд өөрөөр нэрлэдэг байжээ.

Цагаан ордон 200 жилийн түүхэндээ хэд хэдэн нэр сольсон гэдэг. “Ерөнхийлөгчийн шилтгээн”, “ерөнхийлөгчийн ордон”, “ерөнхийлөгчийн гэр” гэж байгаад 1901 онд ерөнхийлөгч Теодор Рузвельт Цагаан ордон гэсэн нэрийг албан ёсны нэр болгожээ.

12.    Цагаан ордон үргэлж  цагаан байгаагүй

Цагаан ордныг эхлээд Виржини мужаас олборлосон саарал өнгийн хайргаар өнгөлсөн  байж. Харин 1814 оны түймрийн дараагаар засвар хийгээд цагаан өнгөөр буджээ. Ингэж будахад 2,5 тонн орчим цагаан будаг орсон гэнэ.

0 Сэтгэгдэл
баярлалаа таньд
баярлалаа таньд
Хамгийн их уншсан