“12 жил боолчлолд” киноны дүрээрээ өнгөрсөн жил шуугиан тарьж, Оскарын шагнал хүртсэн жүжигчин Лупита Нионгог “People” сэтгүүлээс хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэйгээр нэрлэлээ. 31 насандаа гэнэт од болон гялалзсан Лупита гоо үзэсгэлэнгийн талаар нэгэнтээ олны өмнө үг хэлж байсан. Өөрийгөө хэзээ ч үзэсгэлэнтэй гэж бодож байгаагүй, тэр бүү хэл дүр төрхөндөө ямагт сэтгэл дундуур явдаг байсан тэрээр “12 жил боолчлолд” кинонд тоглосны дараа олон хүний магтаал, урмын үгнээс өөртөө итгэх итгэл олж, өөрийгөө үзэсгэлэнтэйгээр олж харах болсон хэмээн ярьж байсан юм. Саяхан “Lancome” брэндийн нүүр царай болсон Лупита өнгөрсөн гуравдугаар сард болсон Оскарын ёслолын үеэр цайвар цэнхэр даашинз өмсч ирсэн нь Холливудын бүсгүйчүүд дунд ялгарч байсан бөгөөд хэвлэлүүд сахиусан тэнгэр хэмээн нэрлэж байсан билээ.
“People” сэтгүүл Лупитагаас гадна Кеттри Рассел, Женна Деван Татум, Минди Калин, Пинк, Эмбер Хёрд, Габриелле Юнион, Молли Симс, Стэйси Кейблер, Керри Вашингтон нарыг хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүдээр нэрлэжээ.