Хятадын баруун өмнөд нутгийн Гуйжоу аймгийн Суожиа тосгонд амьдардаг Миао үндэстний эмэгтэйчүүд хэдэн зууны өмнөөс уламжлагдан ирсэн толгойн өвөрмөц гоёлоо өнөө хүртэл зүүсээр яваа ажээ. Эвэр хэлбэрийн малгай ч юм шиг харагдах энэ гоёл чамгүй хүнд.Учир нь, энэ дотор хэдэн үеийн өмнөөс өвлөгдөн ирсэн эцэг дээдсийнхээ үсийг хадгалдаг аж. Тэдний энэ толгойн өмсгөлөөр нь урт эвэрт миао үндэстэн ч гэж нэрлэдэг байна.
Ээжээс охинд өвлүүлэн өгдөг энэ өмсгөл дотор хэдэн үеийн өмнөх элэнц, хуланц эмгийнх нь үс хүртэл хадгалагдсан байдаг аж. Миао үндэстний эрчүүд ч бас нэгэн цагт ийм толгойн гоёл өмсдөг байсан ч өдгөө зөвхөн эмэгтэйчүүд л зүүдэг хэвээр үлджээ. Одоо Хятадад миао үндэстний 5000 хүн амьдарч байна.