Залуучуудын хөгжлийг дэмжих, залуу гэр бүлийг орон сууцжуулах бодлогыг хэлэлцэв
Нийслэл-385” менторшип хөтөлбөр үр дүнгээ хэлэлцэж, хаалтаа хийлээ
Баянзүрх дүүргийн хэмжээнд цас хусах, давс бодис цацах ажил хийгдэж байна
“Үндэсний бичгийн цэвэр бичигтэн” шалгаруулах уралдааны шилдгүүд тодорлоо
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна
Дэд ахлагч Б.Марал пауэрлифтингийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто замд цасан шуургатай, үзэгдэх орчин хязгаарлагдмал байна
I, II ангийн сурагчдын амралт арванхоёрдугаар сарын 23-нд эхэлнэ
Засгийн газар хуралдаж байна
"Болор цом 42”яруу найргийн наадамд яруу найрагч А.Лхагва түрүүллээ
“Зайдасны эмээ”
Эгэл амьдрал булангийн энэ удаагийн зочноор зайдас зардаг “мэргэжил”-тэй эгэл нэгэн эмээг танилцуулахыг хүслээ. Түм түжигнэж бум бужигнасан төв талбайгаар дайрч өнгөрвөл олны шуугиан дундаас “Зайдас аваарай, зайдас аваарай” гэх дуу содон сонстов. Эргэн харвал жижигхэн тэрэг чирсэн шавилхан биетэй эмээ их үдийн халуунд нарлан суугаа олны дундуур наймаа, панз үсэргэн яваа харагдана. Ажаад байтал шарсан халуун зайдас шаггүй гүйлгээтэй байдаг бололтой хүмүүс байн байн л эмээг дуудна.
Хөгшид, хүүхэд, хөтлөлцөн яваа хос залуус, талбайн зурагчид гээд таарсан бүхэн л эмээгийн зарж буй зайдаснаас авч амтархан идэх аж. Хэсэг нааш цааш гүйсэн эмээг хөлсөө арчин амсхийх зуур хэдэн үг сольсон юм.
-Сайн байна уу эмээ, таныг ажаад байхнээ гүйлгээ сайтай байгаа юмаа даа?
-Яахав ээ, тэргээ чирээд гүйгээд байвал болдог л юм. Зүгээр суугаад байвал хүн тоохгүй шүү дээ. Гүйж байж л хэдэн зайдсаа хурдан зарна даа.
-Өдий өндөр настай хүн гэхэд хөнгөн шингэн байна шүү?
-Би хар багын л гүйж явдаг хүүхэд байлаа. Тэтгэвэрт гараад гэртээ суугаад байж чадахгүй “Заавал нэг юм хий” гээд шаардаад байх шиг, ер болж өгдөггүй, тэгээд л тэргээ чирээд зайдсаа зараад энэ талбайг 11 жил тойрч дээ. /инээв/
-11 жил гэдэг урт хугацаа шүү. Тэтгэвэрт гараад хэр удаж байна вэ?
-За бараг л хориод жил болж байна даа. 13 наснаасаа л ажил хөдөлмөр хийж эхэлсэн болохоор энэ муу бие маань түүндээ дасчихаад үгүйлээд байдаг бололтой. Тэтгэвэртээ гараад гэртээ хэсэг сууж үзсэн ч хөл, гар хөшөөд болж өгдөггүй “Цайз” захад бууз, хуушуурхан хийж зарж эхэлсэн юм. Дараа нь Баянбүрдэд нүүж ирснээсээ хойш арай ажил багатайгаар нь зайдас зарахаар шийдсэн дээ. Гэхдээ бас зүгээр суухгүй гэсэндээ ч биш амьдрал бидэнд амрах эрх олгохгүй байна шүү дээ. Тэтгэвэрт гараад үр ач нараа тойруулаад өнөр өтгөн бужигнаж суух нас байтал амьдралын шаардлагаар ажиллаж байгаа ч гэж болно.
Эмээ ийн хэлчихээд хэсэг бодол болов. “Амьдрал бидэнд амрах эрх олгохгүй байна” гэсэн түүний үг өөрөө өөрийгөө ийн бодолд дарагдахад хүргэсэн болов уу. Эмээ юу бодож байгаа нь сонин. 60 гаруй жилийн амьдрал нь жирсхийн өнгөрөх мэт харц нь хаа нэгтээ хий хоосныг ширтээд хэсэг намайг анзаарсангүй. “Эмээ” гэвэл эргэн яриандаа орж анх ажил хөдөлмөрийн амтанд дурласан бага залуу насаа, 60 жилийн завгүй амьдралынхаа арвин их түүхээр хачирлан яриа дэлгэв. 13-хан насандаа анхлан ажилд орж их бүтээн байгуулалтын он жилүүдэд Өвөрхангай аймгийн орон сууцны барилгад туслах ажилчнаар ажиллаж байсан аж. Тоосго зөөж, шавар зуурч шаггүй сайн ажилласан хэмээгдэж анхны цалин гэж 110 төгрөг авч байжээ. 1970-аад оны 110 төгрөг гэдэг жаахан охинд үрээд дуусахгүй их мөнгө шиг санагдах нь мэдээж. Цалин буув уу, үгүй юу ажлаа орхичихоод хоёр литрийн бидон саванд бууз дүүргэж аваад замаараа бага сага чихэр жимсхэн нэмэрлээд эмээгийнх рүүгээ гараад гүйчихжээ. Удалгүй улаан мотоцикль унасан аав нь араас нь нэхэж ирээд “Бригадын дарга чинь сүйд болж байна. Цалин авав уу үгүй юу ажлаа алдаж айл хэсээд явчихдаг яасан задарсан хүүхэд вэ” гээд л загнасан гэнэ. Энэ тухайгаа инээд хөөр болгон ярих эмээ “13-тай жаахан охинд айхтар хатуурхсан мэт боловч угтаа бидний үед хүнээр хүн хийх гэж ингэж л ханддаг байж. Одоо бодоход тэр цагаас л би ажил хөдөлмөрийн амтанд дурлаж өдий насандаа хүртэл зүгээр сууж чадахгүй зайдас зарж яваа юм болов уу даа” хэмээв.
Эмээ дахиад л бодолд дарагдана. Мөрөвчилсөн даавуун цүнхнийхээ оосрыг имрэх зуураа доош харан залуу халуун насаа дурсах мэт уртаар санаа алдаад “Эргээд бодоход энэ амьдралд завгүй байх нь сайхан ч өөрөө өөртөө, гэр бүлдээ зав гаргах нь чухал юм шүү хүүхдүүд минь. Амьдрал амсхийх зуургүй нүүгээд явчихдаг үүлс шиг нэг л мэдэхэд жирэлзээд өнгөрсөн байх юм” хэмээн цахилаад өнгөрдөг цаг хугацаа, амьдралын тухай өгүүлэв.
-Ажил хөдөлмөр гэснээс 13-тай охин барилга дээр ажиллана гэдэг хүнд ажил шүү. Гэтэл одоо үед ханхайсан сайхан залуус хар ажил гэж тээршаагаад сая төгрөгийн цалинг нь голоод байна шүү дээ?
-Тийм шүү, одоо үед хар бор л гэхээс барилгын ажил цалин сайтай л болчихсон юм билээ. Хүүхэд залуус ажил голох нь бий. Би л хувьдаа ажил хүнийг голдог хүн ч ажлыг голдог гэж боддог хүн. Барилгын ажлыг голж байгаа хүн өөр бусдыг нь чадна гэж ойлгодог. Гэтэл өөр бусдад нь тэнцэхгүй нь ч байна. Наад зах нь төрийн албанд ширээ бөглөж суугаа олны дунд ур чадвар, дадлага туршлага, харилцааны хувьд тэнцэхгүй нь ч олон. Ер нь, ажил мэргэжлийг авдаг цалингаар нь хэмжинэ гэдэг буруу. Шал сайхан арчаад сурчихсан чиг л тэр нь мэргэжил. Гал хөсөө түлж, гэр орноо цэмбийлгээд байвал бас л ажил шүү дээ. Миний зайдас зараад явж байгаа маань ч ажил мэргэжил байхгүй юу. Ерөөс сурсан мэдсэнийхээ хэргийг гаргаж байгаа л бол өөрийгөө голох хэрэггүй.
-Нээрээ ч тийм шүү. Ажилгүй олон залуус байгаа ч тань шиг зайдас зараад яв гэвэл ичиж эмээгээд сүйд болох байх даа?
-Хийж буй ажлаасаа ичнэ гэдэг байж болохгүй зүйл. Би хийсэн ажилгүй ганц нэг дүү нараа зайдас ч юм уу ундаа, чихэр боовхон ч хамаагүй зараад хэдэн төгрөг чангаагаад суугаач гэхээр “Яршиг, яршиг. Таньдаг хүн амьтан таарч, онигоо болно” гээд байдаг юм. Хүний л амьдрал шүү дээ. Гадаа суугаад гар дээрээс худалдаа хийхээс ичиж эмээх зүйл ер үгүй. Тэртэй тэргүй энэ талбайгаар ийм хүмүүс байна. Мэргэжил боловсролгүй ч ойр зуур юм зараад амьдралаа аваад явж байгаа нь бишгүй л байна.
-Таныг анх талбайд гарч эхлэх үед гар дээрээс худалдаа хийгчид нүдний гэм байсан биз?
-Юу ярина уу, тэр үед чинь хөдөө гадаанаас ирсэн загас, жимс жимсгэнэ л гэхээс чихэр боов зараад суудаг хүн байдаггүй байлаа. Одоо л улс орны байдал жаахан хүндхэн байгаа болоод тэр үү энд ирж ойр зуур юм зардаг нь олон болж. Ихэвчлэн өрх толгойлсон 30-аас дээш насны хүүхнүүд шүү дээ. Ажилд орох гэхээр нас, зүс заагаад байхаар энэ хүмүүс энд л сууна биз. Уг нь, ТҮЦ ажиллуулаад ядаж л даарахгүй суудаг байсан эднийг маань ажлын байрыг хотын өнгө үзэмжид нөлөөлдөг гээд буулгачихсан шүү дээ.
Ийнхүү эмээ энэ цагийн өнгө төрхийг үнэн мөнөөр нь өгүүлж байв. Эмээ бяцхан бизнесээ өргөжүүлэх бодолтой ч багахан хөрөнгө дутаад байгаагаа хэлж байв. Жижигхэн ч гэсэн цэвэр, тухтай орчин бүрдүүлж цайны газар ажиллуулах нь эмээгийн мөрөөдөл гэнэ. Халуунд халж хүйтэнд хөрж хэдэн зайдсаа зарах гэж алхаж явахгүй амар. Тэр ч бүү хэл “Ганц хоёр хүнд ч гэсэн ажил олговол амь амьдралд нь тустай юу даа” хэмээж байв.
Эмээ ажил, амьдралын гараагаа тухайн үеийн Тээврийн яамнаас эхэлж байсан аж. Улмаар Тээврийн яам татан буугдахад Холбооны яаманд ажилд орсон байна. Сайн ажилласан гэж сайшаагдаад сайдын нэрэмжит цалингаар цалинждаг байсан тэрээр холбоо, харилцааны салбараас тэтгэвэрт гарч улмаар Улаанбаатарт ирж суурьшсаар 18 дахь жилтэйгээ золгож байгаа аж. Талбай тойрч зайдас зарах болсоор 11 дэх жилээ угтаж байгаа бөгөөд талбайн зурагчид, дугуй түрээслүүлэгч залуус, гар дээрээс худалдаа наймаа хийгчдээс “Зайдасны эмээ” гэж сурвал бүгд андахгүй гэнэ. Мартсанаас эмээ их өвөрмөц нэртэй. Эцэг, эхийнх нь хайрласан Хөгжихзалуу гэх сонсголонтой хэр нь содон ховор нэр нь түүнийг өөр олон ч нэртэй болгоход хүргэсэн аж. Зарим нэг нь “Зайдасны эмээ” гэх бол “Өндөр ээж” хэмээн өргөмжлөн нэрлэх нь ч бий гэнэ.
Хөгжихзалуу эмээ эхээс арвуулаа бөгөөд хүүхэд тогтдоггүй байсан айлын том охин аж. Багадаа юм л бол эндэж осолдчих гээд байдаг хүүхэд байсан учир нутгийн нэгэн ах лам Хөгжихзалуу хэмээн нэрийг нь сольсноос хойш тэднийд хүүхэд тогтдог болсон гэнэ. Мөн эмээ өөрөө найман сайхан хүүхэд төрүүлж өсгөсөн ч гурвыг нь цаг бусаар алджээ. “Манай удамд эрэгтэй хүүхэд тогтдоггүй тал бий. Эмээ нь гурван сайхан хүүтэйгээс одоо нэг нь л миний дэргэд үлдэж. Гэхдээ бусад нь бүгд ажил мэргэжилтэй болж улс эх орондоо хувь нэмрээ оруулж яваа” хэмээнэ.
Биднийг ийн ярьж суух зуур эмээгээс зайдас авах хүн цөөнгүй. Хоёр охин зайдас аваад буцахад нь хэрхэн хийдэг тухай нь хэсэг яриа өрнүүлсэн юм.
-Зайдсаа та өөрөө хийх үү эсвэл худалдаж аваад зардаг юм уу?
-Өөрөө хийлгүй яахав, зайдас, гурил, өндөг гэх мэт зүйлсээр өөрөө л хийнэ шүү дээ. Хэдий харахад жаахан ч хийхэд ажил ихтэй эд шүү. Хүнд өгч байгаа юм ядаж л харахад цэвэрхэн, идэхэд амттай байх ёстой. Тиймдээ ч эмээ нь нямбай хийхийг хичээдэг. Одоо ч хийсээр гаршиж дээ.
-Өдөрт хэдийг борлуулах уу?
-Талбайд хэр хүн байна түүнээс л шалтгаална шүү дээ. Зарим үед 100 орчмыг борлуулах нь ч бий. Гэхдээ дунджаар бодвол 50-60-ыг л зардаг даа. Ер нь, энэ талбай их ч олон хүнд буян болж байгаа газар даа. Оройдоо залуус хүүхдүүд салхилж энд ирж сууна, идэж ууна. Ойр зуур чихэр жимсээ энэ хавийн хүүхнүүдээс авчихна. Зайдсыг нь би гүйгээд зарчихна. Унадаг дугуй, тоглоомон машин унуулдаг хүмүүс дээр очоод хүүхдээ зугаацуулчихна. Зурагчид зургийг нь аваад өгнө. Ингээд бодохоор их буянтай газар байгаа биз. Багадаа л 100 зурагчин талбайд гардаг. Бас над шиг ойр зуурхан юм зарж суудаг хүүхнүүд цөөнгүй бий. Унадаг дугуй унуулдаг залуус ёстой өөрсдийн хүчээр амьдарч байгаа сайхан ч залуус юм.
Бидний яриа энэ мэт эргэцүүлж бодууштай олон ч зүйл дээр санаа нийлж чамгүй удаан үргэлжилсэн юм. Эмээ настай хүн гэхэд хөнгөн шингэнээс гадна ухаан санаа ч саруулхан ёстой л нэг 18-т шиг сэмбэлзэхийг нь яана. Залхуурч ажилгүй суугаа залууст амьд үлгэр дууриал болсон эмээгийн амтат зайдаснаас авч амьдралынх нь алтан дурсамжуудтай хачирлан идэж суусаар ажлын зүг хөдлөв.
-Зайдас зарах нь мэргэжил юм-

0 Сэтгэгдэл