Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Манай улс 373.5 мянган га-д тариалалт хийхээр болжээ

ҮХААЯ-наас энэ оны тариалалтын бэлтгэл ажлын талаар мэдээлэл өглөө. Энэ онд 373.5 мянган га-д тариалалт хийхээр болжээ. Үүнээс улаанбуудай 304,5 мянган га-д, төмс 15,5 мянган га-д, хүнсний ногоо 8,3 мянган га-д, малын тэжээл 10,3 мянган га-д, тосны ургамал 24,1 мянган га-д тус тус тариалахаар төлөвлөсөн байна. Төлөвлөснөөр явбал ирэх намар улаанбуудай 426 мянган тонн, төмс 198 мянган тонн, хүнсний ногоо 106 мянган тонн, малын тэжээл 25.9 мянган тонн, тосны ургамал есөн мянган тонныг хураан авах урьдчилсан тооцоо гарчээ. Түүнчлэн энэ жилийн хувьд нийт 329,5 мянган га-д уринш боловсруулахаар төлөвлөсөн бөгөөд хаврын тариалалт ирэх тавдугаар дугаар сарын 1-25-ны хооронд явах аж.

Албаныхны өгсөн мэдээл­лээр хаврын тариалалтад 48.0 мянган тонн буудайн үр шаардлагатай. Иймд нөө­цөл­­сөн 33,0 мянган тонн үр дээрээ нэмээд 11.5 мян­ган тонн үрийн буудай им­порт­лохоор болжээ. Энэ хүрээнд гэрээ байгуулж та­­риа­лалтаас өмнө үрээ бү­рэн оруулж, хуваарилан ол­гохоор ажиллаж байна хэ­мээн тус яамны дэд сайд Ц.Туваан хэллээ. Тэрээр “Одоо­гоор улсын нөөцөд буюу Онцгой байдлын алба­ны үрийн нөөцөд 5000 тонн, Тариалан эрхлэлтийг дэм­жих санд 1,2 мянган тонн үр байгаа. Иймээс энэ жилийн тариалалтад үрнээс болж хугацаа алдах асуудал гарахгүй” гэсэн юм.

Энэ онд Засгийн газ­раас тариаланчдад өгдөг урам­шуулал хэвээр үргэлж­лэх бө­гөөд Тариалан эрхлэл­тийг дэмжих сангийн өр ав­­лагадаа тооцон авах нэг тонн хүнсний буудайн доод үнийг 460 мянган төгрөгөөр тогтсон гэдгээ мэдэгдлээ. Тус сангийнхан буудайн үрийг аж ахуйн нэгжүүдэд 20 хувийн урьдчилгаа төлбөртэй, үлдэгдлийг ургацаас тооцон төлүүлэх гэрээгээр олгоно гэсэн зарчим баримталж байгаа аж. Харин төлөвлөсөн хэмжээнд тариалах үрийн төмс, хүнсний ногооны үрийн нөөц бий гэлээ. 

Түүнчлэн энэ оны урга­цаас эхлэн Тариалан эрх­лэлтийг дэмжих сангийн өр авлагадаа тооцон авах нэг тонн хүнсний буудайн доод үнийг 460 мянган төгрөг байхаар шийдвэрлэсэн гэд­гээ мэдэгдлээ. Хаврын та­риа­лалтад 2100 трактор, 1700 үрлүүр, 3200 хөрс боловс­руулах чиргүүл, дүүжин ма­шин ажиллах бөгөөд тех­никийн бэлэн байдал 80 хувь­тай байгаа гэнэ. Эдгээр тех­никийн хангамж нь тариа­лалтын ажлыг 21 хоногт баг­таан дуусгах боломжтой гэж ал­баныхан хэллээ. Урьд­чил­сан байдлаар энэ оны тариа­лалтад 6.2 мянган тонн шатахуун шаардлагатай гэж гарчээ. Тариаланчдад тулгар­даг эл асуудлыг шийдэхийн тулд шатахууныг 50 хувийн урьдчилгаа төлбөртэйгөөр, үлдэгдлийг намрын ургацаас төлөх нөхцөлөөр олгохоор болж, НИК, МТ компаниудтай гэрээ хийж эхэлсэн байна. Харин тус сангаас ургамал хамгааллын бодисыг 30 хувийн урьдчилгаатайгаар зээ­лээр тариаланчдадаа ол­го­хоор болжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан