Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Зоосны саятан эр Путины авгайтай гэрлэхийг хүсч байна

Новосибирскийн зоос цуглуулагч Юрий Бабин гэгч тэтгэврийн эр оросын ерөнхийлөгчийн салсан эхнэр Людмила Путинатай гэрлэхийг хүсч байна. “2008 оноос хойш эрх чөлөөтэй байгаа би зүрх сэтгэлээ Людмила Путинад өгөхийг хүсч байна. Би энэ тухай бүр хоёр сарын өмнөөс мөрөөдөж байна. Миний хүсэл ч биелнэ байх гэдэгт итгэж байна” гэж тэр ярьжээ. 1998 оноос зоос цуглуулж эхэлсэн түүнийг “Зоосны саятан” гэж хочилдог байна. Тэрээр цуглуулсан зоосоороо гэрээ гоёж үүнийгээ 19,9 сая рублиэр үнэлэн худалдах гэж байснаа больжээ. Тэр бас өнгөрсөн онд өөрийнхөө овог нэрийг Президент-Великой-России-Бабин гэж солихыг хүсч өргөдөл гаргасан ч Иргэний бүртгэлийн газар зөвшөөрөөгүй юм. Харин Бабин иргэний бүртгэлийн байгууллагыг шүүхэд өгнө гэж мэдэгдэж байсан юм.

Владимир болон Людмила Путина хоёр 30 жил ханилаад 2013 оны зургадугаар сарын 6-нд салж байгаагаа зарласан юм. “Энэ бол бидний хамтын шийдвэр байлаа. Бидний гэр бүл ингээд тарлаа. Бид үндсэндээ уулзалдахгүй тус тусынхаа амьдралыг хөөж байна” гэж ОХУ-ын ерөнхийлөгч мэдэгдсэн юм. Тэднийх 1985, 1986 онд төрсөн хоёр охинтой.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан