Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

60 цаг мохоогүй итгэл

Омаяра Санчез бол 1985 оны арванэгдүгээр сарын 14-ний өдөр Колумбын Нэвадо дэл Руйз галт уулын дэлбэрэлтэд өртөж амиа алдсан 25 мянган хүний нэг. Нойрсч буй араатан мэт галт уул удаан хугацаанд аниргүй байсан ч нэг л үүрээр сэрж халуун лаваар хавь орчноо эзлэн түрэмгийлсэн нь Армэро хотыг ч тойрсонгүй. Бүхэл бүтэн хот, 25 мянган хүний амийг залгисан галт уул ханаж цадаагүй мэт дэлбэрэлтээс амьд үлдсэн хэдхэн хүний нэг Омаяра охины үхлийг гурав хоног отсон гэдэг.

Ердөө 13-хан настай Омаяра 60 цагийн турш усан дотор үхэлтэй тэмцэлдсээр эцэст нь амь тавьсан бөгөөд аврах багийнхан охиноос хэдхэн метрийн зайд байсан ч амийг нь аварч чадаагүй юм. Учир нь, Омаяра байшингийнхаа дээврийн бетон хавтанд хөлөөрөө хавчигдсан байсан гэдэг. Хүнд бетон хавтан байшингийн бусад хэсгүүдэд дарагдсанаас болж хөдөлгөх ямар ч боломжгүй байв. Түүнээс гадна цаг мөч өнгөрөх тусам усны түвшин нэмэгдсээр байсан нь охины амьдралыг улам ахархан болгож байв. Аврагчид усыг хэчнээн шавхавч аажим аажмаар нэмэгдсээр л байсан гэдэг.

Омаярагийн аав дэлбэрэлтэд өртөж амиа алдсан бол ээж, ах хоёр нь амьд гарсан. Гэвч нүднийх нь өмнө охин нь, дүү нь аажмаар үхэж байгааг хараад суух амаргүй байсан нь мэдээж. Омаяра хүйтэн усанд, биеийнхээ талыг хүнд хавтанд даруулан 60 цаг үхэлтэй тэмцэлдсэн ч амьд гарна хэмээн итгэсээр өөд болсон гэдэг. Охин өөд болохоосоо цагийн өмнө “Хичээлээсээ хоцрохыг хүсэхгүй байна, математикийн шалгалтаа өгөх ёстой” хэмээн хэлж байв. Түүнийг өөд болохоос хэдхэн минутын өмнө “Франц Пресс”-ийн сурвалжлагч Франк Фоурнер гэрэл зургийг нь хальснаа буулгасан гэдэг.

0 Сэтгэгдэл
Joxn ex surwaljtai yum tawij bai. Naad oxin chin vxexin omno duu duulj bsan ba usni tvwshin nemegdex biah us ni ugaasaa ximin xort bodistoi bolson bsan. 2012 oni shildeg 10 photoni neg
gedeg gesen vg ymarch ih orsiin !
setgel ovdoj bn. sonin bolchloo
Ус руу нь шумбаж ороод домкрат, хөшүүрэг энэ тэр, бас том кран гэж байна, энэ бүгдийг ашиглаад тэр хавтанг жоохон өргөхөд л аварч болох боломж байгаагүй юм байх даа. Бүхэл бүтэн 60 цаг буюу бараг 3 хоногт юу ч хийж болмоор санагдах юм. Сонин л юм.
Хамгийн их уншсан