Орон сууц шинээр худалдан авахыг хүссэн иргэд арилжааны банкуудад нэг их наяд төгрөгийн зээлийн хүсэлт тавьсан байна. Харин тэдгээрээс 999.7 тэрбум төгрөгийн буюу 17 мянга 867 иргэнд орон сууцны ипотекийн зээл шинээр олгохоор шийдвэрлэжээ. Мөн энэ сарын 15-ны байдлаар орон сууцны ипотекийн зээл авсан зээлдэгчдээс 845.5 тэрбум төгрөгийн зээлийг найман хувийн хүүтэй зээлийн эх үүсвэрээр дахин санхүүжүүлэх хүсэлт банкуудад ирсэн байна. Тэдгээрээс 507.7 тэрбум төгрөгийн буюу нийт 17 мянга 786 зээлдэгчийн ипотекийн зээлийг дахин санхүүжүүлж, найман хувийн хүүтэй зээл рүү шилжүүлсэн гэдгийг Монголбанк мэдэгдэв.
Түүнчлэн өчигдөр тус банк хувиар ёсоор гадаад валютын дуудлага худалдаа зохион байгуулж, арилжааны банкуудын хүсэлтээр ам.доллар, юань худалдаанд гаргасан юм. Ингээд Монголбанк 1779.07 төгрөгийн хаалтын ханшаар 10 сая ам.доллар, 285.75 төгрөгийн хаалтын ханшаар 18 сая юанийг тус тус худалдсан байна.