Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монголбанк одоогоор 1.6 тонн алт худалдан авчээ

Монголбанкинд тушаасан  алтны  хэмжээ энэ жилээс нэмэгдлээ. Тухайлбал өнгөрсөн онд 1.4 тонн байв. Харин энэ оны нэгдүгээр улиралд 1.6 тонн гаруй алт худалдан аваад байна. Ингээд төв банкинд байгаа алтны нөөц зургаан тоннд хүрсэн мэдээлэл бий. Дэлхийн хэмжээнд жилд гурван мянга орчим тонн алт олборлодог гэдэг. Манай улс алт олборлолтоор дэлхийд эхний 20-д багтаж буй юм. Дэлхийд алт олборлолтоор Индонез, АНУ, Перу улс тэргүүлдэг.
Энэ он гарснаас хойш алтны үнэ уруудах төлөвтэй байгаа. Шинжээчдийн үзэж буйгаар ирэх гурван жилд алтны үнэ өсөх төсөөлөл хийсэн. Учир нь урд хөршийн алтны хэрэглээ өсөх гэнэ. Өнгөрсөн онд тус улс 112 тонн алт  худалдан авсан аж. Гэхдээ уг алтны дийлэнх нь гоёл чимэглэлийн бүтээгдэхүүн болжээ. Иймд жил ирэх бүр тус улсын хэрэглээ нэмэгдэнэ хэмээн тооцож буй юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан