Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сурагчид хог хаягдлын талаарх ойлголтоо зургаар илэрхийлэв

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын төв “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагатай хамтран дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын дунд зарласан “Хог хаягдлыг баялаг болгох нь” сэдэвт гар зургийн уралдааны шилдгүүд тодров.

Уралдаан нь хог хаягдлын байгаль орчинд болон хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөг хүүхдийн нүдээр харах, өсвөр насны хүүхдүүдийн дунд хог хаягдлын талаарх ойлголт, мэдлэг ямар түвшинд байгааг тодорхойлох, хог хаягдалгүй эрүүл орчин бүрдүүлэхэд тэдний оролцоог нэмэгдүүлэх зорилготой юм.

Уралдаанд нийт зургаан сургуулийн 289 бүтээл ирүүлснээс тэргүүн байрын шагналыг 84 дүгээр сургуулийн долоодугаар ангийн сурагч н.Балжинням хүртлээ.  Хоёрдугаар байрт Гэгээрэл хөгжлийн төвийн сурагч н.Амартайван, 33 дугаар сургуулийн наймдугаар ангийн сурагч н.Солонгийн бүтээл гуравдугаар байрт шалгарчээ. Тусгай байрын шагналыг 33 дугаар сургуулийн наймдугаар ангийн сурагч н.Урнаа, “Шинэ Монгол” ахлах сургуулийн зургадугаар ангийн сурагч н.Номунбилиг нар хүртэв.

 Хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын төвөөс шилдэг бүтээлүүдээр үзэсгэлэн гаргаж, хуанли гаргахаар болжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан