Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ким Чен Уны үсний засалт ингэж л харагдах нь


Лондонгийн нэгэн үсчний газар Ким Чен Уны зургийг ашиглан сурталчилгаагаа хийсэн нь тус улс дахь ЭСЯ-ны дургүйцлийг төрүүлж, энэ постероо авч хаяхыг шаарджээ. Гэвч бүх зүйл нь эрх чөлөөтэй орны хувьд үсчин тэдний шаардлагыг хүлээн авахаас татгалсан гэнэ.

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны үсний засалт коммунист улс даяар нь газар аваад байгаа. Намын гаргасан үүрэг даалгаврын дагуу Хойд Солонгосын эрчүүд удирдагчтайгаа адилхан загвараар үсээ засуулах хэрэгтэй болоод байгаа юм. Азаар энэ шийдвэр Хойд Солонгосоос хальж давахгүй нь сайхан юм. Хэрэв тийм бишсэн бол бидний гоё сайхан гэж магтдаг оддын стиль авах юмгүй болох байж.
Ким Чен Уныг одод дуурайн үсээ засуулвал ямар харагдах байсныг хэн нэгэн саваагүйтэн фотошопоор эвлүүлж үзсэн нь энэ.




Их Британийн Ерөнхий сайд Дэвид Камерунд Ким Чен Уны засалт нэг иймэрхүү л харагдах бай. Энэ бүх зургийг үзсэний дараа үнэхээр үс сайхан бол зүс сайхан гэдэг үг юутай үнэн гэж бодогдохоор байгаа биз.

0 Сэтгэгдэл
jorj kluni ymar ineedtei haragddag yum be
Багадаа өшиглөж тоглодог байсан тэвэг шиг харагдаж байна. Бид аазтай улс шүү хойт солонгост төрчихөөгүй.
Багадаа өшиглөж тоглодог байсан тэвэг шиг харагдаж байна. Бид аазтай улс шүү хойт солонгост төрчихөөгүй.
Хамгийн их уншсан