Бекхэмийн гэр бүлийн хамгийн бяцхан гишүүн Харпер бол аавын эрх охин гэдэг нь хэний ч нүдэнд илхэн байдаг. Хаа ч явсан охиноо байнга дагуулан явж байдаг алдарт хөлбөмбөгчин гурван ахынхаа араас мэндэлсэн бяцхан охиноо эрхлүүлж байгаагаар гэрэл зургийн дуранд өртөх нь олонтаа. Энэ удаад ч Бекхэмийн гэр бүлийнхэн Лос Анжелост сагсан бөмбөгийн тэмцээн үзэж байгаад паппарацын дуранд өртжээ. Дэвид Бекхэм тоглолт үзэхийн хажуугаар охиноо эрхлүүлээд завгүй байсан бол эхнэр Виктория Бекхэм нь бага хүү Крузээ мөн л эрхлүүлж суужээ. Алдарт хөлбөмбөгчин, загвар зохион бүтээгчийн гэр бүл гурван хүү, нэг охинтой билээ. Лондонд амьдардаг ч үе үе АНУ-д ирдэг Бекхэмийнхэн нөгөөдөр болох Викториягийн 40 насны төрсөн өдрийг Лос-Анжелост даруухан тэмдэглэхээр зэхэж байгаа гэнэ.