Хүн төрөлхтөн оршин тогтоносон бүхийл цаг үеийнхээ туршид юу эсийг бүтээж ямар гайхамшгийг бидэнд үлдээсэн билээ. Үүний зэрэгцээ байгаль дэлхийн нь өөрийн бүтээл байгалийн гайхамшиг бас бий. Энэ бүхнийг ертөнцийн долоон гайхамшиг, өнөө үеийн долоо гэх зэргээр нэрлэдэг. Харин аялагчдын “Lonely Planet” сэтгүүл манай гаригийн 20 гайхамшгийг ингэж нэрлэжээ.
1.Хятадын “Дарангуйлагч арми”. Хятад цэргүүдийн баримлын энэ цуглуулгыг хятадын анхны эзэн хаан бариулсны саяхан ердөө 1974 онд олж илрүүлсэн. 8000 цэрэг, 130 тэрэг, 670 морь бүхий энэ баримлуудыг эзэн хааны шарилыг хамгаалуулахаар яг бодит хэмжээгээр нь урласан гэдэг.
2. Хятадын их цагаан хэрэм. Манай эриний өмнөх VII зууны үед умардын довтолгооноос хамгаалах гэж барьсан. Нийт 21 км урт үргэлжлэх энэ хэрэм өнөө ч гэсэн бүтнээрээ байгаа.
3. Таж Махал бунхан. Гантиг чулуугаар урласан энэ бухан манай гаригийн хамгийн сайхан барилга байгууламжид зүй ёсоор орно. Бүтээн босгогч нь нар сарны гэрэл бүрэн гэрэлтэж байхаар бодож хийсэн гэдэг. Өнөөдөр Энэтхэгийн аялал жуулчлалын гол төв болж хүний гараар бүтсэн гахамшгийн нэг хэвээр байгаа.
4. Умард Ирланд дахв аваргуудын зам. Галт уулсын оргилох үед үүссэн аварга том 40 мянга орчим чулуун баганаас бүрдэх байгууламж. Дээшээ болохоор шат хэлбэртэй бол доошоо ус руу орсон зам шиг харагдана. ЮНЕСКО-гийн Бүх дэлхийн өвд орсон энэ газрыг 1987 онд Үндэсний дархан цаазат газар болгосон.
5. Кенийн гайхамшигт хөндий. Улаан тэнгисээс 6000 км зайд Малави нуурын дэргэдэх манай гариг дээрх газрын хагарлаар үүссэн хамгийн том хөндий. Байгалийн үзэсгэлэн төгөлдөр газар.
6.Замби дахь Виктория хүрхрээний систем. Манай дэлхий дээрх 50 гайхамшигт газрын нэг.1708 метр өргөн, 108 метр өргөн энэ хүрхрээг үзэх гэж жил бүр 300 орчим мянган хүн ийшээ зорьдог.
7. Танзанийн Нгороногорын тогоо. 260 хавтгай дөрвөлжин км талбайтай, 610 метр гүн энэ тогоо өөрөө багалийн жинхэнэ гайхамшиг хэдий ч энэ орчмын зэрлэг амьтан мал сүргийн хувьд тамл гэсэн үг.
8. Гавайи дахь Килауэа. Идэвхтэй галт уулс нь 30 орчим жил болоод л нэг оргилж байдаг энэ гаазр байгалийн өнгө төгөлдөр газрын нэг яах аргагүй мөнөөсөө мөн.
9. Туркийн Гэгээн Софийн сүм. Гэгээн “Айя” София бол түүхийн өнгөрсөн үеүдэд Сатмбулд тохиосон олон удаагийн дайн, газар хөдлөлийн гэрч болон сүндэрлэж үлдсэн нь үнэхээр гайхамшиг.
10. Умрын туяа. Одот тэнгэрийн дэвсгэр дээр ногоон өнгөөр туяарах энэ гэрэл бядан явагч, жуулчдын хэзээ ч хаана ч үзэхгүй өнгө гэрлийн гайхамшиг.
11.Камбожийн Ангкор-Бат цогцолбор. Энэ бол хүний гараар бүтсэн гайхамшигт уран браилгын цогцолбор. Энэ гайхамшигт сүм цогцолборыг барихын тулд өндөр мэргэжлийн 300 мянган ажилчин, 6000 заан 35 жил зарцуулсан гэдэг.
12. Хеопс, Хефрен болон Микерины цац суварга. Грекчүүд энэ цац суваргуудаа ертөнцийн долоон гайхамшгийн нэг гэдэг. 4500 жилийн тэртээ фараон Хуфугийн шарилыг бунхлахад зориулан бүтээсэн энэ цац суваргыг үзэх гэсэн жуулчдын хөл тасардаггүй.
13. Петрын хот. Арабын цөлийн зах хязгаарт байх 2000 жилийн настай элсэн цохионууд бол нэгэн цагт Ази болон Газар дундын тэнгисийг холбосон худалдааны их замын гол төв байсан гэдэг.
14. Пасхи арлын хүн хөшөөнүүд. Тус бүр нь 10 метр өндөр, 13 тонн жинтэй үл мэдэгдэх энэ чулуун баримлуудыг хэн яаж хэзээ авчирсан нь тайлагдашгүй.
15. Рорайма уул. Гайана, Венещсуэл, Бразили улсын хилийн заагт орших Тапуи уулын салбарт байдаг үзэсгэлэнт газар. Соёлжсоно ертөнцөөс тусгаарлагдсан энэ газарт өөр хаана тааралдахгүй ургамал амьтны ёстой ховор нандин гайхамшгийг үзэж болно.
16. Перугийн Мачу-Пикчугийн нууцлаг хот. Андын нурууны өндөрлөгт байрлах энэ хотыг лавтай мянгаад жилийн тэртээ барьж байгуулж, амьдарч байсан байж болох ч олон зууны туршид хэн ч олж илрүүлэлгүй өнөө хүрсэн.
17.АНУ-ын Гранд-Каньон. 1600 метр гүнтэй энэ гайхамшигт хавцал 29 метр өргөнөөр үргэлжилнэ. Эрэг ирмэг дээр нь очиход сүрдмээр ч байгалийн бас л нэг гайхамшигт бүтээл.
18. Байгаль нуур. Манай гариг дээрх цэнгэг усны хамгийн том ай сав Байгаль нуур хосгүй үзэсгэлэнгээрээ аялагч жуулчдын сонирхлыг зүй ёсоор татдаг. Энэ нуур бас манай дэлхийн хамгийн гүн нууранд орно.
19.Үхлийн тэнгис. Израиль, Иорданны дунд орших энэ газар хэдэн арван жилийн туршид хуурайшин асар их давс хужир үүсгэсээр байдаг, манай гаригийн хамгийн нам дор газар. Эндхийн ус далайн уснаас ч их давстай байдаг.
20. Грекийн Акрополь. Эртний бурхдын дүрээр чимэглэсэн энэ гайхамшигт уран барилгын дурсгалыг үзэх гэсэн жуулчдын хөл хэзээ ч тасрахгүй.