Залуучуудын хөгжлийг дэмжих, залуу гэр бүлийг орон сууцжуулах бодлогыг хэлэлцэв
Нийслэл-385” менторшип хөтөлбөр үр дүнгээ хэлэлцэж, хаалтаа хийлээ
Баянзүрх дүүргийн хэмжээнд цас хусах, давс бодис цацах ажил хийгдэж байна
“Үндэсний бичгийн цэвэр бичигтэн” шалгаруулах уралдааны шилдгүүд тодорлоо
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна
Дэд ахлагч Б.Марал пауэрлифтингийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто замд цасан шуургатай, үзэгдэх орчин хязгаарлагдмал байна
I, II ангийн сурагчдын амралт арванхоёрдугаар сарын 23-нд эхэлнэ
Засгийн газар хуралдаж байна
"Болор цом 42”яруу найргийн наадамд яруу найрагч А.Лхагва түрүүллээ
Арилжааны банкуудын нийт хөрөнгө 20.9 их наяд төгрөг болжээ
Манай улсын санхүүгийн системийн 95 хувийг банкны салбар эзэлдэг судалгаа бий. Иймд ДНБ-ээс банкны салбарын өсөлт, бууралтыг харж болно гэсэн үг.
Өнгөрсөн онд санхүүгийн салбар ДНБ-ий 5.8 хувийг эзэлжээ. Энэ нь шинжээчдийн төсөөллөөс 0.9 хувиар өндөр үзүүлэлт аж. Тухайлбал 2012 онд банк санхүүгийн салбар ДНБ-ий 277 тэрбум төгрөгийг эзэлж байж. Тэгвэл өнгөрсөн онд 353.5 тэрбум төгрөгт хүрчээ. Шинжээчдийн төсөөлж байснаар 2015 онд л дээрх хэмжээнд хүрэх тооцоо байсан. Тэгэхээр банкны салбарын дундаж өсөлт бусад салбараас илүү хурдтай байгаа ажээ. Банкнаас гадуурх мөнгөний нийлүүлэлт буурсаар ирсэн нь тус салбарын өсөлтөд нөлөөлсөн үзүүлэлт гэдэг. Жишээ нь 1999 онд банкнаас гадуурх мөнгө нийт мөнгөний нийлүүлэлтийн 39 хувийг эзэлдэг байж. Тэгвэл өнгөрсөн жилийн байдлаар 6.2 хувь болж буурав. Ингээд нийт мөнгөний 93.8 хувь нь банкаар дамжиж буй юм. Эндээс арилжааны банкуудын хөрөнгө татах үйл ажиллагаа сайн, иргэдийн банкинд итгэх итгэл өндөр байгааг харж болно.
Монголбанкны статистик мэдээллээр манай улсын арилжааны банкуудын нийт хөрөнгө 20.9 их наяд төгрөг болжээ. Энэ нь өмнөх оноосоо 74 хувиар өссөн үзүүлэлт аж. Хэдийгээр сүүлийн жилүүдэд банкны салбарын нийт актив өсч байгаа ч эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалж хэлбэлздэг гэж шинжээчид хэлж буй юм. Жишээ нь дэлхийн эдийн засгийн хямралын нөлөө 2008 онд манай улсад орж ирсэн. Энэ хямралаар банкны салбарын нийт актив унаж байв. Харин дараа жил нь эдийн засаг сэргэж эхлэхэд дагаад өссөн билээ. Тухайн үед банкны салбарыг тогтвортой байлгах үүднээс төр хадгаламжид баталгаа гаргасан удаатай.
Өнгөрсөн онд манай улсын банкны системийн нийт активын 54 хувийг зээл, 13 хувийг банкны нөөц, 15 хувийг Засгийн газар, Төв банкны болон бусад үнэт цаас, 18 хувийг гадаад актив тус тус эзэлж байсан аж. Харин нийт пассивын 30 хувийг хадгаламж, 12 хувийг харилцах, найман хувийг гадаад пассив, зургаан хувийг өөрийн хөрөнгө тус тус бүрдүүлсэн байна.
Нийт хадгаламж энэ онд өсөх хандлагатай гэнэ. Тодруулбал өнгөрсөн оны сүүлчийн улиралд 6.3 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь нэг жилийн дотор 30 хувиар өссөн үзүүлэлт юм. Ингээд нийт хадгаламжийн 29 хувийг хугацаагүй, үлдсэн 71 хувийг нь хугацаатай хадгаламж эзэлнэ. Банкны салбарын шинжээчид өнгөрсөн онд нийт хадгаламж 22 хувиар өснө хэмээн таамаглаж байв. Гэтэл оны эцэст төв банкнаас гаргасан статистикаар 30 хувиар өссөн дүн гарлаа. Арилжааны банкуудын зээл олголт жилээс жилд өссөөр иржээ. Тухайлбал зээлийн нийт үлдэгдэл энэ оны эхэнд 10.9 их наяд төгрөгт хүрчээ. Зээлийн өрийн үлдэгдлийн хамгийн өндөр буюу 16 хувийг бөөний болон жижиглэн худалдааны салбар эзэлж байна. Үүнээс гадна барилга, уул уурхай, боловсруулах үйлдвэрийн салбар 10 дээш хувийг эзэлж буй юм.
Гэтэл манай улсын эдийн засгийн гол тулгуурын нэг хөдөө аж ахуйн салбар нийт зээлийн дөнгөж хоёр хувийг эзэлж буй дүн гарсан.
Банк санхүүгийн системийн чанаргүй зээлийн хэмжээ 2000 оны эхээр асар өндөр байв. Тухайн үед нийт зээлийн 30 орчим хувь нь чанаргүй гэсэн ангилалд багтдаг байжээ. Дараа жилээс нь буурч зургаан хувь дээр тогтворжив. Гэтэл 2008 оны эдийн засгийн хямралын нөлөөгөөр чанаргүй зээл дахин өсч 17 хувьд хүрсэн. Харин үүнээс хойш дахин буурч зургаан хувь дээр тогтворжсон байна. Ингээд өнгөрсөн онд нийт зээлийн 5.3 хувь нь чанаргүй гэсэн ангилалд хамрагдаж буй юм. Гэвч энэ чанаргүй зээлийн 66 хувь нь муу гэсэн ангилалтай байгаа аж. Тэгэхээр банкны салбарын шинжээчид чанаргүй муу зээлийн түвшинг бууруулах талаар арилжааны банкууд анхаарах ёстой хэмээж буй юм. Чанаргүй зээлийг эдийн засгийн салбараар нь аваад үзвэл уул уурхай, боловсруулах үйлдвэрийнх хоёр дахин нэмэгджээ. Энэ нь ашигт малтмалын үнэ хямдарсан, дэлхийн эдийн засгийн хямралын нөлөөнөөс шалтгаалсан бололтой.
Арилжааны банкуудын хүүгийн зөрүү буурч байна. Үүнийг банкуудын өрсөлдөөн нэмэгдэж, зах зээлийн нөхцөл байдал сайжирч байгаа хэмээн харж болно. Банкуудын зээлийн хүү жилийн 17.4 хувьтай байгаа. Харин хадгаламжийн хүү 12.1 хувьтай байгаа юм. Шинжээчид банкны хадгаламж, зээлийн хүүгийн зөрүү өнгөрсөн онд 5.4 хувьтай байна хэмээн төсөөлсөн байдаг. Гэтэл 5.3 хувь болж 0.1 пунктээр бага гарсан. Иймд зээлийн хүү илүү хурдтай буурах хандлага байгааг илэрхийлж байгаа юм гэж шинжээчид дүгнэж байна.
-Иргэд, аж ахуйн нэгжийн банкинд хийсэн хадгаламж 6.3 их наяд төгрөг байна-

0 Сэтгэгдэл