Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Интернэт орчин рекламын орлогоор тэргүүлж байна

“Interactive Advertising Bureau” компани АНУ-ын хэвлэл мэдээ­лэл, харилцаа ба холбооны зар сурталчилгааны зах зээлд явуулсан судалгааны дүнгээ гаргажээ. Өнгөр­сөн 2013 онд энэ зах зээлд гарсан өөрчлөлт онцлогийг харуулсан судалгаанаас үзвэл интернэт сурталчилгааны зах зээлийн хэмжээ анх удаагаа Америкийн чөлөөт эфирт цацагддаг ТВ–ийн рекламнаас давж гарсан байна. Америкийн интернэт орчин реклам зар сурталчилгааныхаа хэмжээгээр кабелиар дамждаг сувгуудын рекламыг бүр 2011 онд давж гараад байсан. Ийнхүү 2013 онд Америкийн интернэт сурталчилгааны зах зээл 17 хувь өсч 42,8 тэрбум ам.долларт хүрсэн.  Харин чөлөөт эфирт цацагддаг ТВ сувгуудын зар сурталчилгааны хэмжээ 40,1 тэрбумд хүрсэн байна. Үүнтэй зэрэгцэн Америкийн хэвлэмэл сонин, сэтгүүлүүдийн сурталчилгааны зах зээлийн хэмжээ буурчээ.
Гэхдээ чөлөөт эфир ба кабелиар цацагддаг ТВ сувгуудын зар сурталчилгааны хамтарсан орлогын хэмжээ интернэт рекламнаас хавьгүй өндөр хэвээр байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан