Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
"Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Улс тунхагласны ойн бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
ГССҮТ болон салбар эмнэлэгт нийт 429 хүн яаралтай тусламж авчээ
Хиймэл оюунд суурилсан кибер халдлагын хохирол 64.4 тэрбум ам.долларт хүрнэ
Мөнгөтэйдээ эрдэж хууль зөрчдөг 10 тэрбумтан
Forbes сэтгүүлийн 2014 оны тэрбумтнуудын жагсаалтад орсон хүмүүсээс 10 хүн нь л лавтай хууль зөрсөн хэргээр хууль сахиулах байгууллагын үүд сахин “чулуу нясалж” суугаа юм байна. Зарим нь бүр саатуулагдан торны цаана орчихсон шүүхийн шийдвэр хүлээж байгаа юм. Энд Сильво Берлускони, Доменико Дольче, Стецано Габана, оросын тэрбумтан Глеб Фетисоов нар байна. Баян хүнийг балаг тойрохгүй ээ гэж......
Вон Квон Ю. 1,55 тэрбум долларын хөрөнгөтэй
Gome Electrical Appliances-ыг үндэслэгч, Хятадын тэрбумтан, 2006 онд улсынхаа хамгийн баян хүнээр тодорч байсан. Бээжингийн шүүхийн шийдвэрээр тэрээр бирж Beijing Centergate Technologies холдингийн хувьцааны ажиллагаанд залилан хийж 230 сая доллар завшсан. Тэр бас хамтрагчидтайгаа нийлэн компанийнхаа үйл ажиллагааны чиглэлийг өөрчлүүлэх зорилгоор цагдаагийн болон татварын ажилтнуудад 740 мянган долларын авлига өгсөн.
Чей Тэ Вон. 2,5 тэрбум долларын хөрөнгөтэй
Шүүх энэ хүнийг дөрвөн жилийн хорих ялаар шийтгээд байгаа. Шүүхийн тогтоосноор тэрээр SK Group компанийн сангаас 50 сая орчим доллар авсан гэдэг. Чей түүний дүү хоёр Өмнөд Солонгостоо эрчим хүч, телвизийн сүлжээний гурав дахь том үйлдвэрлэлийг эзэмшдэг.
Сильво Берлускони. 9 тэрбумын хөрөнгөтэй
Түүнийг залилан, насанд хүрээгүй хүүхэдтэй бэлгийн харьцаанд орсон хэргээр 4 жилийн ялаар шийтгэсэн. Түүний Fininvest компани 80-90-ээд оны заагаар америк кино, нэвтрүүлэг дамжуулах эрх авч байсан. Дараа нь теле нэвтрүүлгийн Mediaset компани байгуулж өнөө хүртэл хянаж байга. Түүнийг бас 7 сая еврогийн татвар төлөөгүй гэж буруутгасан. Одоо 77 настай улстөрчийг хүмүүжлийн ажил хийлгэх юм гэсэн.
Доменико Дольче болон Стефано Габбана. 1,65 тэрбум ам.долларын хөрөнгөтэй
Офшор дансанд мөнгөө байруулж, татвараас зугтаасан хэргээр хоёр жил хорих ялаар шийтгэсэн. Шүүх тэдний үйлдлийг “Татварын залилан” гэж нэрлэжээ. Загвар зохиогчид Люксембург дэх Gado компаниа худалдсан ч орлогоосоо төлөх ёстой 570 сая долларын татварыг төлөөгүй. Давж заалдаад байгаа ч шүүхийн шийдвэрээр тэд буруутай нь нотлогдвол 470 сая долларын торгууль төлнө.
Берни Экклстоун. 4,2 тэрбумын хөрөнгөтэй
“Формула-1”-ийн тэргүүн тэрээр Их британи, Германы шүүхээр авлигын хэрэгт буруутай гэж байгаа. Экклстоун Formula One Group-ийн 5,3 хувийг эзэмшдэг бол Bambino Trust-ын 8,5 хувийг гэр бүлээрээ эзэмшдэг байна. 2006 онд тэр хөрөнгө оруулалтын CVC Capital Partners группын хэсгээ германы банкир Герхард Грибовскид худалдахдаа авлига өгсөн гэдэг. Энэ хэргийн төлөө Грибовский бас ял авсан. Экклстоун болохоор банкир өөрийг нь, гэр бүлийн санхүүгийн мэдээллийг тань дэлгэнэ гэж ээ өг гэж дарамталсан гэдэг. Түүнийг шүүх хурал энэ онд Мюнхенд болно.
Жим Ирсей. 1,6 тэрбумын хөрөнгөтэй
Indianapolis Colts-ын эзэн Ирсей өнгөрсөн гуравдугаар сарын 17-нд Индианаполис дахь Хамилтоны шоронгоос гарсан. Уг нь тэр согтуугаар машин жолоодсоныхоо дараа тэнд “зочилсон” Хамгийн гол машин дотор нь зөвхөн жороор өгдөг их хэмжээний эм байсан гэдэг. Ирсей уг нь хурд хэтрүүлээгүй, уугаагүй гэдэг. Гэхдээ л тэр шороногоос гарахын тулд 22,5 мянган доллар төлсөн.
Томас Квок. 12,6 тэрбумын хөрөнгөтэй
Sun Hung Kai Properties Ltd компанийн гүйцэтгэх захирал, дэд ерөнхийлөгч тэрээр ахын хамт газар худалдах асуудлаас болж түшмэлүүдэд авлига өгсөн хэрэгт буруутгаж байгаа. Үүний төлөө Гонконгийн засгийн газрын гурван ч ажилтанд энэ гуравдугаар сард хэрэг үүсгэсэн.
Раймонд Квок. 12,6 тэрбумын хөрөнгөтэй.
Тэрээр дүү Томастайгаа хамт Гонконгийн засгийн газрын ерөнхий нарийн бичгийн даргад авлига өгсөн хэрэгт буруутгасан. Гонконгийн авлигатай тэмцэх газар “үл хөдлөх хөрөнгийн хаан”-ыг 2000-2009 онд нийтдээ 4 сая гаруй долларын авлига өгсөн гэж үзсэн. Шүүх хурал нь тавдугаар сард эхэлнэ.
Жозеф Лау. 8,4 тэрбумын хөрөнгөтэй
Гонконгийн бас нэг тэрбумтан Лау мөн л газрын асуудлаар хятадын Макаогийн засгийн газрын түшмэлд 20 сая гонконг долларын авлига өгсөн хэрэгт буруутгаж байгаа. Түүнийг 5 жил гурван сар шоронд хорих ялаар шийтгэсэн. Тэр ч Chinese Real Estate Holdings of Hong Kong компанийн ерөнхийлөгч, удирдах зөвлөлийн ажлаа хүү Минг Вайдаа шилжүүлсэн.
Глеб Фетисов 1,4 тэрбумын хөрөнгөтэй.
Оросын “Моего Банк”-ны эзэн Глеб Фетисов 11 хамтрагчтайгаа нийлэн банкнаас 555 сая рубль хулгайлсалсанхэмээн мөрдөн шалгаж байгаа. ХОёрдугаар сарын 28-нд түүнийг хоёр сарын хугацаатай баривчилсан.

0 Сэтгэгдэл