Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
"Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Улс тунхагласны ойн бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
ГССҮТ болон салбар эмнэлэгт нийт 429 хүн яаралтай тусламж авчээ
Хиймэл оюунд суурилсан кибер халдлагын хохирол 64.4 тэрбум ам.долларт хүрнэ
МАН-ын жагсаал ч биш, урлагийн тоглолт ч биш нэг ШОУ
Нийслэлийн төв Чингисийн талбайд МАН-аас зохион байгуулсан жагсаалыг иргэд жагсаал уу, маскрад шоу юу хэмээн эндүүрмээр болсон тухай ярилцаж байна. Учир нь, жагсаал гэхээсээ илүүтэй урлагийн үзүүлбэр мэт үйлдэл нь намын гишүүд дэмжигчдэд нь таалагдаагүй бололтой. Тэрчлэн жагсаалд намын дарга М.Энхболд ирээгүй нь МАН доторх хагарал ил болж байгааг харуулж байна. Жагсаалыг УИХ дахь МАН-ын бүлгийн ахлагч С.Бямбацогт, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат нар зохион байгуулсан нь намын дарга М.Энхболдын толгойлдог фракцынхан Засгийн газарт орох сонирхолтой байна хэмээн хардаж, шивэр авир ярих хүн жагсаалын эгнээнд олон байлаа.
Мөн жагсаал хийж, жагсч сурсан зарим нэгний ярьж байгаагаар, “Жагсаал удирдаж байгаа Ж.Мөнхбатад яруу найргийн тайз зохихоос улс төрийн тэмцлийн жагсаалын тайз зохихгүй юм байна” гэхчлэн доог тохуу хийж байгаа харагдсан. Цахим ертөнцөөр ч МАН-ын өнөөдөр хийсэн жагсаалаар тохуу хийсэн жиргээ, коммент хөвөрч эхлээд байна.
MAN-iinhan shaldlah ni dutaj dee. Buidan deer suuj, shaldalj, nutsgelj nutsgeldeg

0 Сэтгэгдэл
2014.04.10