Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ТЕНДЕРИЙН УРИЛГА


Соёл, спорт, аялал жуулчлалын яам нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлэх Өвөрхангай аймгийн Хархорин сумын Шанх багт орших Баруун хүрээний Сахиусын сүмийг сэргээн засварлах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт оролцохыг урьж байна.
Тендерийн баримт бичгийг албан бичгээр хүсэлтээ гарган эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 100000 (нэг зуун) мянган төгрөгийг Төрийн сан 900035409 тоот дансанд тушаан худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын талаар дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
1.Борлуулалтын хэмжээ: 1 жилийн борлуултын орлого 30,0 сая төгрөгөөс багагүй.
2.Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон зээл авах боломжтой байх: 15,0 сая төгрөг.
3.Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан: 1 жил(2013 он)
4.Ижил төстэй ажил нь 30,0 сая төгрөгөөс доошгүй байх.
5.Тусгай зөвөшөөрөл: 2.1.1; 2.1.2; 2.1.8
6.Тендерийн баталгааны хэмжээ: Санал болгож буй дүнгийн 1 хувьтай тэнцэхүйц мөнгөн дүнтэй байна.
Тендерийг 2014 оны тавдугаар сарын 09-ны өдрийн 10 цагаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2014 оны тавдугаар сарын 09-ны өдрийн 11.00 цагт  нээнэ.

Соёл, спорт, аялал жуулчлалын яам
Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Барилгачдын талбай-2,
Засгийн газрын 10-р байр, 313 тоот өрөө.
Утас: 310337

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан