Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2014 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр

Тендер шалгаруулалтын нэр: Хими, механик цехийн барилгын дээврийг хэсэгчилэн солих ажил

Тендер шалгаруулалтын дугаар: БА-03/2014

“Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК эрх бүхий тендерт оролцогчдоос Хими, механик цехийн барилгын дээврийг хэсэгчилэн солих ажлыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 100000 төгрөгийг ХААН банк 5020501745 тоот дансанд тушаасан баримт авчран худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Жилд 100,0 сая төгрөгөөс доошгүй байх

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: 50,0 сая төгрөгөөс багагүй байх

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил буюу 2012, 2013 он

Ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын талаарх мэдээлэл ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил буюу 2012, 2013 он

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Тусгай зөвшөөрөлтэй байх

Тендерийн 2000000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2014 оны тавдугаар сарын 12-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2014 оны тавдугаар сарын 12-ны өдрийн 10 цаг 30 минутад нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй:

Дотоодын давуу эрх тооцохгүй.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо

“Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК-ийн

Захиргааны байр 2-р давхарт, Хяналтын хэлтэс

Утас:  70111317, 70111304

Факс: +976-11-343024 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан