Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2014 оны  дөрөвдүгээр сарын 10-ны өдөр

 

Тендер шалгаруулалтын нэр: Хөдөлмөр хамгааллын хувцас нийлүүлэх

Тендер шалгаруулалтын дугаар: М-30-2014

Дулааны гурав дугаар цахилгаан станц ТӨХК эрх бүхий тендерт оролцогчдоос Хөдөлмөр хамгааллын хувцас нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэлээр  нь 50.000,00 /тавин мянга/ төгрөгийг ХААН банкны 5020501745 эсвэл ХХБ-ны 406001038 тоот дансанд тушааж  худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

Борлуулалтын орлогын хэмжээ: Жилд 100,0 сая төгрөгөөс доошгүй

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой

зээлийн хэмжээ: 50,0 сая төгрөг

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2 жил

Тендерийн хамт 2.400.000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2014 оны тавдугаар сарын 12-ны өдрийн 10.00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг мөн өдрийн 10.30 цагт нээнэ.

Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй.

 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 3-р хороо

“Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК-ийн өрөө ¹03

Хангамжийн хэлтэс Утас: 341990, 70111304 Факс: 976-11-341991

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан