Огноо: 2014 оны дөрөвдүгээр сарын 04
Тендер шалгаруулалтын нэр: АЖИЛ ГҮЙЦЭТГҮҮЛЭХ ТЕНДЕРИЙН БАРИМТ БИЧИГ
Тендер шалгаруулалтын дугаар: БКЗ-75-39 ФБ МАРКЫН ЗУУХ №2-Н ИХ ЗАСВАРЫН АЖИЛ.
Тендер шалгаруулалтын дугаар: ЗАСВАР-05.2014
ДЦС-3 ТӨХК нь эрх бүхий тендерт оролцогчдоос “БКЗ-75-39 ФБ МАРКЫН ЗУУХ №2-Н ИХ ЗАСВАРЫН АЖИЛ.” –ыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 100000 төгрөгөөр худалдан авч болно.Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
Борлуулалтын орлогын хэмжээ: Жилд 300,0 сая төгрөгөөс доошгүй,
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: 90,0 сая төгрөг,
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2 жил
Тендерийн хамт тендерийн үнийн дүнгийн 2%-тай тэнцхүйц төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх:
Эрчим хүчний яамны 03.3.3. Зуухны угсралт засварын 3500-4500С, 40-80 кгх/см2 ба түүнээс дээш гэсэн заалттай тусгай зөвшөөрөлтэй байна.
Тендерийг 2014 оны тавдугаар сарын 15-ны өдрийн 10 цаг 00 минут–аас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2014 оны тавдугаар сарын 15-ны өдрийн, 10 цаг 30 минут-д нээнэ.
Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй.
Дотоодын давуу эрх тооцохгүй.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, ДЦС-3 ТӨХК-ийн захиргаа
2-р давхар, Засвар хяналтын алба. ЗХА-ны өрөө
Утас: 343575 , 99090734, 70111315, 99054387 Факс: 343575, 343024