Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хамгийн ер бусын тэмцээнүүд


Хүн гэдэг өөрийнхөө чадвар, хүчин чадлыг үзэхийн төлөөнөө юу эсийг санаж сэдэх билээ. Заримдаа бүр амь насанд эрсдэлтэй ч гэмээр, эсвэл бүр сонин хачин тэмцээн уралдаан зохиодгийн шилдэг 10 жишээ нь энэ.

1.    Өмдөндөө усан гахай хийх

Амьд усан гахайг өмдөндөө хийгээд хэр удаан тэсч чадах вэ. Сонсоход л бие зарайлгасан энэ тэмцээнийг өнгөрсөн зууны 70-аад онд Английн Йоркшир гүнлэгийн уурхайчид зохион байгуулдаг байж. 2003-2009 онд энэ тэмцээн Ричмонд, Виржини муж гээд хэд хэдэн газарт болоход өмдөндөө энэ амьтныг хийгээд 5 цаг 30 минут болсон эр тэргүүлж байжээ.

2.    Хогоор дүүргэсэн машинд 23 хоног

Малайзын Куала-Лумпур хотод болсон нэг тэмцээнээс Форд Рейнжер машин хожихын тулд дүүрэн хог чихсэн энэ машинд хамгийн удаан хугацаагаар амьдрах ёстой байж. Дөрвөн эр машинд ороод нэг ч удаа усанд оролгүйгээр, агааржуулагчгүй газарт амьдруулсан байна. Зөвхөн бие засахад нь зориулж 15 минутын чөлөө  олгож байжээ. 23 хоног өнгөрөхөд өрсөлдөгчид ээлж дараалан шантарсаар Сритаран Амордалинг гэгч эр тунаж үлдэн ялагч болж машин хожсон байна. 

3.    Ачааны машин дээр гараа тавиад 77 цаг

Уг нь сонсоход амархан юм шиг байж болно. Гэхдээ машины копут дээр гараа тавьчихаад нэг ч хором хөндийрүүлэхгүй зогсоно гэдэг бас л амаргүй. “Hardbody дээрх гар” гэдэг энэ тэмцээн анх 1992 онд болж цаг тутамд таван минутын, зургаан цагт 15 минутын завсарлага өгч байж. Энэ тэмцээн 87 цаг үргэлжилсэн бол 1995 онд энэ тэмцээний тухай баримтат кино хийхэд 77 цаг үргэлжилсэн байна. 2005 онд тэмцээний оролцогч нэг нөхөр 48 цаг болоод хасагдаж, гудамжинд гармагцаа гар буу хулгайлан амиа хорлосон явдал гарчээ. Эхнэр нь хүний тархи угааж, мунхруулсан хэмээн шүүхэд заргалдаж байсан гэдэг.

4.    152 цаг үргэлжилсэн бүжгийн марафон

1930-аад оны их хямралын үед бүжгийн ийм марафон АНУ-д бүр нэрд гараад байлаа. Хүмүүст мөнгө хэрэгтэй байснаас бөөн бөөнөөрөө энэ тэмцээнд оролцдог байжээ. Энд тэндэхийн бүжгийн танхимд газар сайгүй болж завсарлагын өөр өөр дүрэмтэй болдог байсан энэ тэмцээнд Майком Ритоф, Эдит Будро хоёр1930 оны наймдугаар сарын 2-ноос 1931 оны дөрөвдүгээр сарын 1 хүртэл буюу 5152 цаг бүжиглэж 2000 доллар хожиж байсан нь өнөөгийн ханшаар бол 28000 доллар болно. Эцэст нь энэ тэмцээнийг АНУ-д хуулиар хориглосон юм.

5.    Хамгийн удаан үнсэлдэх тэмцээнд 58 цаг, 35 минут, 58 секунд

2013 оны гэгээн Валентины өдрөөр тайландын нийслэлийн иргэн Эккачай болон  Лакшана Тиранарат  хоёр 58 цаг, 35 минут, 58 секундын турш үнсэлдэж Гиннесийн дээд амжилтын номд орсон байна. Үнсэлцэж байгаа хоёр суухгүй, унтахгүй, бие засахаар явахдаа уруулаа  салгахгүй, бие засахад нь тусгай дэлгэцээр хняаж байдаг байна.

6.    Мөсөн дунд хоёр цаг зогсох тэмцээн

Хятадын Хунань мужид болсон тэмцээнээр Чэнь Кекей,  Жин Сонгао гэдэг хоёр эр битүү мөсөн дунд зогсч дээд амжилт тогтоосон байна. Чэнь 118 минут тэссэн бол Жин 120 минут зогсчээ. Үүний өмнө голланд эр Вин Хофа 115 минут зогсч байсан юм байна. Жин энэ үеэр цаг нөгцөөхийн тулд уран бичлэг хийж байсан гэнэ.

7.    Спортын саунд 16 минут 15 секунд

Цельсийн 110 градусын халуунд хэр удаан тэсэхийг шалгаруулах энэ тэмцээнд Финляндад болдог. 30 секунд тутамд халуун пийшин дээр ус цацдаг болохоор жирийн сауныг бодоход хүн сайндаа л 5 минут тэснэ. Оролцогсод мэдээж усны хувцастайгаар хөдөлгөөнгүй суух ёстой. Тимо Кауконен гэгч 16 минут 15 секунд тэсч дээд амжилт тогтоосон байна. 2010 онд нэг өрсөлдөгч Владимир Ладыженский халуунаас болж амь алдаж байжээ.

8.    Нэг хөл дээрээ 7 цаг 26 минут зогсоод BMW хожив

Энэ тэмцээнд Ву Деки гэгч 7 цаг 26 секунд зогсч ялаад цоо шинэ BMW машин хожиж байжээ. Уг нь Шри Ланкийн иргэн Суреш Иоаким өмнө нь 76 цаг 40 минут зогсч байсан гэдэг.

9.    23 метр халгай идэх

Халгай гэдэг ямар ургамал билээ. Гар хүрэх төдийд л өвчин оруулчихдаг болохоор уруул ам, хоолой яах бол. 1997 онд халгай идэх тэмцээн болж нэг цагийн дотор хэн хамгийн их халгай идэхийг шалгаруулж. Тэгэхэд 23 метртэй тэнцэх хэмжээний халгай идсэн хүн түрүүлжээ. Дараагийн тэмцээн энэ зун зургадугаар сарын 7-нд Англид болох юм байна.

10.     Өвдгөөр цохих тэмцээн

Өөд өөдөөсөө харан өвдгөөрөө харилцан цохих энэ тэмцээнд оролцогч шилбэ, өвдгөө сүрлээр хамгаалж бооно. Бүр 17 дугаар зуунаас эхэлсэн энэ тэмцээнийг 1951 онд сэргээн одоо мянга мянган хүн сонирхдог тэмцээн болсон гэнэ. 2013 онд болсон 401 дэх тэмцээнээр 24 настай Зак Уоррен аварга болж байсан гэдэг.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан