Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Үүнийг гоо сайхан гэх үү

Мерседес Бензийн загварын шоунд Алекс Перригийн загвараас өмссөн Австралийн модель Кэсси Ван Ден Дунгений хэтэрхий туранхай бие үзэгчдийн нүдийг орой дээр нь гаргах шахжээ. Хэтэрхий туранхай хөл, арьсных нь цаанаас гарч ирэх гэж байгаа мэт тохойны яс, цаашаа хонхойж орсон хацар, хүзүү гээд дэндүү туранхай түүний өмссөн хувцас гэхээс илүү биеийг нь үзэгчид онцлон харсаар үзүүлбэрийг дуусгажээ. Түүгээр ч барахгүй хэт туранхай моделиудыг тайзанд гаргах хэрэггүй гэсэн шүүмжлэл дахиад л сэдэрч, загварын нэртэй мэргэжилтнүүд хүртэл Твиттерээр энэ тухай санаа бодлоо илэрхийлсэн байна.
16 настайдаа Австралийн шинэ топ модель шоунд оролцож нэрд гарсан модель Кэсси Ван Ден Дунген одоо 21 настай, нэг хүүтэй боловч өсвөр настай үеийнхээсээ ч турж эцжээ.
Сүүлийн жилүүдэд хэт туранхай моделиуд, анорекс буюу турах дон өвчний талаар нийгэм даяар нэлээн ярьж шүүмжилж байгаа ч загварын ертөнц моделиудад туранхай байх хатуу шаардлага тавьдаг хэвээр л байгаа юм.



Тэрээр 16 настайдаа хамаагүй эрүүл саруул харагдаж байв.


Түүний дэргэд загвар өмсөгч Алессандра Амбросио хамаагүй эрүүл чийрэг биетэй харагдаж байна.

0 Сэтгэгдэл
yah gj ingjiidiim? huurhii iim uvchind tusaad argagui erhend ene taizan deer alhsan gsn. neeh uuruu hussen ch em bish
ohiduudiig zagvar omsohod bitgii urial zagvar omsigchidoo guij bn
Хамгийн их уншсан