Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Аймшиг дундаас амьд гарсан азтай 25 тохиолдол

Онгоцны ослоос, эзэнгүй ширэнгэн ойгоос, далайн гүнээс гээд үхлийн ирмэг дээрээс амьд үлдсэн 25 азтай хүн энэ байна.

25. Жулиана Кёпке

Энэ бол LANSA компанийн 508 дугаар рейсийн онгоцны ослоос амьд үлдсэн цорын ганц хүн. Энэ онгоц Перугийн ширэнгэн ой дээгүүр зорчиж яваад аянганд цохиулж сүйрсэн. Тэр сандалтайгаа доош нисч модон дээр таарсан нь уналтын хүчийг зөөллөж амьд гарсан. Осол болсноос хойш 9 хоногийн дараа түүнийг мод бэлтгэгчид олж аварсан.

24. Нандо Паррадо, түүний багийнхан


Уругвайн регбигийн багийнхан Андын нуруун дээгүүр нисч яваад  осолдож мөсөн оргилд идэх уух зүйлгүй арай л бие биенээ идээгүй. Тэд 10 хоногийн турш явж байж аврагдсан.

23. Стивен Каллахэн

Стивен жижгэвтэр далбаат завиар Канарын арлуудаас Карибын тэнгисийн чиглэлд гарсан ч Атлантын далайн дунд завь нь живж аврах завин дээр үлдсэн тэрээр 76 хоног хөвж Багамын эрэгт хүрч амьд гарсан.

22. Жон Колтер

Черноногийн индианчуудад 1808 онд олзлогдсон америк эр. Тэд түүнийг нүцгэлээд зугтаахыг тушаасан байна. Ингээд л тэр хүний анчдын золиос болж байгаагаа мэджээ. Тэрээр зугтааж, хөөж яваа хүмүүсээс заримыг нь алж явсаар 321 км-ийн зайтай байсан Форт Реймондод хүрч чадсан.

21. Эрнест Шеклтоны шинжилгээний баг

Антарктид судалгааны энэ багийн хөлөг нь мөсөнд хавчуулагдаж 22 сарын турш хүнд байдалд байсан. Эхний нэг жил тэд хөлөг дотроо амьдарсан ч хөлгийг нь мөс хавчиж сүйтгэсний дараа мөсөн дээр гарсан. Ингээд Эрнест аврах завиар 1287 км хөвж Өмнөд Георгийн арал хүрэх шийдвэр гаргасан байна.

20. Арон Ралстон

2003 онд Юта мужид аялж яваад хаданд хавчуулагдаж эцэст нь баруун гараа өөрөө тайран амиа аварсан Арон Ралстоны түүхийг түүний тухай киногоор нь хэн бүхэн мэднэ.

19. Пьер Вио

Пьер Виогийн сууж явсан францын худалдааны хөлөг 1766 онд Флоридагийн эрэг орчимд далайн шуурганд өртөж живсэн. Тэрээр флоридагийн намган дунд олон хонохдоо өлсч үхэхгүйн тулд өөрийнхөө боолыг хүртэл алсан. Эцсийн эцэст түүнийг олж аварсан байна.

18. Дебби Кили


1982 оны аравдугаар сард Дебора дөрвөн найзынхаа хамт Мэн мужаас завиар Флорида руу гарсан. Хойд Каролинагийн эрэг орчимд завь нь давалгаанд өртөн живж тэд аварга загасны хоол болох аююул нүүрлэсэн. Нэг нь нөхдөөсөө салж сэлснийг хожим нь хэн ч олж хараагүй. Нөгөөг нь бол шууд л тэдний нүдэн дээр аварга загас залгиж орхисон. Энэ багаас Дебора, өөр нэг хүн л амьд үлдсэн.

17. Онцгой Гремлиний нислэгийн зорчигчид

1945 оны тавдугаар сарын 1-нд АНУ-ын цэргийн нисэх онгоц голландын харьяа Новой Гвинеед сүйрсэн. Амьд үлдсэн гурван хүнийг зэрлэг омгийнхон бүсэлж эхэлсэн ч азаар тэд нь өнөөх гуравт нэг их дайсагнаагүйгээр тэд аврагдсан.

16.Халим агнуурын “Эссекс” хөлгийн багийнхан

Хөлгөө живсний дараа энэ багийн 21 далайчин  арай л нэгнийгээ идэлгүй тэсч, шээсээ уун сэлсээр үл мэдэгдэх аралд хүрсэн. Гэвч тэнд нь хүнс хоол гэх юм бараг байсангүй, тусламж олохоор салж яваад зарим нь завин дээрээ эргэж ирсэн. Багийн 21 хүнээс ердөө 8 нь амьд үлдсэн.

15.Ян Баалсруд

1943 оны гуравдугаар сард Ян гадаадын хэдэн цэргийн хамт нацистуудад бүслэгдсэн Норвегид эсэргүүцлийн хөдөлгөөнд нь туслахаар Англиас очсон байна. Багийнхан салж яваад бараг хувцасгүй, шархадчихсан Ян норвегийн тундрт орсон байна. Эцсийн эцэст арктикийн сууринд хүрч тэд нь түүнийг Англи руу гарахад нь тусалсан.

14.Эбби Сандерленд

Дэлхийн ганцаараа туулсан хамгийн залуу эмэгтэй болохын тулд 12 метрийн далбаат завиар гарсан ч эргээс 3218 км зайд Энэтхэгийн далайд завь нь эвдэрсэн байна. Тэр осол болсон тухайгаа мэдэгдсэний дараа хоёр хоноод загасчид олж амийг нь аварсан.

13. Хью Гласс

Миссури мужид явсан хайгуулын багийнхан руу баавгай дайрч Хьюг гэмтээсэн.  Багийн ахлагч нь түүнийг хараахан нас барчихаагүй болохоор хэдэн хүнийг үлдээж сахиж байгаад нас барвал оршуулаарай гэж үлдээж. Эрчүүд Хьюг амьдаар нь орхиод ахлагчдаа нас барчихлаа гэж хэлжээ. Хью харин ухаан ороод Миссури гол хүртэл мөлхөж хөвсөөр Форт-Нокс хүрсэн байна. Нутгийн уугуул иргэд түүнд тусалж шархыг нь баавгайн арсаар боож өгсөн гэдэг.

12. Бек Уэзерс

Алдарт Эверест ууланд авирч байсан Бек Уэзерс уулын үхлийн бүсэд ухаан алдаж дэлхийн дээврийн хүйтэн цаг агаарт 18 цаг болсон. Ухаан ормогцоо лагерь луугаа мөлхөж ирэн амьд гарсан ч хоёр гарыг нь тайрахаас аргагүй болж нүүр нь авах юмгүй болтол хөлдсөн байсан.

11. Доннерын отряд

1846 онд энэ багийнхан Калифорни хүрэхээр яваад Сьерра-Невадын ууланд хүйтэн өвлийн туулсан. Багийн зарим гишүүн амьд гарахын тулд бие биенээ идсэн ч тохиолдол гарсан. Эцэст нь багийн 87 гишүүнээс 48 нь л зорьсон газарта ахүрсэн байдаг.

10. Дэслэгч Дэвид Стивс

Тэр Калифорнигоос Алабама муж хүртэл нисэх ёстой байсан ч хүрэх газраа хүрч чадаагүй. Удаан хугацаагаар эрээд түүнийг осолдож нас барсан гэж зарласан ч хоёр долоо хоногийн дараа Сьерра-Невадын уулнаас явган бууж ирсэн. Онгоц нь гэнэт дэлбэрэхэд тэрээр өөрөө шидэгчээр үсэрч амь гарсан байдаг.

9. Агаарын бөмбөлөгийн осол


1920 оны өвөл америкийн тэнгисийн цэргийн гурван дэслэгч агаарын бөмбөлөгөөр нисч байгаад канадын зэлүүд нутагт унасан байна. Тэд долоо хоногийн турш явган явж Гузоны булан дахь худалдааны цэгт ойртож очин амь аврагдсан.

8. Йоси Гинсберг

1982 онд Йоси өөрийн гурван найзтайгаа боливын Амазонкад төөрсөн. Тэд хоёр хоёроороо салж явсан ч хоёр нь сураггүй алга болсон байна. Йоси найзтайгаа хоёул сал хийж яваад бас л бие биенээсээ төөрсөн. Найзыг нь тэр дор нь олсон ч Йосиг 19 хоногийн дараа голд хөвж явахад нь олж аварсан.

7. Хироо Онода

Японы тагнуулч Хиороо дэлхийн хоёрдугаар дайны үед байлдаж байсан ч 1974 он хүртэл бууж өгөөгүй. Тэрээр 30 шахам жил Филиппиний ширэнгэн ойд амьдрахдаа дайн дууссан гэдэгт итгэхгүй байсан.

6. Ахмад Жеймс Райли

1815 онд америкийн ахмад Жеймс Райли өөрийнхөө багийнхантай Умард Африкийн эрэг орчимд  хөлөг нь живсэн. Тэднийг африкийнхан олзолж боол болгон Сахарын цөлөөр аян жинд зарж явсан. Эцэст нь тэднийг британийн худалдаачид олж мэдэн сулласан байна.

5. Льюис болон Кларкийн шинжилгээний анги


Томас Жефферсоны баруун зүгт илгээсэн шинжилгээний анги дээрэмдүүлж, шархдаж, өлсгөлөнгөөс болж арай л амь алдаагүй. Орчуулагч, нутгийн иргэдийн тусламжгүй бол тэд бүгд амь алдах байсан.

4. Робертсоны гэр бүлийнхэн

Робертсоны гэр бүлийнхний сууж явсан хөлөг Галапагосын арлаас 321 км газарт сүйрсэн. Эцэг эх нь гурван хүүхэд, өөр нэг гэр бүлийнхэнтэй хамт 36 хоног далайд аврах завиар сэлж явахад нь японы загас агнуурын хөлөг олж аварсан.

3. Жон Маккейн

Вьетнамын дайны үеэр онгоц нь осолдсоны дараа дэслэгч Жон Маккейн олзлогдсон ч оргох гэж хэд хэдэн удаа оролдоод таван жилийн дараа л нэг юм эрх чөлөөтэй болсон. Хоригдлуудаас хоёр хүний нэгийг нь буудвал суллана гэсэн болзлыг ч тэр зөвшөөрөхгүй байсан гэдэг.

2. Стив Фоссет

Агаарын бөмбөлөгөөр дэлхийг тойрохоор гарсан Стив замынхаа гуравны хоёрыг туулсан ч Коралловын тэнгис дээр хүчтэй салхинд өртөж 9144 метрийн өндөрт агаарын бөмбөлөг нь урагдан сагс нь далай руу унасан байна. Азаар амьд гарсан түүнийг 10 цагийн дараа олж аварсан байна.

1.    Славомир Равич

Зөвлөлтийнхөн түүнийг 25 жил хорихоор шийтгэж сибирийн Гулагт илгээсэн ч польшинй энэ офицер зургаан нөхрийнхөө хамт Якутын шоронгоос оргож  сибирийн тайга, тундр, говиор 6437 км зам туулан Төвдөд хүрэн Гималайг даван Энэтхэгт хүрч амьд гарсан.

0 Сэтгэгдэл
ус уух тавилантай хүмүүс
Хамгийн их уншсан